Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Хийн аюулгүй байдлын талаар хамтын ажиллагаа өргөжүүллээ

/4-р сарын 3/  -  17 цаг 57 минут

Монгол Улсын Эрчим Хүчний Яам болон БНСУ-ын “Korea Gas Safety” корпорацийн хооронд 2014 онд байгуулсан Санамж бичгийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хийн стандарт, норм дүрмийг шинэчлэн боловсруулах, хийн аюулгүй байдлын асуудлаар  2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, тодорхойлох зорилгоор энэ оны гуравдугаар сарын сүүлчээр ЭХЯ-ны  Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Алтанчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Х. Бекболат, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал Б. Амарсанаа нарын зэрэг мэргэжилтнүүд БНСУ-д албан томилолтоор ажилалаа.  

Манай мэргэжилтнүүдэд “Хийн аюулгүй хэрэглээ, стандарт, норм дүрэм”-ийн талаар “Korea Gas Safety Corporation”-н гүйцэтгэх захирал Kwon Jeong – Rock мэдээлэл, танилцууллага хийж, дараа нь хоёр талын ажиллагааны хүрээнд хийн аюулгүй байдлыг хангах бүтэц зохион байгуулалтын талаар санал солилцож,  БНСУ-д энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтарч ажиллахаар тохиролцов.

Солонгосын талын мэргэжилтнүүдэд ЭХЯ-ны мэргэжилтэн Д. Алтанчимэг “Монгол Улсын хийн хэрэглээ болон эрчим хүчний тухай төрийн бодлого хөтөлбөр, стандарт, хууль эрх зүй”-н талаар танилцуулга хийв.

Дараа нь ажил хэргийн уулзалт зохион байгуулж, технологийн мэдээлэл солилцох, хийн аюулгүй байдлын сургалт, хий боловсруулах технологийн туслалцаа үзүүлэх, энэ талын нарийн мэргэжилтэнг  Монгол Улсад ажиллуулах, БНСУ-д шинээр мэргэжилтэн бэлтгэх талаар тохиролцож, тодорхой шийдвэрт хүрэв. Дээр дурдсан асуудлыг хэрэгжүүлэхийн тулд,

  • Монголын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн зүгээс Хийн стандарт норм дүрэм боловсруулах,
  • Улаанбаатар хотын хийн менежментын бодлогын зөвлөгөөг боловсруулж ирэх долдугаар сард Улаанбаатарт хэлэлцэх ,
  • 2015 оны төлөвлөгөөний дагуу монголын мэргэжилтэнг БНСУ-д сургах,
  • 2015 оны жилийн эцэст тайлангаа хэлэлцэж, дараа жилийн төлөвлөгөө гаргах талаар семинар зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болов.

Томилолтын хүрээнд манай мэргэжилтнүүд БНСУ-ын “Korea Gas Safety corporation”-ны LPG, LNG хийн туршилтын лабраторитой танилцаж, хийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар туршлага судаллаа. Энэ лабратори нь хийн аюулгүй байдлыг бүх талаас судлаж дүгнэлт гаргаж, үнэлгээ хийдэг Олон улсад  итгэмжлэгдсэн нэр хүндтэй байгууллага ажээ. Дараа нь City Gas компаний LNG буюу байгалийн хийн түгээх дэд өртөө (станц), E1 corporation-ний LPG буюу шингэрүүлсэн нефтийн хийн түгээх станц, газар доорх хадгалах агуулахтай танилцсан байна. 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.