Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

Гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлнэ

/4-р сарын 13/  -  21 цаг 59 минут

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Төмөр замын тээврийн салбар дахь гурван талын хамтын ажиллагаа, гурван улсыг дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэх, түүний дотор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замын тээврийг нэмэгдүүлэх асуудлаарх гурван талын анхдугаар зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яам санаачлан 2013 оны арванхоёрдугаар сард мөн Улаанбаатар хотноо зохион байгуулж, хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргаж байсан билээ.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулснаараа онцлог. Учир нь тэрбээр ирэх оны тавдугаар сард ОХУ-д хийх айлчлалын бэлтгэлийг хангах, мөн долдугаар сард ОХУ-ын Уфа-д хийх айлчлалын үеэр зурагдах баримт бичгүүдийг урьдчилан тохирох бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаагаараа чухал ач холбогдолтой боллоо.

Энэхүү зөвлөлдөх уулзалтад монголын талаас Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, оросын талаас ОХУ-ын төмөр замын тээврийн салбарын асуудал хариуцсан Тээврийн орлогч сайд А.С.Цыденов, хятадын талаас БНХАУ-ын Улсын төмөр замын газрын орлогч дарга Фу Шуани тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уг уулзалтаар гурван талын хамтарсан тээвэр-логистикийн компанийг үүсгэн байгуулах, төмөр замын тээврийн талаарх гурван талын уулзалтыг байнгын зөвлөлдөх механизм болгох, дамжин өнгөрөх ачааны зорилтот хэмжээг тохирох, ОХУ, БНХАУ-ыг холбосон дамжин өнгөрөх төмөр замын хоёр шинэ коридор байгуулах ажлыг хамтран судалж, үндэслэлийг тогтоох зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Зөвлөлдөх уулзалтын үр дүнд талууд “Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төмөр замын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаарх гурван талт зөвлөгөөний Протокол”-д гарын үсэг зурав.

Монгол, Орос, Хятад гурван улсын Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн дэд сайд нарын түвшний хоёрдугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүлээн авч уулзсан бөгөөд уг уулзалтын үеэр гурван улсын зам, тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөгөөн нь гурван талын яриа хэлэлцээний нэг чухал байнгын механизм болон хувирч байгааг онцлон тэмдэглэв.

Төмөр замын тээврийн асуудлаарх гурван талын уулзалтаас гадна Монгол Улсын Зам, тээврийн дэд сайд Х.Ержан орос, хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалтуудыг тус тус хийж, зам, тээврийн салбарын бусад асуудлаар санал солилцож, талуудтай байгуулсан баримт бичиг, хэлэлцээрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хэлэлцсэн бөгөөд оросын талтай хийсэн хоёр талын уулзалтын үеэр ОХУ-д зорчих зөвшөөрлийн бичгийн тоог нэмэгдүүлэх асуудлаар тодорхой санал тавьсныг оросын тал дахин судалж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.