Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Гончигдамба гарьд чансааг тэргүүлсэн хэвээр байна3 сар 15. 18:00

Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдаан бөхийн өргөөнд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү гал тахиа жилийн салхийг хагалсан анхны барил-даанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо.  Барилдаанд гурав ба түүнээс дээш давсан бөхчүүд. Д.Д Бөхийн нэр Цол үнэлэх оноо Даваанд дүйцэх оноо Ахмад цолтой бөхийг давсан шагналын оноо Нийт барилдааны оноо 1 Батсуурь.Н /УА 40 256   296 2 Пүрэвсайхан.Б /УЗ 24 128   152 3 Батмөнх.Б /УЗ 24 64   88 4 Бат-Орших.Ө /УХ 16 64   80 5 Батчулуун.Ч /УН 8 32 6 46 6 Баасанхүү

NHL-ийн хоккейчид Олимпын тоглолтод оролцуулахыг улам хүчтэй шаардах болжээ3 сар 15. 17:30

2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн Олимпын тоглолтод оролцохыг хүсч буй Үндэсний хоккейн лигийн /NHL/ тоглогчид лигийн удирдлагыг улам хүчтэй шахаж шаардсаар байна. Энэ тухай Олон улсын хоккейн холбооны /IIHF/ ерөнхийлөгч Рене Фазель мэдэгдсэнийг "Incide the games" портал иш татан мэдээлжээ. Одоо IIHF, NHL, лигийн тамирчдын үйлдвэрчний эвлэл болон Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/ лигийн тамирчдыг 2018 оны Олимпын тоглолтод оролцуулах эсэх талаар хэлэлцээ хийж байна. Тамирчдын зүгээс ирэх шахалт шаардлага улам бүр ихэсч байна, тийм болохоор Үндэсний хоккейн лиг болон лигийн тамирчдын үйлдвэрчний эвлэл хоёр тодорхой шийдвэрт хүрнэ гэж найдаж байгаагаа Фазель илэрхийлжээ

Испанийн цагдаа нар их хэмжээний зэвсэг илрүүлэн хураажээ3 сар 15. 17:25

Испанийн цагдаа нар зохион байгууллалттай зөөвөрлөдөг байсан асар их хэмжээний зэвсгийг илрүүлэн хураажээ.   Энд 10 мянга гаруй винтов, пулемёт, автомат буу, гар буу болон 400 гаруй тэсрэх бөмбөг байжээ. Эдгээр зэвсгийг галт зэвсэг наймаатай тэмцэх тусгай ажиллагааны явцад илрүүлсэн байна.    Мөрдөн байцаагчид Бильбао хотын  ойролцоо хууль бус зэвсгийн наймаа эрхлэгчдийн байгуулсан нууц цехийг илрүүлж, хэрэгт холбоотой 5 хүнийг баривчилжээ

Агаарын тээврийн салбарыг зөв менежментээр чиглүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ3 сар 15. 17:12

Монгол Улс гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэх, эдийн засгийг дэмжих нэн чухал үүрэгтэй иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр танилцлаа. Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамир компанийн үйл ажиллагаа болон үйлчилгээний шинэ стандарт, агаарын тээврийн зах зээлийн орчин, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Тус компани нь зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Бусан, Бангкок зэрэг шинэ чиглэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна

Архангайчууд шигшээ цувралд 3 дараалан хожлоо3 сар 15. 16:50

21 аймгийн аварга шалгаруулах үндэсний лигийн тэмцээний аваргын төлөөх цувралын 4 дэх тоглолт өчигдөр МҮЭСТО-ны спорт танхимд болж, “Архангай Алтан Дорнодын Дайчид” баг өрсөлдөгчөө сүүлийн 3 тоглолтод дараалан хожсоноор 3:1-ийн харьцаатай шигшээ цувралыг тэргүүлж эхэллээ. Энэ удаагийн тоглолтонд Сүхбаатар альянс тех багаас холбон тоглогч Карл Блейр, Архангай айигийн багаас ОУХМ Ц.Мэргэн нар торгуулийн улмаас оролцсонгүй. Архангай аймгийн багаас энэ өдөр легионер тамирчин Маркус Хаммондс 23 оноо авч, 15 удаа самбараас бөмбөг аван багаа тэргүүлсэн бол БНАСАУ-ын легионер Ким Чол Мёнг, Роберт Тюрнер нар 17 оноо авчээ

Буриадад агаарын довтолгооноос хамгаалах томоохон сургуулилт эхэллээ3 сар 15. 16:34

Дорнод цэргийн тойргийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /АДЭХ/ цэргийн анги нэгтгэлүүдийн өргөн цар хүрээтэй сургуулилт Буриадын “Телемба” хээрийн сургуулийн талбайд эхэлсэн тухай лхагва гарагт тус тойргийн хэвлэлийн алба мэдээллээ. “Уг цэргийн сургуулилтад 8 мянга орчим албан хаагч, 1 мянга гаруй байлдааны болон тусгай техник, тэдгээрийн дотор 120 гаруй нисэх аппарат оролцож байна” гэж хэвлэлийн алба тодруулжээ. Сургуулилтад С-400, С-300, “Тор-М2У”, “Оса”, “Стрела-10” зенитийн пуужингийн цогцолборууд, “Панцирь-С” зенитийн пуужин-их бууны цогцолбор, “Шилка” өөрөө явагч зенитын төхөөрөмж, “Игла” зөөврийн зенит пуужингийн цогцолборыг ашиглаж байна. “АДЭХ цэргийн анги нэгтгэлүүд хурдан нисдэг бага оврын пуужин-байг илрүүлэх, дагах, таних, устгах ажиллагааг  гүйцэтгэнэ

Монгол туургатны мартагдаж буй зарим хоол3 сар 15. 16:31

Аливаа улс үндэстний хоол хүнсний зүйлээ бэлтгэж боловсруулах арга ухаан нь тухайн үндэстэн, ястны соёл, аж төрөх ёс, зан заншил, байгаль, цаг агаар, мал, газрын баялаг, эдийн засаг зэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд түүхийн он жилүүдийн туршид нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэглээг даган шинээр бүрэлдэхийн сацуу өмнөх үеэсээ хойч үедээ уламжлагдан үлдэж цаашид боловсронгуй болж хөгждөг зүй тогтолтой билээ. Эртний түүх, соёлтой монгол үндэстний хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүх, уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм. Монгол үндэстний хоол, хүнсний талаар зарим судлаачид, эрдэмтэд тодорхой хүрээнд судалж, зарим нэгэн ном, бүтээл гаргасан боловч уламжлалт монгол хоол бэлтгэх арга барил, нүүдэлчдийн хооллох соёлын онцлогийг орчин үетэй холбон авч үзсэн бүтээл туурвил хомс байгаа билээ. Нөгөө талаас монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи зарим талаар мартагдах хандлагатай байгаа өнөө үед түүнийг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий дахинд бодит үнэнээр нь сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнтэй холбогдуулж монгол туургатны зарим нэгэн мартагдаж буй хоолны   тайлбарыг бичиж залуу үеийнхэндээ толилуулж байна.   ТүнтэгТатаж амт тохируулсан махыг банш мэт чимхээд тасалсан гурилтай шөлөнд чанаж иддэг хоол   ТэгмэнАдууны хөшиглөсөн элэг, гол, мах, харвин зэргийг давс, мангираар амт тохируулан нарийн гэдсэнд нь хийж усанд чанаж болгодог хамниган буриад зоны хоол   УралдуурХонь малын сээрний хоёр талын зураа махыг авч давс, сонгино, саримс зэргээр амт тохируулан улаан хоолойг эргүүлэн дотор нь чихэж хөвгүүдэд <<хүлэг хурдан, хүч эрдүү яв>>, охидод <<үйлэнд уран, үзэсгэлэн гоо яв>> хэмээн хишиг болгон чанаж өгдөг монгол үндэстний хоол.   ЖэнтКазах ардын хүндтэй идээний нэг

2017 он гарснаас хойш 525 цагаач амиа алджээ3 сар 15. 16:03

Он гарснаас хойших 9 долоо хоногийн дотор Газар Дундын тэнгист амиа алдсан дүрвэгч, цагаачдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс илүү олон байна гэж Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллага /IOM/ мэдээлсэн байна.

Сребреницад болсон хядлагыг Эрдоган голландчуудад сануулав3 сар 15. 16:00

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган "1995 онд Сребреницад Боснийн лалын шашинтнуудыг олноор нь хядсан хэргийг зогсоож чадаагүй" гэж Голландын эрх баригчдыг буруутгалаа. “Сребреницад үйлдсэн хядлагатай холбоотойгоор бид Нидерландыг мэддэг.  8 мянган босничуудын амийг хороосон энэ хядлага нь голландчууд ямар муухай жигшүүртэй хүмүүс вэ гэдгийг харуулж байгаа юм” гэж Эрдоган хэлжээ. Үүний хариуд Голландын Ерөнхий сайд Марк Рютте “Эрдоган нөхцөл байдлыг хурцатгасаар байна. Энэ бол түүхийн ичгүүр сонжуургүй гүтгэлэг” гэсэн байна. 1995 оны 7 дугаар сарын 11-нд Боснийн сербчүүдийн арми Сребреницаг эзлэн авсан юм

Хүүхэд тань 0-6 сартайдаа нэрийг нь дуудаад харахгүй бол эмчид хандаарай3 сар 15. 15:55

Нэгэн ээж өөрт тохиолдсон хүндхэн явдлаа хэдэн сарын өмнө ярьж байсан нь санаанд орлоо. Тэрбээр нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг бөгөөд бага хүү нь төрөлхийн сонсголгүй төрсныг долоо сартайд нь мэджээ

Пак Гын Хэ: Прокурортой хамтран ажиллахад бэлэн3 сар 15. 15:30

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өөрийг нь ерөнхийлөгчийн албан тушаалаас огцруулахад хүргэсэн авлигын хэргийн талаар прокурорт үнэн зөв мэдээлэл өгч, хамтран ажиллах болно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа “би прокурорын асуусан бүхэнд хариулна” гэж байсан боловч дараа нь амласнаасаа буцаж байсан юм. Гэхдээ энэ удаад Пак хэлсэн үгэндээ хүрнэ гэж прокурорууд найдаж байгаа аж

10 хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртөж байна3 сар 15. 15:23

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” нь хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг 2016 - 2017 онд хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАП төрлийн буюу (KAP-knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 2016 оны 08 сарын 15-наас 2017 оны 12 сарын 15-ныг хүртэл 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Энэхүү судалгааны зорилго нь Хүүхэд, эцэг эх/асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг ойлголт, хандлага, хэрэглээг тодорхойлох зорилготой юм

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.