Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

НҮБ-ын хуралд оролцлоо

/3-р сарын 31/  -  0 цаг 08 минут

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-29-ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч улсуудын Жанжин штабын дарга нарын анхны бага хуралд оролцлоо.

 

Бага хурлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нээн үг хэлж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Э.Ладцу, Хээрийн хангалтын газрын дарга А.Харе, цэргийн зөвлөх А.Махсууд нар бага хурлын төлөөлөгчдөд Энхийг сахиулах ажиллагааны өнөөгийн байдал, хүрсэн амжилт, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн тухай танилцуулга хийлээ.

Манай төлөөлөгчид НҮБ-ын удирдлага болон бусад улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийсэн бөгөөд ЗХЖШ-ын даргын хамт Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга хурандаа Г.Сайханбаяр, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хурандаа И.Батболд нар уулзалтуудад оролцсон байна.

 

Дэслэгч генерал Ц.Бямбажав НҮБ-ын Хээрийн хангалтын газрын дарга А.Харетай уулзахдаа НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багуудын хангалтын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, цэргийн багуудын үүрэг гүйцэтгэлд хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр хангалтыг тасралтгүй хийх тухай санал солилцож, А.Харе НҮБ-ын ЭСА-нд үүрэг гүйцэтгэж байгаа мотобуудлагын батальон, цэргийн эмнэлгийн багуудын үүрэг гүйцэтгэлт олон улсын хэмжээнд жишээ болохуйц байгааг онцолсон. Мөн НҮБ-ын ЭСА-нд нэн тэргүүнд шаардлагатай байгаа цэргийн эмнэлэг, барилга-инженерийн анги, салбар болон нисдэг тэрэгний хүрэлцээ муутай байдаг тухай онцолж байлаа.

Бүгд Найрамдах Киргыз Улсын Батлан хамгаалахын сайд А.Кудайбердиев, БНХАУ-ын Жанжин Штабын орлогч дарга адмирал Сун Жиангуо, БНСУ-ын Нэгдсэн штабын дэд дарга дэслэгч генерал Ким Югён, БНТУ-ын Жанжин штабын Ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн газрын дарга хошууч генерал Баки Кавун нартай ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав уулзаж, цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, ЭСА-ны чадавхийг нэмэгдүүлэхээр гаргаж байгаа хүчин чармайлт, хоёр талын болон олон улсын сургалт бэлтгэлийн явцын талаар санал солилцсон.


Энэхүү Жанжин штабын дарга нарын бага хурал нь НҮБ-ын хэмжээнд анх удаагаа зохион байгуулагдан, НҮБ байгуулагдсаны 70 жилийн ойн жилтэй давхцаж, НҮБ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан Дээд хэмжээний ажлын хэсэг өнөөгийн ЭСА-ны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, бодлогын зөвлөмж гарах үетэй уялдаж байгаагаар онцлогтой боллоо. Энэ бага хурлын зорилго нь цэрэг илгээгч улсууд орчин үеийн НҮБ-ын ЭСА-ны хөгжил, тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, ЭСА-ны мандатыг хэрэгжүүлэхэд цэргийн хүчний гүйцэтгэх үүргийн талаар нэгдсэн байр сууринд хүрэхэд чиглэгдсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.