Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Өнөөдөр хүндэт зочдыг Чингисийн талбайд хүлээн авлаа

/4-р сарын 15/  -  16 цаг 42 минут

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Янош Адер гэргий Анита Херцегийн хамт манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Эрхэм зочдыг манай талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочдоо Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ганцаарчилсан уулзалт хийлээ. Тэд уулзалт хэлэлцээ хийснийхээ дараа хэвлэлийн хурал хийж, хамтран ажиллах чиглэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн энэ үеэр Монгол Улсын БСШУЯ, Унгар улсын Боловсон хүчний яам хооронд 2015-2017 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа. 

Тус улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцег нар айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт бараалхах юм. Айлчлал маргааш 12.00 цагт өндөрлөнө.

Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог. Айлчлал хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байна.

Р.Пунцаг

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.