Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 12:32

Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа! Даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан офицер, ахлагч нар аа! Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа! Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Эх нутаг, газар шороо, ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс хамгаалан, эх орон, төр засгийн итгэл, найдварыг хүлээж улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах өндөр хариуцлага, нэр төртэй үүргийг гүйцэтгэж, түүнд ухамсарт амьдрал, бие сэтгэл, эрдэм чадвар бүхнээ зориулсан үе үеийн дайчдын гавьяат үйлсийг баярын энэ өдөр хүндэтгэн дурсахад таатай байна. Батлан хамгаалах салбарынхан бид түүхт ойгоо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Та бүхний сэтгэл зүтгэл, хичээл чармайлтын үр дүнд манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн байлаа

Орон нутгийн ЕБС-ийн сурагчид ирэх пүрэв гаригаас амарна3 сар 18. 12:10

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас нийслэл хот дахь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг энэ сарын 30-наас эхлэн амрана. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-наас ирэх сарын 5-ны хооронд долоо хоног амрах юм байна. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 5-ыг хүртэл хоёр долоо хоног амарна

БНСУ-руу зорчих журамд өөрчлөлт орууллаа3 сар 18. 12:00

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2017 оны визний журмын талаар мэдээлэл хийлээ. БНСУ-руу байнгын визгүй зорчдог байсан иргэдийн зорчих журамд өөрчлөлт орж олон удаагийн буюу таван жилийн хугацаатай виз олгохоор болжээ

Утааны эсрэг ээж аавууд өнөөдөр жагсана3 сар 18. 11:55

Утааны эсрэг ээж аавуудад Хотын захиргаа Цэргийн баяраар цуглаан хийх зөвшөөрөл өгч өнөөдөр жагсаал хийхээр болсон. Тодруулбал, НЗДТГ-аас Утааны эсрэг ээж аавуудад Цэргийн баяраар буюу өнөөдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайн баруун урд хэсэгт цуглаан хийхийг нь зөвшөөрсөн юм. Анх төрийн ёслолын ажиллагаатай давхцаж байна гэсэн шалтгаанаар цуглааныг нь бүртгэхээс татгалзсан хариу анх өгсөн ч сошиал медиа дахь иргэдийн бухимдал, алдаатай албан бичгийг нь тойрсон шүүмжлэлээс болсон уу ямартай ч цуглаан хийхийг нь зөвшөөрсөн юм. Ингэснээр, Утааны эсрэг ээж аавууд утааг эсэргүүцсэн “Pixel art” буюу үгний хэлбэрт олон хүн орж зогсох арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд 12.30 цагаас ийнхүү зохион байгуулахаар боллоо

Лхагва гаригт гамшгийн дуут дохио дуугарна3 сар 18. 11:55

Засгийн газрын 67-р тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн Лхагва гаригийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Энэ талаар Шадар сайд У.Хүрэлсүх тодотгохдоо “Газар хөдлөлтйн гамшгаас хамгаалах асуудлыг засгийн газар болон Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дангаараа хэрэгжүүлэх боломжгүй

Нийгмийн даатгалын сангийн орлого өсчээ3 сар 18. 11:54

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний хоёр сард 304.5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 26.5 хувиар өсчээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 57 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин зарлага 296.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.4 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар өссөн байна

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.