Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

Ерөнхийлөгч Янош Адерын айлчлал өндөрлөлөө

/4-р сарын 16/  -  21 цаг 57 минут

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт манай улсад энэ сарын 14-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Унгарын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцлаа. Эрхэм зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, манай улсаас тус оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди, албаны бусад хүмүүс үдэж мордуулав.

Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог болсон юм. Уг айлчлал ихээхэн үр дүнтэй болсныг Монголын тал онцолж байгаа юм. Тухайлбал, Унгарын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2015-2017 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Ингэснээр Унгарын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 100 хүртэл оюутан тус улсад суралцах боломж нээгдэж байгаа юм.

Унгарын тал манайтай байгаль орчин, ус цэвэршүүлэх, мод тариалах, мал аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Сонгино дахь Биокомбинатыг иж бүрэн шинэчлэн Монголын малыг эрүүлжүүлэх эм, бэлдмэл үйлдвэрлэх боломж, нөхцөлийг сайжруулж, био мах, хүнсний бүтээгдэхүүнийг Ази, Европын зах зээлд нийлүүлэх өргөн боломж байгаа гэв. Ингэснээр  Унгар Улс Европ дахь Монголын ложистикийн төв байж болно гэлээ.

Мөн ирэх тавдугаар сард Унгарын тал Улаанбаатарт ЭСЯ-аа сэргээн байгуулахаар боллоо.

Айлчлалын үеэр Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзсан юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.