Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Австралид сурах амархан боллоо!3 сар 16. 18:00

Гадаад улсын их, дээд сургуульд боловсрол дээшлүүлэхаар төлөвлөж байгаа Монгол оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэр тусмаа дэлхийн хэл болох англи хэлээр ярьдаг Австрали, Америк, Англи гэх мэт боловсролын чанараараа дэлхийд тэргүүлдэг улс орон руу хандах сонирхол их байна

2017 оны эхний улирлын чансааг гарьд Б.Гончигдамба тэргүүлэв3 сар 16. 17:52

Шинэ он гарсаар таван барилдаан зохион байгуулснаас гуравт нь амжилттай барилдсан Монгол Улсын гарьд Б.Гончигдамба чансааны 372 оноогоор тэргүүн байр эзэлж байна. Харин Монгол Улсын арслан Н.Батсуурь  сая болж өнгөрсөн хурц арслан Дэмүүлийн нэрэмжит барилдаанд түрүүлсэн амжилтаараа чансааны 328 оноотой дэд байрт шалгарлаа

Австралид сурах амархан боллоо!3 сар 16. 17:14

Гадаад улсын их, дээд сургуульд боловсрол дээшлүүлэхаар төлөвлөж байгаа Монгол оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэр тусмаа дэлхийн хэл болох англи хэлээр ярьдаг Австрали, Америк, Англи гэх мэт боловсролын чанараараа дэлхийд тэргүүлдэг улс орон руу хандах сонирхол их байна

Aуди-гийн төв байранд нэгжлэг хийж байна3 сар 16. 17:07

“Дизелийн дуулиантай” холбогтойгоор хууль сахиулах байгууллагын ажилтнууд Германы автомашин үйлдвэрлэгч Audi компанийн Ингольштадт /Бавари муж/ хот дахь төв байр, түүнчлэн хэд хэдэн хувийн орон сууцанд нэгжлэг хийж байна. Энэ тухай “Suddeutsche Zeitung” сонинд прокурорын эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Audi  бол Volkswagen концерны нэг салбар юм

Харь гаригийнхны бааз Саран дээр байгааг илрүүлжээ3 сар 16. 16:58

Харь гаригийнхныг судлаачид /уфологчид/ тойрог замын “LRO” хиймэл дагуулаас авсан, Америкийн NASA агентлагийн нийтлүүлсэн Сарны гэрэл зураг дээр харь гаригийнхны бааз байгааг илрүүлжээ.  Үүнээс гадна,  одон орончид үл мэдэх объект Сарны гадаргуу дээгүүр хөдлөн явж байгааг ажигласан байна

Д.Трамп: Шүүх засаглал эрх мэдлээ хэтрүүллээ3 сар 16. 16:42

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэхдээ, цагаачлалын тухай шинэ зарлигт хориг тавьсан явдал нь шүүх засаглал эрх мэдлээ урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хэтрүүлсэн хэрэг боллоо гэж дүгнэжээ. Тэрбээр лхагва гарагт Теннесси муж улсын Нэшвилл хотод дэмжигчдийнхээ өмнө ингэж мэдэгдсэн байна. "Энэ хориг миний бодлоор шүүх засаглал эрх мэдлээ урьд хожид байгаагүйгээр хэтрүүлсэн явдал боллоо, зарлигийг анхнаас нь л түдгэлзүүлэх ёсгүй байсан юм" гэж Д.Трамп хэлжээ. Ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаа аж

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ жилийн 0,75-1 хувь болгон өсгөлөө3 сар 16. 16:10

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 25 пунктээр нэмэгдүүлж, 0,5-0,75 хувь байсныг 0,75-1 хувь болголоо.  ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэдгийг шинжээчид урьдчилан тооцож байжээ. Тухайлбал, ХНС-гийн хуралдаан болохын өмнө Bloomberg агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон 82 эдийн засагчдаас ердөө хоёр нь бодлогын хүү жилийн 0,5-0,75 хувь хэвээр байна гэж хариулсан байна. Үүнээс гадна, 3 дугаар сарын 14-15-ны хуралдаанаар холбооны сангуудын хүүгийн фюьчерсүүдээс үүдээд бодлогын хүүг өсгөх магадлал 100 хувьтай байжээ. ХНС 2017 онд бодлогын хүүгээ дахин хоёр удаа нэмэгдүүлэх төлөвтэй байна.  “Мөнгө-зээлийн бодлогод хандах хандлага байнга өөрчлөгдөж буй нөхцөлд эдийн засгийн идэвх дундаж хурдаар нэмэгдэх аж. Ийм томьёоллыг ХНС урьд өмнө нь ч хэрэглэж байсан. Мэргэжилтнүүд үүнийг нь бодлогын хүү цаашид нэмэгдэнэ гэдгийн нотолгоо гэж үзэж байна

Парламентын сонгуульд ялагдсан гэдгээ Голландын хэт барууны үзэлтнүүд хүлээн зөвшөөрлөө3 сар 16. 16:06

Голландын хэт барууны үзэлтнүүдийн Эрх чөлөөний нам өчигдөр болсон парламентын сонгуульд ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгааг тус намын дарга Герт Вилдерс мэдэгдлээ. “Мэдээж бид хамгийн том хүчирхэг нам болохыг хүссэн, гэвч Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам яллаа. Гэхдээ энэ нам парламентад 9 суудлаа алдаж байгаа бол манай нам өмнөхөөс дөрвөөр илүү суудал авсан

НЗДТГ-аас утааны эсрэг жагсаалд зөвшөөрөл олголоо3 сар 16. 15:44

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас утааны эсрэг хоёр удаа жагссан. Жагсаалуудын үеэр холбогдох шаардлагуудыг Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа.Иймд, энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаа мэдэгдээд буй. Тэгвэл тэдний жагсаалд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл олгоогүй байна

Ө.Ганзориг Дэлхийн шилдэг 100 залуу манлайлагчийн нэгээр тодров3 сар 16. 15:14

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас (ДЭЗЧ) жил бүр дэлхийн залуу манлайлагчийг тодруулж зарладаг билээ.  2017 оны 40 хүртэлх насны 100 залуу манлайлагчийг тэд нэрлэсэн байна.  Үүнд Монголоос Голомт Банкны  Гүйцэтгэх захирал Ө.Ганзориг багтжээ.  Энэхүү жагсаалтад дэлхийд шинэ залуу тодрон гарч буй эрдэмтэд, технологийнхон, энтрепрьенер, нийгмийн идэвхтэй залуусыг нэрлэж тэднийг эргээд нийгэм, эдийн засаг, дэлхийн олон тулгамдсан асуудлыг шийдэхийг уриалдаг.  2016 онд Монгол Улсаас "Монгол ТВ"-ийн захирал Ч.Номин энэхүү жагсаалтад нэрлэгдэж байсан юм.  Ө.Ганзориг нь Ази, Номхон далайн бүсээс сонгогдсон найман залуу манлайлагчийн нэгээр сонгогдсон байна.  Тэрбээр өөрийн эхлүүлсэн ажил болоод удирдсан компани, салбартаа үргэлж АМЖИЛТТАЙ КЕЙС үлдээдэг.  Ө.Ганзориг нь Монголын хамгийн том санхүүгийн группыг тэргүүлэхийн сацуу бүх шатныханд санхүүгийн боловсрол олгох, бизнесийн зөв стандарт тогтоохоор олон жил ажиллаж байгаа юм

Лодко: Миний дуунууд сонсогчдод уярал ухаарал хайрладаг байгаасаа гэж хүсдэг3 сар 16. 14:18

Монголын урлагийн ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо бусдаасаа онцгойрч, олонд танигдан, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу дуучин Лодког уншигчид маань хэдийнээ таньдаг болсон байх. Олон сайхан хайрын дуугаа сонсогч фэнүүдийнхээ сэтгэлд нь мөнхөлж, өнөө цагийн өнгө төрх болж чадсан чадварлаг дуучин маань сүүлийн үед шинэ цомгийн ажилдаа ороод тун завгүй байгаа бөгөөд саяхан “Мөрөөдөл” дууныхаа шинэхэн клипийг өлгийдөн авчээ.  Тиймээс бид түүнтэй уулзаж, их ажлынхан хажуугаар цөөн хором ярилцлаа.   -Юуны өмнө танд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Яриагаа сүүлийн үеийн уран бүтээлийн тань сонин, содноос эхэлье гэж бодлоо?  - Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Цомгийн маань эхний дуунууд болох “Fly way”, “Чи аялгуу” гээд дуунууд маань цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн

Ц. Сандуй: Нийслэлчүүдийнхээ өмнө өндөр ёс зүйтэй, хариуцлагатай байх болно3 сар 16. 14:16

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын байгууллагын идэвхтэн сонгуультны гурав дахь удаагийн зөвлөгөөн болж өнгөрлөө. Уг зөвлөгөөний ач холбогдол нь тус намын хорооноос 2017 оныг Сахилга хариуцлагын жил болгон зарлаж намын идэвхтэн сонгуультан, Бага хурлын болон намын хорооны гишүүдийнхээ үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг ийнхүү эхлүүлээд байгаа аж

Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж ажиллахыг даалгалаа3 сар 16. 14:13

Нийслэлийн Онцгой комиссын дарга, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шар усны болон хур борооны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгавар гаргалаа

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.