Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна

/1-р сарын 14/  -  10 цаг 14 минут

Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав.

Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ЕКГ, Эрээн хотод суугаа КГ, Гаалийн ерөнхий газар, Хилийн хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдах албан тушаалтнууд болон Замын-Үүд суманд ажиллаж буй Дэд ажлын хэсэг оролцлоо.

Хуралдааны үеэр Замын-Үүд авто замын боомтод хэрэгжиж буй экспорт- импортын ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явцын талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл танилцуулсан юм.

Шадар сайд С.Амарсайхан авто замын боомтын чингэлэг тээврийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, тээврийн зардлын үнийн өсөлтийг хязгаарлах, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлагад даалгасан байна.

Замын-Үүд боомтод ажиллаж байгаа Дэд ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд авто замын боомтоор Хятадын талаас 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр бүх төрлийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнтэй 60 чингэлэг улсын хилээр нэвтрүүлж, тээвэр ложистикийн бүсэд байршуулсныг мэдээлж, цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж буй" гэв.

Түүнчлэн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбайгаас Монголын талын гаалийн хяналтын бүс, ложистикийн төв хүртэл тээвэрлэсэн ачаатай чингэлгийг галт тэрэг, автомашинд сэлгэн ачиж, чингэлэг буцах нөхцөлтэйгөөр тээвэрлэх тохиолдолд тээврийн зардал харьцангуй хямдарч байгааг хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан Зам тээврийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, ШӨХТГ зэрэг байгууллага хамтран Ажлын хэсгийн үйл ажиллагаа, тухайн өдөр хилээр нэвтэрч, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, тээврийн зардлын үнэ өртгийн тухай товч, ойлгомжтой тодорхой мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраар дамжуулан олон нийтэд мэдээлж байхыг үүрэг болголоо.

Тэрчлэн иргэд, ААН-үүд үгсэн хуйвалдаж, үндэслэлгүй тээврийн зардлыг нэмж буй зохисгүй үйлдлийг хууль, хүчний холбогдох байгууллагууд шалгах, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхааруулав.

 

Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.