Ц.Сандуйгийн дүү оффшор бүсэд дансгүй бөгөөд Сэргэлэнгийн Цэндсүрэн гэгч эрхэм оффшор бүсэд данстай байжээ
/5-р сарын 11/ - 8 цаг 39 минут

Өчигдрөөс эхэлж оффшор дансны талаарх мэдээлэл олон нийтэд ил болж жинхэнэ шуугиан тарьж байна. Панамын “Mossack Fonceka“ гэх хууль, эрх зүйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн 11 сая баримт бичгийг Германий сонины редакци олж авч, Олон Улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд тарааснаар дэлхийн олон орны төрийн тэргүүн, улстөрчид, тэдний гэр бүлтэй холбоотой мэдээлэл олон нийтэд ил боллоо. Энд манай улстөрчид, бизнесийнхэн болон тэдний гэр бүлийнхний талаарх мэдээлэл ч цацагдаж шуугиан тарьж байна. Одоогийн байдлаар татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримтыг дэлгэсэний дотор Монголоос 49 хүн оффшор бүсэд данстай болох нь илчлэгдээд байна. Эдгээрийн дунд хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр, Тэнгри Холдингийн захирал Х.Анхбаяр, Петровисийн Ж.Оюунгэрэл нар байгаа юм. Олон нийт дээрх оффшор бүсэд данстай эрхмүүдийг нэлээд буруутгаж байгаа юм. Буруутгахаас ч өөр арга байхгүй. Нууц данстай байна гэдэг нь татвараас зайлсхийсэн болон бусад шалтгаануудтай шууд холбоотой юм. Харин өчигдөр зарим хэвлэлүүдээр "Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн дүү болох Цэндсүрэнгийн Сэргэлэн оффшор бүсэд данстай байжээ" гэх мэдээлэл цацагдлаа. Тэгвэл олон нийтийг шуугиулаад буй Панамын баримт бичгүүдэд нэр дурдагдсан хүн нь Цэндсүрэнгийн Сэргэлэн биш Сэргэлэнгийн Цэндсүрэн гэдэг хүн юм байна. Түүний нэрийг дээрх бичиг баримтаас уншихдаа овогийг нь нэртэй нь андуурч буруу уншаад байгаа ажээ. С.Цэндсүрэн нь Виржиний арлуудад бүртгэлтэй "Joy Key Develoment Limited" компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж.
Өчигдөр зарим хэвлэлээр цацагдсан мэдээллүүд нь ташаа бөгөөд Ц.Сандуйтай ямар ч холбоогүй юм байна. Гэхдээ бид оффшор бүсэд данстай эрхмүүдийн талаарх нууц мэдээллийг судалж, хэн ямар дансны ард нуугдаж байгааг тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлнэ. Г.Сүрэн
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
sundui hotiin gazriig zarj olson mongoo duugiinhee ner deer nuusan baina lee barag baishin deer davhar gazar ogch mongiig khuulj baisan ***** shuu dee apu-giin zamiin ariin 2 shar bairnii dundah niitiin ezemshiliin zam talbaid khurtel gazar olgoson baidag bi nudendee itgeegui bas boloogui ee 12 davhar barilga barina geed zurag khurtel khiilgechihsen 300000$--R ZARNA GEED INTERNETED ZURAGIIN BAISSHUULSAN BAISAN IIM L HULGAICH HOTIIG UDIRDANAHOTIIG KHOGJUULNE GEED HUTSAAD BAIGAA YUM DAA