Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ3 цаг 38 минутын өмнөХятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна3 цаг 53 минутын өмнөАбэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47

Монголын энхийг сахиулагчид олон мянган иргэний амь насыг аварлаа

/4-р сарын 26/  -  9 цаг 45 минут

БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан бахархлын мэдээ салбар яаманд иржээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна.

Тодруулбал, тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байлаа. Харин цэнхэр дуулгуутнуудын маань өндөр сонор сэрэмж орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй "Монгол цэрэг" хэмээх брэнд нэрээ дахин дэлхий дахинаа нотлон харууллаа. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нарын гүйцэтгэсэн үүрэгт НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд баярласнаа илэрхийлж, урамшуулсан байна. Дашрамд дурдахад, Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд одоогийн байдлаар 120 гаруй мянган иргэд амьдарч байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгч иргэдтэй хуаран ажээ. Хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаран дотор зэвсэгт халдлага болж, олон тооны иргэд амь насаа алдсан хэрэг гарсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.