Шинэ мэдээ

Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ8 сар 8. 9:40Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв8 сар 8. 9:33Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 7. 14:34

Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

/4-р сарын 8/  -  23 цаг 06 минут

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 78.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд тусгаснаар олон улсын жишигт ойртуулсан хоёр казино байгуулах аж. Хаана байгуулах вэ гэдэг байршлыг Засгийн газар тогтооно. Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Хугацаа нь 10 жил байна. Мөн уг казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн орж тоглоно. Монгол Улсын иргэн тоглохгүй зэрэг хатуухан заалтуудыг тусгаж өгчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “35 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Энэ хэмжээний мөнгийг өгөх хөрөнгө оруулагч байх уу. Хэдий хэмжээнд хөрөнгө оруулалтаа нөхөх вэ. Тооцоо судалгааг ямар байдлаар хийв” гэдгийг сонирхож байлаа.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын тайлбараар дунд зэргийн казино байгуулсан орнуудын гаргасан тооцооноос үндэслэж, тусгай зөвшөөрөл олгох мөнгөн дүнг гаргасан байна. Олон улсын жишгээс харахад казино байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоход 20-75 тэрбум ам.доллар төлж авдаг аж. Ирээдүйд олох орлогоосоо хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон байна. Хэрвээ тусгай зөвшөөрлийн үнэ өндөр гэж үзвэл УИХ-ын төвшинд хэлэлцүүлгийн үеэр багасгах боломжтой гэлээ.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь монголчууд уг казинод орж үйлчлүүлэх боломжтой байхаар зохицуулалт хийхгүй бол гадаадад очиж тоглоно. Энэ нь эргээд Монголын мөнгө гадагшаа урсдаг урсгал тасрахгүй. Сингапур зэрэг оронд тоглох мөнгөний хэмжээг нь зааж, хязгаарласан байдаг. Түүн шиг хязгаар тогтоож өгөх ёстой гэж байв.

Монголд казино байгуулагдсанаар жуулчдын тоо өснө, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Жилдээ татвараар дамжиж 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.