Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

Жизелийн сүүлчийн гараа

/4-р сарын 16/  -  19 цаг 52 минут

Өнгөрсөн 10 жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр “Форбес” сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж явсан супермодель Жизель Бундхен албан ёсоор тайзаа орхилоо. Тэрээр өчигдөр төрөлх Бразилийнхаа Сан Паоло хотод болсон “Colcci” брэндийн загварын шоунд оролцсоноор 14 наснаасаа хойш 20 жил алхсан тайзаа орхиж байгаа юм. Түүний загварын сүүлчийн шоуг үзэхээр нөхөр Том Брэди болон гэр бүлийнхэн нь бүгд хүрэлцэн иржээ.

Жизель Бундхений нөхөр Том Брэди, эцэг эх, эгч дүү нарынх нь хамт шоуг үзжээ

2000-2007 оны хооронд Виктория Секретийн сахиусан тэнгэр байж, дэлхийн хамгийн сайхан залуусын нэг гэгддэг Холливудын од Леонардо ДиКаприотой хамт амьдарч явсан тэрбээр NFL-ийн тоглогч Том Брэдитэй учирснаар гэр бүлийн амьдрал зохиож, хоёр хүүхдийн ээж болоод буй. Гэсэн ч тэрбээр хамгийн эрэлттэй моделийн нэг байсаар, өнгөрсөн жил гэхэд 47 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь Жизель Бундхен өдөрт л 128 мянган ам.долларын орлого олдог гэсэн үг юм. Үүгээрээ тэрээр алдар загвар өмсөгч Линда Эвангелистаг ч ардаа орхисон. Линда Эвангелиста нэгэнтээ 10 мянган ам.доллараас дээш мөнгө л санал болгохгүй бол орноосоо ч босдоггүй хэмээн хэлж, шуугиан тарьж байсан удаатай.

Жизелийн хувьд “Chanel”, “Under Armour”, “Pantene”, “H&M”, “Carolina Herrera” гээд олон арван брэндтэй хамтран ажилладаг. Тэрээр загварын тайзаа орхисон ч хувцас, гоо сайхны брэндийн реклам сурталчилгаанд тоглох, кампанит ажилд оролцох зэрэг ажлаа цааш үргэлжлүүлсээр байх юм.

 

Эх сурвалж: Dailymail

Б.Сэвжидмаа



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.