Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав3 цаг 19 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ9 цаг 16 минутын өмнөЯпонд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Танилц: НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид

/5-р сарын 10/  -  16 цаг 29 минут

Нийслэлийн Монгол ардын намынхан өчигдөр/IV.09/ Тусгаар тогтнолын ордноо хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Эдгээрээс 9 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж. "Дараах нэр дэвшигчдээс бусад нь МАН-ын залуу боловсон хүчин байгаа. Энэ удаагийн сонгуульд МАН залуучуудаа дэмжих бодлого барьсан" гэдгийг эх сурвалж хэлж байна.

Нэр дэвшигчдээс нэрлэхэд  нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна.  Мөн НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр, Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал М.Саранчимэг нар УИХ-д хүч үзэхээр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан байна.

НИТХ-д Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 9, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, дүүргүүдэд 6, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг хүн нэр дэвших юм. Дээрх нэр дэвшигчдийг аль дүүрэгт нэр дэвших талаар мэдээлэхэд,

Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч н.Төмөрбаатар,

Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат,

Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар,

Сонгинохайрхан дүүрэгт- Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан

Баянгол дүүрэгт- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан

Налайх дүүрэгт-"Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан нар дэвших ажээ.

 

Д.ЖАРГАЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.