Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58"Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 9. 15:35БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Эрдэнэт үйлдвэр ХХК, Оюу толгой ХХК хамтран ажиллана

/4-р сарын 20/  -  21 цаг 56 минут

 “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюу толгой” ХХК өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутгийн харилцаа (ЭМААБООНХ)-ны стандартыг сайжруулж Монголын уул уурхайн салбарыг улам бүр төгөлдөржүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уг санамж бичиг нь ЭМААБООНХ-ны чиглэлээр хоёр компани харилцан туршлага солилцож, мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар асуудалд өргөн цар хүрээгээр хандан, тэргүүн туршлагаас суралцаж, Монголын уул уурхайн салбарын чадавхийг дээшлүүлэхэд хамтран ажиллахад чиглэнэ.

“Оюу толгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид Эрдэнэт үйлдвэртэй дөрвөн чухал чиглэлээр хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байна. Бидэнд бие биенээсээ суралцах зүйлс их бий. Санамж бичгийг ажил хэрэг болгосноор талууд нөгөө талын онцлог туршлага, ур чадвараас суралцаж, цаашлаад Монголын уул уурхайн салбарын чадавхийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Уул уурхайн салбарт олон арван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан Эрдэнэт үйлдвэр орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн гараагаа эхэлж буй “Оюу толгой”-той өөрийн арвин туршлагыг хуваалцах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаадаа баяртай байна. Санамж бичиг нь бидний хамтын ажиллагааг өргөжүүлж, Монголын уул уурхайн салбарт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэж хэллээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын даргын эдийн засгийн зөвлөх Д.Лхагвасүрэн, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батсүх, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар болон хоёр компанийн удирдлагууд оролцлоо.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.