Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилж байна

/4-р сарын 3/  -  16 цаг 57 минут

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар дөрөвдүгээр сарын 1-нээс БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр хоёр улсын Гадаад хэргийн сайд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын бүхий л салбарын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Мөн өдөр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчаод бараалхаж, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн даргын хувиар тус комиссын хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Гао Хучэн-тэй уулзав.

Гадаад хэргийн сайд Ван-И-тэй хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний үзэл санааны дагуу бүх салбарт өргөжин хөгжиж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцол гүнзгийрч, харилцааны түвшин иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Түүнчлэн хоёр улсын хоорондын өндөр, дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглээд, энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж, зарчмын тохиролцоонд хүрэв.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хүрсэн олон тохиролцоог хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, эрчим хүч, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагаатай холбогдох асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллахын төлөө байгаагаа нотоллоо. Мөн Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн механизмуудыг улам боловсронгуй болгож, хоёр улсын эдийн засгийн хөгжилд нэмэр болохуйц, ард иргэд үр дүнг нь мэдрэх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг үнэлэв.

Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван талт механизм хамтын ажиллагааны чухал чиглэл болж байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын “Талын зам” санаачилгыг Хятадын “Торгоны зам, эдийн засгийн бүслүүр” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах асуудлыг сайтар судалж ажиллахаар болов. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд тус улсын хөдөө,орон нутагт зочилж, хүмүүсийн аж байдалтай танилцах ажээ.  

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.