Шинэ мэдээ

Порошенко сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөв4 сар 22. 14:41В.Зеленскийд Канадын Ерөнхий сайд баяр хүргэжээ4 сар 22. 14:41Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүнг сарын сүүлчээр зарлана4 сар 22. 13:56“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” төрийн өмчит компаний захирал Б.МӨНХБАТ гэгч нь МОНГОЛ УЛСАД байхгүй ЦАЛИНТАЙ4 сар 22. 13:38“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 28 мянган хүн оролцжээ4 сар 22. 11:25Д.Песков: В.Путин, Ким Жөн Ун нарын уулзалт болох газрыг мэдэгдээгүй4 сар 22. 11:20Ливийн асуудлаарх тогтоолыг даруй батлахыг уриалжээ4 сар 20. 11:35АНУ-ын Хууль зүйн яам Мюллерын тайланг нийтэлжээ4 сар 20. 11:18БНАСАУ-ын зэвсгийн туршилтад баллистик пуужин байгаагүй4 сар 19. 12:38Эдийн засгийн байдал нь хамгийн хэцүү байгаа орнуудын жагсаалтыг гаргажээ4 сар 19. 12:37Бельгид салафитуудын 100 орчим байгууллагыг илрүүлжээ4 сар 19. 9:30Лондонд цэвэр агаарын бүс бий болгожээ4 сар 19. 9:21"Буруугүй буруутан"-ууд4 сар 18. 16:14МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТРЫН уран бүтээлчдийн "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг УДЭТ-ИЙН ТАЙЗНАА ТОГЛОГДОНО4 сар 18. 16:01Ким Жөн Ун агаарын цэргийн ангид зочилжээ4 сар 17. 12:21АНУ-тай худалдааны хэлэлцээ эхлүүлэхэд ЕХ бэлэн байна4 сар 17. 9:31АНУ-д газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин нэмэгджээ4 сар 17. 9:30Цагаачдын цуваа Мексикийн өмнөд нутгаас АНУ-ын хилийн зүг хөдөлжээ4 сар 16. 13:21ХСҮТ-ийн туяа эмчилгээний шинэ аппарат 6 сард ашиглалтад орно4 сар 16. 10:56Зам тээврийн яамны газрын дарга Д.Доржхандын ширээн дээр гацсан төрийн бодлого4 сар 16. 10:11Израильчууд Сар руу “Берешит-2” хөлгийг хөөргөнө4 сар 16. 9:57Умард Солонгосчууд үндэсний гол баяраа тэмдэглэж байна4 сар 16. 9:56Трамп 30 гаруй сая ам.долларын хандив цуглуулжээ4 сар 15. 14:46Ким Жөн Ун энэ сард ОХУ-д айлчилж магадгүй4 сар 15. 11:02Ж.Цолмон: АШУҮИС-ийн эмнэлэг Монголын багш нарын эрүүл мэндэд хувь нэмэр оруулна4 сар 15. 9:51“Boeing 737 Max” онгоцоор нислэг үйлдэх хугацааг хойшлуулжээ4 сар 15. 9:50Сири, Ирак болон Иран улс төмөр замуудаа холбохоор төлөвлөж байна4 сар 15. 9:41Хунтайж Харри гэргий М.Маркли нар хүүхдээ ургамал хоолоор өсгөнө4 сар 13. 12:19Ассанжийг шилжүүлж магадгүй байгаа нь сэтгүүлчдэд аюултай гэв4 сар 13. 12:18АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ4 сар 13. 11:21

Абэ, Кэмерон нар хамтран ажиллахаар тохиролцов

/5-р сарын 6/  -  12 цаг 17 минут

ЛОНДОН. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзаж, дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад санхүүгийн хувьд түлхэц өгөх нэгдсэн арга хэмжээг 7-гийн бүлгийн орнуудын хүрээнд авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Хоёр удирдагч өчигдөр Их Британид уулзжээ. Японы Исэ-Сима хотод болох 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Японы Ерөнхий Шинзо Абэ Европын орнуудад айлчлал хийж байгаа юм.

Абэ дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах талаар гаргасан саналыг нь дэмжихийг Кэмероноос хүссэн байна. Мөн тэрбээр 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид энэ удаагийн уулзалтын үеэр бүтцийн өөрчлөлт болон төсвийн уян хатан бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлнэ хэмээн найдаж байна.

Хариуд нь Кэмерон хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд 7-гийн бүлгийн орнууд хамтран ажиллах хэрэгтэй гэж мэдэгдээд, Абэгийн гурван чиглэлтэй “Абэномикс” эдийн засгийн бодлогын тухайд "дэлхийн эдийн засгийн сорилтуудыг давах гурван сумны хооронд зохистой тэнцвэр бий болгох хэрэгтэйг" онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн янз бүрийн орнуудын нөхцөл байдлын онцлогийг харгалзан үзэх хэрэгтэйг дурджээ. Абэгийн бодлогын үндсэн гурван чиглэл нь мөнгөний бодлого, бүтцийн шинэчлэл хийх, төсвийн уян хатан бодлого юм.

Дэлхийн эдийн засаг болон терроризмтой тэмцэх асуудалд 7-гийн бүлгийн удирдагчид байр сууриа нэгтгэж, дорвитой хамтарсан мэдэгдэл гаргахад Абэ, Кэмерон нар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.