Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Завхан аймгийн Идэр суманд дахин нэг иргэн өөрийгөө шатааж амиа хорложээ4 сар 17. 17:16

Энэ сарын 16-наас 17-нд шилжих шөнө 02.00-03.00 цагийн орчимд Идэр сумын иргэн 46 настай Б гэгч эрэгтэй эзэнгүй байсан айлын гэрийг шатаж, угаартсан байдалтай амь насаа алджээ. Гэрчүүдийн хэлснээр тухайн айл эзэнгүй байсан гэнэ. Амиа егүүтгэсэн этгээд тус айлын тооноор нь орж өөрийнхөө амийг егүүтгэсэн байна

М.Даваажаргал: "Нөхөн сэргээх эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа ч өнөөдрөөс тойргийн барилдаандаа гарч эхэллээ"4 сар 17. 16:20

Осака хотноо болдог Хацу башёгийн үеэр гэмтэн тэмцээнийг өнжсөн Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөөс эхлэн тойргийн барилдаанд оролцож эхэлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Нөхөн сэргээх эмчилгээ бүрэн дуусаагүй байгаа ч өнөөдрөөс тойргийн барилдаандаа гарч эхэллээ.Та бүхэнд ч бас амжилт" хэмээн бичжээ. Өнгөрсөн сард 32 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн Их аварга маань башё эхлэхийн өмнө Кисеносатогийн дэвжээнд очин барилдаж байхдаа гэмтэл авсан юм

Талбай дээр суулт хийж байгаа хүмүүсийн нэгнийх нь бие муудаж эмнэлэгт хүргэгджээ4 сар 17. 15:51

Энэ сарын 15-нд “Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” жагсаал, цуглааны дараах суулт эхэлж, хүйтэн цементэн талбай дээр хөгшид, залуус нийлсэн хэдэн хүн суулт зарлаад хоёр хонож байна. Өнгөрөгч бямба гаргийн 14.00 цагт уг жагсаал эхлэхдээ хуулийн дагуу албаны ёсных байв. Оффшорчдыг шалгах, оффшорчдын эсрэг жагсаж улмаар суулт хийсэн хүмүүсээс заримынх нь бие муудаж, түргэн авахуулжээ

“Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ4 сар 17. 15:35

БНСУ дахь “COPION ОУТББ”-ын Монгол дах албан ёсны салбар “Ирээдүйн Монгол” ТББ нь 2010 оноос одоог хүртэл БЗД-ийн 19-р хороонд байрлан алслагдсан хороодод амьдардаг айл өрхүүдэд харьяалал харгалзахгүй нийгмийн халамж, соёл боловсрол болон тусламжийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн билээ. Мөн хүүхэд багачуудад эрх тэгш боловсрол олгон авьяас чадварыг хөгжүүлэх зорилготойгоор хичээлийн бус цагаар уран зураг, шатар, давтлагын анги /номын сан/, солонгос хэлний дугуйлангуудыг мэргэжлийн ур чадвартай багш нараар удирдуулан үнэ төлбөргүй, харьяалал харгалзахгүй хамруулан хичээллүүлж байна. Энэ удаа Монгол Улсад суугаа БНСУ-н элчин сайдын яамтай хамтран “Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн зохион байгуулж байгаа бөгөөд уг үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач, багш Т.Нурмаажаваар удирдуулсан “Хүүхдийн ертөнц” уралдаант үзэсгэлэнгийн 2014, 2015, 2016 оны тэргүүн болон дэд, шагналт байрын эзэд, нийслэл, дүүрэг, сургуулиудын шилдэг хүүхдүүд болох Ц.Болорцэцэг, Б.Мөнхцацрал, Г.Ангараг, М.Галбаатар, Б.Шагшаабодь, Г.Эрдэнэбаатар, Б.Тэмүүлэн, Э.Сарнай гэх мэт 30-аад авьяаслаг бүтээлч хүүхдүүдийн 90 гаруй бүтээл дэлгэгдэх юм байна. Зураач, багш Т.Нурмаажавын монгол зургийн төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг нь суралцагч хүүхэд багачуудад маань үндэсний өв уламжлал, ёс заншил, түүх соёлоо харуулсан монгол зураг зурах арга барил, хандлагыг бий болгож буй ач холбогдолтой юм

Зам, тээврийн салбар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйлчилгээ нэвтрүүлэхэд анхаарна4 сар 17. 14:44

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд өнөөдөр ээлжит шуурхай хуралдаанаа хийж, салбарын хэмжээнд тулгамдаж буй, шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлын талаар зөвлөлдөж, холбогдох газрууд тодорхой үүрэг чиглэл авлаа. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат шуурхай хуралдааны үеэр УБТЗ ХНН-ээс 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн дагуу форум, үйл ажиллагаа зохион байгуулж, томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг сайшаав. Тиймээс бусад харьяа байгууллагууд энэ мэт үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар мөрдөн хэвшүүлэх хэрэгтэйг онцлов. Баруун талдаа хүрдтэй автомашины гэрлийн тохиргоо стандартын бус байдгаас осол аваар гарах эрсдэл үүсч байгаа тул Автотээврийн үндэсний төвөөс баруун хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгон өөрчлөх судалгаа хийгдэж байгаа аж. Шуурхай хурлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах хүрээнд тэдэнд зориулсан нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад барилга, байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх, амьдрах орчин, нөхцөлийг нь сайжруулах, нийгэм-сэтгэл зүйн хэрэгцээтэй үйлчилгээ авах, нийгмийн харилцаанд бүрэн тэгш оролцох боломжийг нь хангахад анхаарч ажиллахыг салбарын сайд харьяа байгууллагуудад үүрэг болгов. Түүнчлэн байгаль орчинд хор хөнөөлтэй зам, тээврийн хог хаягдалд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэлгүй дахин боловсруулалт хийж буй хувийн хэвшил, аж ахуй нэгж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг салбарын сайд онцоллоо

Cая долларын шагналтай тулаанд М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин нар өрсөлдөгчөө яллаа4 сар 17. 14:40

нгөрсөн Бямба гаригт БНСУ-ын Сөүл хотноо нэг сая ам.долларын шагналын сантай “Road FC” холимог тулаанд манай улсын хоёр тамирчин тулалдав. Манай тамирчин М.Нандин-Эрдэнэ Бразилын холимог тулааны нэрт тамирчин Бруно Мирандатай нэг сая ам.долларын төлөөх эхний тулаанаа хийж, минут хүрэхгүй хугацаанд өрсөлдөгчөө цэвэр ялаад байна

Канадын хоёр бөх "Монголиа Опен"-д оролцоно4 сар 17. 13:23

Долоо дахь удаагийн “Mongolia Open” тэмцээнд оролцох хоёр дахь орон мэдүүлэгээ ирүүлсэн байна

Г.Арсланхуяг: Сургуулиуд хууль бусаар мөнгө хурааж байна гэх гомдлууд их ирдэг4 сар 17. 13:22

Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын утсанд боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал ихээр ирсэн байна. Энэ асуудлаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуягийн ярьсныг хүргэе. -Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд сурталтай холбоотой гомдол, мэдээллийг танай байгууллага шалгадаг

"ИЗИС"-ийн оюутан хонхны баяраа тэмдэглэж яваад амиа алдлаа4 сар 17. 13:15

Хонхны баяр тэмдэглэж яваад амиа алдах, бэртэж гэмтэх, гэмт хэрэгт өртөх, холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл энэ сарын 15-нд хонхны баяраа тэмдэглэж яваад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, "ИЗИС"-ийн хонхны баяр энэ сарын 15-нд болж, нягтлан бодохын төгсөх ангийн оюутнууд ангиараа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах ....

Өвлийн сүүлчийн цас, хаврын анхны бороо4 сар 17. 12:47

Дэлгэр Монгол оронд минь хавар айлчилж, хамаг амьтан, уул ус сэргэж ирлээ. Өчигдөр өглөө нийслэл хотод маань хаврын анхны гэж хэлж болох ус ихтэй бороо орсон

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.