Аугаа их Орос орны их түүхт ялалтын 70 жилийн ойн баяр ирэх сарын 9-нд тохиох юм. Тус ойтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монголын ахмад дайчдыг ялалтын ойн медалиараа шагнасан билээ. Үүнээс гадна манай улсын зэвсэгт хүчний 75 албан хаагч тус улсын баярын парадад оролцохоор бэлтгэл ажлаа хангаад байгаа юм.
Тэд Москва хотноо Улаан талбайд жагсаалд нэгдэн дэлхийн 20 гаруй улс гүрний хамт өөрийн орны нэрийг гаргах гэж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, манай улсын Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх “Тэмүүжин Өрлөг” цэргийн сургуулийн хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотноо болох энэхүү Ялалтын баярт зориулсан хүүхдийн парадад оролцох болсон байна. Эдгээр хүүхдийг бие хаа, авьяас чадвар, сурлагаар нь шигшиж 7-11 ангийн нийт 40 хүүхэд сонгожээ. Энэхүү боломж нь монгол цэргийн сүр хүчийг дэлхий дахинаа гайхуулах бас нэг боломж юм.
Э.Сэвжидмаа
Сэтгэгдэл бичих