Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Төрийн тусгай албаны ажилтан эмэгтэй хүн хутгалж, гэмтээжээ3 сар 20. 17:50

Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч эмэгтэй хүн хутгалж, гэмтээн баяраа тэмдэглэжээ. Энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “гэрт дайрч орж ирэн, хутгалж гэмтээлээ” гэсэн дуудлага ирсэний дагуу цагдаагийн ажилтнууд очиход сэжигтэн этгээд хохирогч эмэгтэйн зүүн эгэм тус газар хутгалж, гэмтээсэн байжээ. Сэжигтэн этгээд Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилладаг, ахлагч цолтой 33 настай Б гэгч байжээ. Тэрбээр энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд уг хэргийг үйлдсэн байна

Э.Бат-Үүл: АН гишүүдийнхээ нам байж чадаагүй3 сар 20. 17:40

АН-ын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно. Сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэл дуусч, өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа

Д.Трампын нэр хүнд 20/I-нээс хойш хамгийн доод хэмжээнд хүрч унажээ3 сар 20. 17:11

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд энэ оны 1 дүгээр сарын 20-нд засгийн эрхэнд гарснаас хойших хугацаанд хамгийн доод түвшинд хүртлээ унажээ. Үүнийг Gallup International социологийн судалгааны албанаас 1500 америкчуудын дунд явуулсан санал асуулгын дүн харууллаа. Судалгаанд оролцогчдын ердөө 37 хувь нь Ерөнхийлөгч Дональд Трампын үйл ажиллагааг дэмжиж байгаа ажээ. Харин 58 хувь нь түүний ажилд хангалтгүй дүн тавина гэдгээ хэлсэн байна

Uber-ийн ерөнхийлөгч Жефф Жонс огцорчээ3 сар 20. 17:03

Такси дуудлагын интернет үйлчилгээ эрхэлдэг "Uber" компанийн ерөнхийлөгч Жефф Жонс компанидаа хагас жил ч ажиллаж чадалгүй ажлаасаа гарчээ.   “Жеффийг манай компанид зургаан сар ажилласанд нь бид талархаж байна, түүнд хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн" Uber"-ээс хэвлэлд зориулан гаргасан мэдээлэлд дурджээ. Компанийн эх сурвалж “BBC”-д ярилцлага өгөхдөө, Жонс огцорсон нь гэнэтийн санамсаргүй явдал боллоо гэж ярьжээ. Сан-Франциско дахь “BBC-гийн” сурвалжлагчийн мэдээлснээр, Жефф Жонс үйл ажиллагаа эрхэлсэн ерөнхий захирлын албан тушаалыг өөрт нь санал болгоогүй учраас ийнхүү огцрох өргөдлөө өгсөн аж

Америкийн 3 цэргийг афган цэрэг буудаж шархдуулжээ3 сар 20. 17:00

Өнгөрсөн ням гарагт Афганистаны Хильменд муж дахь цэргийн баазад сургуулилт болж байх үед нэгэн афган цэрэг гал нээсний улмаас гурван америк цэрэг шархадсан байна. Афганистан дахь НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлалын мэдээлснээр, шархадсан цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Афганы албаны мэдээлснээр, уг афган цэргийг гадаадын цэргүүд газар дээр нь буудаж устгасан байна

Мьянмарт 100 сая жилийн настай чулуужсан мөөг олджээ3 сар 20. 16:48

БНХАУ, Шинэ Зеланд болон АНУ-ын палеонтологчдын баг Мьянмар улсын газар нутгаас дөрвөн ширхэг чулуужсан мөөг олсны хамгийн эртнийх нь 100 сая жилийн настай байжээ. Энэ тухай Хятадын шинжлэх ухааны академи цахим хуудсандаа мэдээлжээ. Судлаачдын олсон мөөгнүүд хувны хэлтэрхий дотор байсан учраас маш сайн хадгалагдаж үлдсэн байна

“Севол”-ыг татан гаргах ажиллагаа эхэллээ3 сар 20. 16:45

Өмнөд Солонгосын өмнөд эрэгт гурван жилийн өмнө живж осолдсон “Севол” гатлага онгоцыг  татаж  гаргах бэлтгэл ажил эхэллээ. Ослын улмаас 259 хүн нас барж, 9 хүн сураггүй болсон ба тэдний ихэнх нь аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан билээ.  44 м-ийн гүнд  байгаа онгоцны их бие болох металл хавтанг татаж гаргахын тулд хийсэн төмөр олсыг өнгөрсөн ням гарагт туршсан байна. Усан онгоцны их биеийг далайн гүехэн хэсгээс татаж гаргах гэж байгаа боловч усны урсгал хэт хүчтэй байсан тул уг ажиллагаа ирэх лхагва гараг хүртэл хойшлогдсон байна. Мөн хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг 4 дүгээр сарын 5 гэхэд дуусгахаар төлөвлөжээ

Сонгуулийн ерөнхий хорооны байранд гал гарлаа3 сар 20. 16:33

Сонгуулийн ерөнхий хорооны барилгад гал гарчээ. Тодруулбал, тус барилгын хоёр давхарт гал гарч байна гэсэн дуудлага 13:15 цагт ирсний дагуу Чингэлтэй дүүргийн Гал унтраах X ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна. Галын шалтгаан, нөхцөл хараахан одоогоор тодохрой болоогүй байгаа бөгөөд галын шинжээчид газар дээр нь ажиллаж байгаа юм байна

Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос олгож байжээ3 сар 20. 16:31

Жил бүрийн гуравдугуур сарын 21-нд дэлхийн ойн өдөр тохиодог. Энэ жил олон улс даяар ой модыг сурталчлах, хамгаалах зорилгоор “ОЙ БА ЭРЧИМ ХҮЧ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна

Сьерра-Леоны санваартан 706 карат жинтэй алмааз олжээ3 сар 20. 16:21

 Сьерра-Леон улсын нэгэн санваартан дэлхийд урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн том алмаазуудын нэг болох 706 каратын жинтэй алмааз эрдэнийг олсон тухай тус улсын Засгийн газар мэдээллээ.   Эммануел Момох гэдэг санваартан  Коно мужийн зүүн хэсэгт орших Кояаду тосгон дахь нэгэн бичил уурхайгаас уг үнэт чулууг олсон гэж Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Үнэт олдворыг Ерөнхийлөгч Эрнест Бай Коромад гардуулан өгсөн байна. Ерөнхийлөгч Корома алмааз эрдэнийг хүлээн аваад, ашиг хонжоо олох зорилгоор алмаазыг улс орноосоо хулгайгаар хил давуулаагүйг сайшаасан байна

Ухаалаг утасны эрэн үеийг Нокиа үргэлжлүүлнэ3 сар 20. 15:37

Ирэх дөрөвдүгээр сараас “Apple” компани iPhone утсаа Энэтхэгт үйлдвэрлэхээр болсон тухай Засгийн газар нь мэдэгдсэн. Жил ирэх тусам өсөн тэлж буй Энэтхэгийн дундаж давхаргынхныг татах зорилготой гэж харж буй энэ алхмаар “Apple” компани Энэтхэгийг байлдан дагуулна гэж хараахан дүгнэж болохгүй.Учир нь, iPhone-оор зогсохгүй бүх л ухаалаг утсанд шинэ өрсөлдөгч гарч ирээд байна

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.