Шинэ мэдээ

Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ6 цаг 44 минутын өмнөХ.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй8 цаг 23 минутын өмнөАгаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй8 цаг 24 минутын өмнөХийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57Токиогийн Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусжээ12 сар 2. 9:05Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ11 сар 30. 11:11Афганистанд сонгуулийн дүнг зарлах хугацааг дахин хойшлуулжээ11 сар 30. 11:10

Ц.Цэцэгдэлгэрэх: Сонгуульд нэр дэвшигчид зөвхөн хөрөнгө, орлогоо мэдүүлнэ

/4-р сарын 29/  -  8 цаг 23 минут

Сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлдэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцав. 

-Сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүргийг хуульд хэрхэн заасан бэ? 

-Авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн хууль тогтоомжид хуулийн үйлчлэлд хамрагдах субъектийг тодорхой зааж өгсөн. Бүх шатны сонгуульд нэр дэвшигч хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Тэгэхээр УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын, мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үүрэгтэй. 

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т гаргаж өгөх үү? 

-Тухайн сонгуульд нэр дэвшигч нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ өөрийн намтар, өр төлбөргүй буюу ял шийтгэлгүй талаарх тодорхойлолт, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бусад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж харьяалах сонгуулийн тойргийн болон хэсгийн хороодод бүртгүүлдэг. Жишээ нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн тойргийн хороонд, бүх шатны ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүсэлтээ гаргаж бүртгүүлнэ. 

Мөн Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа буюу тухайн сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг санал хураалт дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлж, хадгалуулна. 

-Сонгуулийн хугацаа ойртсоор байна. АТГ нэр дэвшигчдэд зориулж ямар ажил зохион байгуулж байгаа вэ? 

-Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагаатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас Сонгуулийн ерөнхий хороотой хамтран нэр дэвшигчдэд зориулсан хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар гарын авлага, зөвлөмж гаргахаар ажиллаж байна. 

-Нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөх зохицуулалттай юм байж. Харин бусад төрийн албан хаагчид шиг хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх үү? 

-Үгүй. Сонгуульд нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан маягтын хүрээнд зөвхөн “хөрөнгө, орлогын мэдүүлэг”-ээ мэдүүлэх үүрэг хүлээсэн. 

-Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн тохиолдолд АТГ-аас хянан шалгах уу? 

-Дээр дурдсанаар сонгуульд нэр дэвшигч нь Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдаж байгаа. Хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах хэд хэдэн үндэслэл байдаг. Тэгэхээр сонгуульд нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар, эсвэл түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгуулахаар тус газарт гомдол, мэдээлэл ирсэн тохиолдолд хуульд заасан чиг үүргийн дагуу тухайн нэр дэвшигчийн мэдүүлгийг шалгах үндэслэлтэй. Тиймээс нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргахдаа өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх орлого, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө зэрэг маягтад дурдсан орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх шаардлагатай юм. 

-АТГ-аас мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын чиглэлээр цаашид юунд анхаарч ажиллах вэ? 

-Мэдүүлгийг цахим хэлбэрээр авч эхэлсэнтэй холбоотойгоор цаашид мэдүүлгийг хууль тогтоомжийн хүрээнд бүрэн цахим хэлбэрээр авч, цаасан мэдүүлгээс бүрэн татгалзахаар ажиллаж байна. Авлигын эрсдлийн судалгаа болон бусад нөхцөл байдлыг үндэслэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо буурсан байгаа. Энэ нь авлигад өртөх эрсдэл багатай төрийн албан хаагчдыг мэдүүлэг гаргагчийн жагсаалтаас хассан гэсэн үг. Өмнөхөөс 12 мянга орчим албан тушаалтан мэдүүлэг гаргах шаардлагагүй болсон. Ингэснээр авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болсон гэж үзэж байгаа. Харин цаашид мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажлын хүрээнд хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, цахим мэдээллийн сангаа сайжруулахаар ажиллаж байна. 

Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахимаар гаргуулж авдаг болсон нь Авлигатай тэмцэх газрын ажлыг хөнгөвчлөх гэхээсээ илүүтэй төрийн албан хаагчид мэдүүлгээ интернэт орчин бүхий газарт хаанаас ч мэдүүлж болох бөгөөд улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтын ажлыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх зэрэг ач холбогдолтой болж байгаа. Мөн орон нутгийн түвшинд удирдах албан тушаалтнуудын болон мэдүүлэг гаргагчдын хүрээнд холбогдох сургалт сурталчилгаа, хяналт шалгалтын үйл ажиллагааны чиглэлээр холбогдох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: IAAC.MN

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.