Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно

/1-р сарын 14/  -  11 цаг 41 минут

Коронавирусийн Омикрон хувилбар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор эрсдэлийн үнэлгээг хийжээ.

"Маш өндөр эрсдэлтэй гэсэн эрсдэлийн үнэлгээний дүн гарлаа"

Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Бид хоёр хоногийн өмнө салбар хоорондын 27 дахь эрсдэлийн үнэлгээг хийсэн. Үүнд 15 байгууллага оролцсон бөгөөд нийт магадлалын 19, үр дагаврын 20 шалгуураар үнэлсэн.

Ингэхэд магадлалын 18 тийм, үр дагаврын шалгуураас 16-д тийм гэж гарсан. Өөрөөр хэлбэл, маш өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээний дүн гарлаа.

Энэ үнэлгээг үндэслэн бид цаашид хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ салбар, чиглэл бүрээрээ тодорхойлон гаргана" гэв.

"Халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ өөрчилж байна"

Мөн тэрбээр "Коронавируст халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Дотоодод Омикрон хувилбар оношлогдож байгаа тул бид хариу арга хэмжээгээ өөрчилж байна.

Өмнө нь бид эрсдэлд суурилсан буюу хилийн тандалтын хариу арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлж байсан.

Харин одоо

  1. Тандалт, сэргийлэлтийн чиглэлийн хариу арга хэмжээнүүд,
  2. Дархлаа сэргээх нэмэлт тун буюу коронавирусийн эсрэг вакцины 3, 4 дүгээр тунгийн хамралтын нэмэгдүүлэх,
  3. Нийтийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ,
  4. Хилийн тандалт, эрсдэлд суурилсан хариу арга хэмжээ гэсэн дараалалтай болгон өөрчиллөө.

Эрүүл мэндийн яам, УОК, Засгийн газрын хуралдаанаас гаргасан тушаал шийдвэрийн дагуу бид хилийн тандалт болон тусгаарлан ажиглах байранд тандах үйл ажиллагааг зогсоосон.

Иймд дотоодын халдвар, тэр дундаа эрсдэлд бүлгийн хүн амыг хамгаалах, голомтлон тархаж байгаа кластер халдварыг цааш тархаахгүйгээр барих чиглэл рүү илүү орж байна.

Омикрон хувилбарын нууц үеийн хугацаа илүү богиносож байна. Мөн халдварлуулах үе, халдвартай байх үе буурч байгаа тул өвдөх эрсдэлтэй бүлгүүдээ шинээр тодорхойлж, сэжигтэй тохиолдол, хавьтлын тодорхойлолт, хөл хорион байх хугацаа, дахин халдвар авах тодорхойлолтуудыг шинэчилж байна" гэсэн юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.