Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Шүүхийн танхимд амаржсан эмэгтэйг шүүгчийн нарийн бичиг эх барьж авлаа3 сар 21. 17:16

Дөнгөж сая ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд шүүх хуралд Иргэний үүргээ биелүүлж иргэдийн төлөөлөгчөөр сууж байсан Б.Чимэгээ амаржиж хүүтэй боллоо. Жирэмсэн эхийн төрөх хугацаа болоогүй байсан бөгөөд гэнэт ус нь гарч сандаргасан байна. Түргэн тусламжийг хүлээж амжилгүй амаржсан эхийн хүүхдийг шүүгчийн нарийн бичигч  Б.Солонго эх барьж авсан бахдам сайхан мэдээ байна. Харин удалгүй 103 ирж амаржсан ээжийг насилка дээр өргөж, хүүг өлгийнд боогоод эмнэлгийн зүг аваад явжээ. Хүү болон ээжийн бие сайн байна гэж 103-ын эмч тэнд байсан шүүгч болон шүүх хуралд сууж байсан хүмүүст хэлсэн байна. Ийнхүү шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр сууж байсан эмэгтэй шүүхийн танхимд амаржсан анхны тохиолдол болж байгаа ажээ

Монгол банк 25,9 сая ам.доллар нийлүүллээ3 сар 21. 17:08

Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Стивен Хокинг сансарт нисэхээр төлөвлөж байна3 сар 21. 17:01

Британийн алдарт онолын физикч, сансар судлаач С.Хокинг “Virgin” группыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Ричард Брэнсоний сансрын хөлгөөр сансарт нисэхээр төлөвлөж байгаа аж. С.Хокинг “Өглөөний мэнд, Британи орон” нэвтрүүлэгт оролцохдоо “задгай сансарт гарах тухай зүүдэлж ч байгаагүй. Р.Брэнсон надад “Виржин Галактик” хөлгөөр нисэх санал тавихад нь шууд зөвшөөрсөн” хэмээн ярьжээ. Р.Брэнсоний “Виржин Галактик” сансрын нислэгийн компани удахгүй сансарт нисэх хүсэлтэй иргэдийг төлбөртэйгээр сансарт аялуулах аж.  Р.Брэнсон "2009 он гэхэд нислэг үйлдэх боломжтой" хэмээн мэдэгдэж байсан боловч дараалсан олон бүтэлгүйтлийн улмаас энэ төлөвлөгөө нь хойшлогдсоор ирсэн юм. С.Хокинг ярилцлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын талаар мөн дурджээ. Тэрбээр Д.Трампыг “гарамгай амлагч” гэж нэрлээд өөрийг нь АНУ-д хэзээ ч нэвтрүүлэхгүй байж мэднэ гэж болгоомжилдог гэдгээ хэлсэн байна

НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Тусгай элч Жан Тодт: Гурван сая хүн амтай улсын хувьд осол аваарын тоо өндөр байна3 сар 21. 16:59

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Тусгай элч Жан Тодтыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлууд болон хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон байна

Баянхонгорт “боом”, Дундговьд “Хонины цэцэг”, Архангайд “Галзуу” өвчин гарчээ3 сар 21. 16:17

Сүүлийн үед боом, цэцэг, галзуу гэх мэт малын өвчний гаралт ихэссэн. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд  багт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Мөн  Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа баг, Дундговь аймгийн Дэрэн сумын Долоод багт “Хонины цэцэг” өвчин, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ баг, Галт сумын Зүрх баг, Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур баг, Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт “Галзуу” өвчин гарчээ

Эзэн Чингис хааны тоонот нутаг Хэнтий аймгийн Дадал суманд УАШШТ үргэлжилж байна3 сар 21. 16:16

1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд 2017.03.16-наас 26-ны өдрүүдэд уг тэмцээн зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Тус тэмцээн нь Дэлхийн шатрын холбооны гишүүн 180 оронд шууд цацагдах бөгөөд олон улсын хэмжээнд түүхэн аялал жуулчлалыг таниулах сурталчлах томоохон боломж гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга, Аймгийн Шатрын холбооны тэргүүн Л.Батсайхан, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг дарга Б.Оюунбаатар, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, Монгол улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн, Монголын Шатрын Холбооны дэд ерөнхийлөгч, хошууч генерал Б.Баярмагнай, Ц.Цогбаяр, Монголын Шатрын Холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар, УЗГ Г.Баатар, Хэнтий аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэ-Очир зэрэг хүндтэй зочид оролцлоо. Их мастер Ц.Батчулуун, их мастер Т.Батчимэг тэргүүтэй шигшээд өрсөлдөх 24 шатарчдын оноолтын сугалааг Хэнтий аймаг, Дадал сум, Монголын шатрын холбооны эрхмүүд хийж өгснөөрөө онцлог болсон юм. Мөн нээлтийн үеэр Дадал сумын Өсвөр болон Насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шагнал гардуулж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Дадал сумын өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт хийж, дурсгалын зураг татуулснаар тэмцээний нэгдүгээр өрөг эхэллээ

Соёлыг сүйтгэгчид хадны сүг зургууд дээр нэрээ сийлжээ3 сар 21. 16:12

Хэсэг вандалууд /соёлын үнэт зүйлсийг сүйтгэгчид/ Сахарын цөлд орших эртний хадны сүг зургийг баллаж сүйтгэсэн тухай Чад улсын Соёлын сайд мэдэгдлээ.  Сайд Махамат Салех Харун ойролцоогоор 8 мянган жилийн настай хадны сүг зураг дээр орчин үеийн танхайчуудын хийсэн “уран бүтээлийг” “түүхийн төдийгүй Чадын иргэдийн дурсгалыг доромжилсон эмгэнэлт явдал” хэмээн дүгнэжээ. Соёлыг сүйтгэгчид эртний хүмүүсийн уран бүтээл дээр элдэв зүйл эрээчсэнээс гадна өөрсдийн нэрээ франц, араб хэлээр сараачин бичжээ. Эл балмад үйлдлийг нутгийн залуучууд хийсэн бололтой.  Эннедигийн өндөрлөг газрыг 2016 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан юм

Динозаврын 80 ширхэг өндөг хулгайлсан хэргийг Хятадад илрүүлжээ3 сар 21. 16:08

Хятадын цагдаа нар тус улсын зүүн нутгаас үлэг гүрвэлийн чулуужсан 80 ширхэг өндөг хулгайлсан хэргийг үйлдсэн байж болзошгүй дөрвөн сэжигтнийг баривчилжээ. Прокурорын газрын мэдээллээр, сэжигтнүүдийн нэг болох Ван гэгч нь худалдан авагчийн дүрээр Жөзян мужид амьдардаг, чулуужсан олдвор цуглуулагчийнд очсон байна. 1 дүгээр сарын орой Ван гурван хамсаатныхаа хамт хулгайлсан үлэг гүрвэлийн өндөгнүүдээ аван Шанхай руу зугтжээ.  Тэд олзоо хоорондоо хувааж авсан байна. Ван 27 ширхэг өндгийг аван Хар мөрөн мужид байдаг гэртээ авчирчээ

“Улаанбаатар марафон-2017” тавдугаар сарын 20-нд болно3 сар 21. 15:51

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм.Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, дүүргүүдийн төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийн гол зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.Тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд гээд нийт 25-30 мянган хүнийг хамруулан оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд  болно

Архангай аймгийн зүүн бүсийн спортын бага наадам боллоо3 сар 21. 15:09

Архангай аймгийн Залуучууд, Оюутны Холбооны Хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын Гишүүн, МУ-ын Сайд, ЗГХЭГ-ын дарга Жамъянгийн Мөнхбатын санаачлагаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Спортын дөрвөн төрөлт БАГА НААДАМ Алдар спорт хорооны А, Б зааланд хоёр өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. 

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.