Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Ч.Даваабаяр: Төрийн дэмжлэг ЖДҮҮ салбарт ирэх хүртэл “Баялаг бүтээгч” төслөө зогсоохгүй

/12-р сарын 30/  -  14 цаг 34 минут

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай ярилцлаа.

-Улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн томхон судалгааг Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос анх удаа хийжээ. Судалгааны үр дүнд цар тахалд ААН хэр их  нэрвэгдсэн, иргэдийн нуруунд ямар ачаалал нэмэгдсэн гэж гарсан бэ?

-Манай судалгаа 2020, 2021 он дамнуулж гарсан. Урьд өмнө ЖДҮҮ -ний үндэсний хэмжээний судалгаа хийгдэж байгаагүй юм билээ. Манайх яг тэр цар тахлын үед хийсэн судалгаа гэдгээрээ онцлог ач холбогдолтой. Нийт ААН-ийн 50 хувь нь  үйл ажиллагаагаа зогсоосон, 30 хувь нь үлгэн салган үйл ажиллагаа явуулж, 20 хувь нь цаашаа 2,3 сар л ажиллах санхүүгийн боломж байна гэж гарсан. Мөн 30, 40 хувь нь салбар нэгжээ цөөлөөд үйл ажиллагаагаа хумьсан. Тэгэхээр ЖДҮҮ салбар маш хурдтай агшсан. 2020 онд анхны хөл хорионы үеэр дотооддоо алдаагүй, дан гаднаас зөөвөрлөгдөх үед шууд 4828 ЖДҮҮ-ний үйл ажиллагааг шууд зогсоож байсан.  Хамгийн түрүүнд хохирсон салбар тэгэхээр ЖДҮҮ-ний салбар байгаа юм. Саун, хоолны газар, караоке, фитнесс гэхчилэн газар байнга шахуу хаалттай байж, хамгийн сүүлд хариуцлагын гэрээ хийж байж саяхнаас 50 хувийн дүүргэлттэй ажиллаж эхэллээ. Ихэнх үйлчилгээний салбар цар тахлын үед хамгийн их хохирол амссан, доголдсон учраас хоёр их наядын хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангаж чадаагүй. Шалгуурт сүүлийн зургаан сар  ажилласан байх, 2021 оноос өмнө байгуулагдсан байх гэхчилэн олон шалгуур тавьсан.

Гэтэл хамгийн их доголдсон салбар учраас нэг шалгуур дээр нь л унаж байх жишээтэй. Цар тахлын үеэр хэвийн ажилласан газрууд л хөнгөлөлттэй зээлийг авч чадсан гэхээр дэлгүүр, хүнс худалдааны салбарынхан хамгийн түрүүнд боломжийг авсан.

Цар тахлын үеэр ашигтай ажилласан олон газар байна. Үүнээс хохирол амссан газар нь хэдэн арав дахин илүү байгаа. Ашигтай ажилласан сегмент л ажлын байр хадгалж үлдсэн, тэр тоог л Сангийн яам, Монголбанкнаас зарлаж тэдэн ажлын байр хадгалсан гэхчилэнгээр зарлаж байгаа. Гэтэл цаана нь маш их хэмжээний хүн ажлын байраа алдаж, гудамжинд гарсан.

-Иймээс Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос энэ онд үе шаттайгаар нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь  цар тахлын хөл хориотой үеэр цахим хэлэлцүүлэг зохион байгуулсан?

-Бид судалгаа хийж үзээд, түүнд тулгуурлаад удирдах дээд түвшний хүмүүст судалгааны тайлангаа хүргүүлсэн. Хөл хориотой хүн бүр гэрээс гарч болохгүй үе байсан. Тиймээс Клабхауст 1000 гаруй хүн оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүндээ УИХ-ын даргыг урьж оролцуулсан. Тэр үед 10 их наядын хөтөлбөр дөнгөж зарлагдаж байсан. Үүний хоёр их наяд нь ажлын байрыг дэмжих хөнгөлөлттэй зээл байсан.  

-Цар тахалтай, хөл хориотой үед үндэсний үйлдвэрлэгчдээ алдаршуулж, хүнд хэцүү үеийг хэрхэн даван туулж байгааг бодитоор харуулахын тулд “Баялаг бүтээгч” цуврал нэвтрүүлэг хийсэн?

-Цар тахал жижиг ААН-д маш хүндээр тусч байгаа нь ойлгомжтой байснаас энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхэлж, цар тахлыг сөрж нэвтрүүлгээ эхлүүлсэн. Цар тахалтай, эрсдэл өндөр байсан ч бид үндэсний үйлдвэрлэлээ алдаршуулахаар эрсдлийг сөрөн зогсч, хөл хорио сулрахаар нэвтрүүлгээ бичээд , хөл хориотой үед нь гэртээ сууж байсан. Цар тахалтай үед хүмүүс гэртээ телевиз л үздэг юм билээ.

Тэр хүнд хэцүү үед нь үндэсний үйлдвэрлэгчид хэрхэн тэмцэж, ажиллаж байгааг бодитоор гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдээ алдаршуулахын тулд манай ажлын алба хичээсэн. Улмаар 12-р сар хүртэл нийт 50 дугаар бичсэн байсан. Харахад 50 дугаар мэт боловч үүний цаана 50 мянган ажлын байрны асуудал цаана нь яригдаж байгаа. Хөл хориотой үед ажиллаж байсан үндэсний үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалж үлдэхийн төлөө л хичээж байснаас ямар нэг ашиг олох гэж ажиллаагүй. Цар тахлын үед хотоос гаргахгүй онцгой нөхцөл байдалтай холбоотой зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа баялаг бүтээгчдээ оролцуулсан. Төрийн дэмжлэг ЖДҮҮ салбарт ирэх хүртэл энэ төслөө зогсоохгүй. Цар тахлын үед хэн ч зориглож очихгүй байхад бид үндэсний үйлдвэрлэгчдээ зорьж очоод , алдаршуулах үйл ажиллагаа явуулж, телевизээр цацахад бүтээгдэхүүн нь хүнд хүрч их урам зориг авснаа хэлдэг. Хэдийгээр борлуулалт муу байсан ч тэрнээс илүү дэмжлэг болж байсныг хэлсэн.

-Хил гааль хаалттай энэ үед дотооддоо үйлдвэрлэгч орон болох ёстойг бидэнд цар тахал сануулж байна?

-Хил гааль хаалттай энэ үед л үйлдвэржсэн улс болох хэрэгтэйг маш тодоор бидэнд ойлгуулж байна. Мэдээж үйлдвэржсэн улс болохгүй бол болохгүй байна. Хоёрудгаарт эрчим хүчээр хараат бус байх ёстой юм байна. Гаднаас хамааралгүй юм бараг байхгүй болсон байна. Иймээс энэ асуудлаа шийдэхээр Их сэргэлтийн бодлогыг боловсруулж, ирэх оноос хэрэгжих гэж байна. Энэ мэтчилэн өөрсдөө шийдэж чадах зүйлээ шийддэг, үйлдвэрлэдэг байхгүй бол бүх юм гадаадаас хамааралтай байвал хил гааль хаалттай үед хохирлыг ард түмэн л амсч байна.

Дэлхий нийт даяарших гэдгийг сурталчилдаг байсан бол одоо дангааршиж, дангаарших бодлогыг улс орнууд хэрэгжүүлж эхлээд байна. Манай улс юугаараа давуу талтай юм. Юуг илүү сайн хийж чадах юм, юугаа хийж чаддаггүй юм. Тэгвэл чаддаггүйгээ чаддаг болохын төлөө бодлого, төсөл төлөвлөгөөгөө хандуулъя. Бидний хувьд том боловсруулах үйлдвэрээ босгож ирэхийн төлөө явах ёстой. Цар тахлаар далимдуулж асуудлаа шийдэх боломжтой. Хэрэв одоо л шийдэж чадахгүй бол энэ байдлаар цааш яван явсаар байгалийн баялаг дуусах үед бид гарцгүй болно.

Харин мал сүрэг, газар тариалан өсч үржиж, жил бүр ургац өгдөг. Үүгээр дамжуулан хүнс, хувцасны асуудлаа шийдэх боломжтой.

-Асуудлыг шийдэхийн тулд үе шаттайгаар уулзалт арга хэмжээ зохион байгуулсны нэг нь “Өглөөний уулзалт”. Нийт дөрвөн удаагийн уулзалтын дүнд ямар гарц олж харсан бэ?

-Судалгаа явуулж, цахим хэлэлцүүлэг хийлээ. Хөнгөлөлттэй зээлд ЖДҮҮ-ний салбараа оруулахын тулд л хэлэлцүүлэг энэ бүх ажлыг хийж байгаа шүү дээ. Төр рүү, шийдвэр болгон руу Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо орж ажилласан ч бас л хөнгөлөлттэй зээлээс манай жижиг, дундынхан авч чадалгүй үлдсэн. Төрийн бодлого зорилтот бүлэгтээ очиж чадахгүй байгааг л харуулж байгаа юм. Хэдийгээр олон төсөл хөтөлбөр хэрэгждэг ч түүнд жижиг, дундыхан хамрагдаж чадахгүй байгаа нь барьцаа хөрөнгө муу, үйл ажиллагаа нь цар тахлаас болж доголдсонтой холбоотой. Тиймээс  ЖДҮҮ эрхлэгчдийн 95 хувь нь хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадалгүй, гомдолтой үлдсэн.

Өглөөний цайны арга хэмжээг дөрвөн удаа зохион байгуулсан. Энэ үеэр агентлагийн дарга нар, УИХ-ын дарга оролцсон. Залгуулаад шууд ЖДҮҮ-ийн форумыг гурав дахь удаа хийлээ.

-Форумаас ямар үр дүн гарсан бэ. Төрийн өндөрлөгүүд бүгд дэмжихээ илэрхийлж илгээлт явуулсан. Тэгвэл тэрхүү дэмжлэг ирэх оны төсөвт, төрийн худалдан авалтад ямар дэмжлэг болж бодитоор хэрэгжих гэж байна?

-Бид яагаад форумыг хийсэн бэ гэхээр Их сэргэлтийн бодлого 2022 оноос хэрэгжих гэж байна. Нөгөөх нь “Алсын хараа-2050” бодлоготой холбоотой.

Үүнтэй уялдуулж ЖДҮҮ-ний салбарыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн их ажлын байр бий болгодог стратегийн салбар. Олон улсад ийм байдаг, манай улсад ч энэ жишгээр явж байна. Энэ салбартаа анхаарсан улс л чинээлэг дундаж давхаргыг бий болгодог. Хөгжингуй улсын сайн жишгийг яагаад манай улс хэрэгжүүлээд явж болохгүй гэж.


Иймээс л үүнийг хэрэгжүүлэхийн тулд төрийг шахаж байгаа юм. Форумыг төрийн дөрвөн байгууллагатай хамтран хийсэн. ЖДҮ-ийн газар, Зээлийн батлан даалтын сан, ШӨХТГ-тай хамтарч санамж бичиг байгуулан орон нутаг, нийслэлд хамтран ажилласан. Түүхэндээ анх удаа ЖДҮҮ-ний төлөө ажилладаг төрийн байгууллага ТББ-тай хамтран форумыг хамтран зохион байгуулсан. Энэ нь төр болон ТББ-ын хамтын ажиллагааг эхлүүллээ. Үүний цаана төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа явах ёстой юм.Төрийн гурван өндөрлөгүүд бүгд дэмжихээ илэрхийлж, илгээлт явуулсан. Гэвч энэ дэмжлэг бодит байдал дээр хэрэгжихгүй байгаагийн шалтгаан дунд, доод шатандаа хэрэгжихгүй байгаатай холбоотой. Явсаар байгаад хэрэгжүүлдэг шатандаа худалдан авалт, тендер сонгон шалгаруулалт дээр сарниад байна.

Тэгэхээр энэ нийгэмд авлига хээл хахууль замаа алдсаныг харуулж байна. Авлигыг байхгүй болгож өгөөч, үндэсний үйлдвэрийг дэмжиж өгөөч гэх маш олон саналыг бид төрд тавьж байгаа. “Өглөөний цай”, ЖДҮҮ форумын үр дүнг  нэгтгээд маш яаралтайгаар “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” бага хурлаа хуралдуулсан.

Бага хуралд маш өндөр ирцтэйгээр оролцож,  ЖДҮҮ форумын зөвлөмж дээр дахин боловсруулалт хийж, төрийн гурван өндөрлөг рүү явуулсан. Бид цар тахал гээд болж бүтэхгүйг дурьдаж гоншигоноогүй. Харин төртэй хамтарч ажиллая. Төрийн бодлогод ажлын хэсэгт  орж ажиллая, бидний саналыг тусгаач. Та бүхэн үндэсний үйлдвэрлэгчээ дэмжээч гэсэн байр сууриа илэрхийлж байгаа. Хамтарч ажиллахыг манай холбооныхон хүлээж байна.

-Бизнес эрхлэгчид нэгдсэн холбоо байгуулан, саналаа нэгдсэн байдлаар албажуулан хүргэх нь илүү үр дүнтэйг УИХ-ын дарга хэлсэн. Энэ дагуу Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийг байгуулсан. Ирэх онд энэ зөвлөл юу хийхээр төлөвлөсөн бэ?

-УИХ-ын дарга “Өглөөний цайн уулзалт дээр дан дангаар явалгүй нэгдсэн холбоо болон төртэйгөө хамтран ажиллах хэрэгтэй, танай холбоо үүнд манлайлж ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн.


Манай улсад 26 мянган ТББ-тай. Гэтэл ийм их ТББ ажиллах шаардлагагүй. Мэргэжлийн нэгдсэн нэг л холбоотой болж нэгдэх хэрэгтэй.  ЖДҮҮ форум дээр ШӨХТГ найман ажил хийж хэрэгжүүлэхээ зарласан. Үүний нэг нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах  ажил байсан. Энэ хүрээнд ШӨХТГ хажуудаа Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөлд 100 гаруй холбоод нэгдсэн нь түүхэндээ анх удаа төрийн байгууллагын хажууд байгуулагдаж буй ТББ зөвлөл юм.

ШӨХТГ нь Шадар сайдын харьяа агентлаг. 100 гаруй холбоодын төлөөлөл 17 тэргүүлэгч гишүүн байдаг юм. Тэргүүлэгчид бүгд шадар сайдтай уулзахад, Шинэ сэргэлтийн бодлогод тулгамдсан асуудлыг шийднэ. Хуулийн ажлын хэсэгт оруулна гэдгээ илэрхийлсэн. Энэ зөвлөлийн хамгийн чухал ажил Мэргэжлийн нэгдсэн холбоодын хуулийг батлуулах. Тэгвэл бид хүнд цаг үед энэ олон мэргэжлийн холбоо ажиллах биш, нэг л мэргэжлийн холбоо ажиллаж, нэг систем, зохион байгуулалтад орох гэж байна.

-Шинэ оны босгон дээр эдийн засгаа дэмжих олон бодлого хэрэгжих гэж байна. Төр засгийнхан, үндэсний үйлдвэрлэгчдээ хандаад та юу гэж хэлэх вэ?

 Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зургаан том ажлыг хийхээр Засгийн газраас төлөвлөлөө. МАН-ын бага хурлаар авлигатай тэмцэхээ илэрхийлсэн. Улс орны хөгжих, хөгжихгүй байх суурь асуудал авлигатай холбоотой. Иймээс МАН-ын хэрэгжүүлэх гэж байгаа авлигатай тэмцэх ажил бидний хэлж заншсан загатнасан газар маажихтай ижил юм. Тэгж байж үндэсний үйлдвэрлэлийн тендер, сонгон шалгаруулалт шударгаар хэрэгжиж , баялаг бүтээгчдэд бодлогын маш том дэмжлэг болно. Төр борлуулалт, санхүүгээр дэмжих л юм бол аж үйлдвэржилтийн салбарт том дэмжлэг болж, босоод ирэх боломжтой.

Төрөөс дэмжлэг ирнэ. Үүнд харин бэлдэж баялаг бүтээгчид өөрсдөө бас чадавхжиж, дижитал ертөнцөд бэлэн байх  ёстой. Нэгэнт дижитал эринг цар тахал 10 жилээр урагшлуулснаас үйлдвэрлэгчид үүнтэй хөл нийлүүлж, цахим платформд шилжих хэрэгтэй. Зөвхөн дотооддоо борлуулаад зогсохгүй олон улсад бүтээгдэхүүнээ гаргах ёстой. Дээр нь хүргэлтийн систем хөгжиж байна. Иймээс бизнес моделоо өөрчилж, дараагийн хөгжил рүү шилжилт хийж байж дижитал ертөнцөд амжилттай бизнесээ явуулах боломж бүрдэж байна. Энэ цаг үед Эдийн засаг цахим хөгжлийн яам байгуулагдаж байгаа нь нүдээ олсон ажил.

Өөрчлөлтийн менежментийг төр засаг, хувийн хэвшил хамтдаа хийгээд явах нь харин ч эсрэгээрээ эдийн засгийн сэргэлтийг хурдан авчирч магадгүй. Иймээс мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл байгууллаа. Тиймээс 2022 онд маш их хүлээлттэй маш их ажил амжуулна гэсэн зорилттой шинэ оноо угтаж байна.

 

Эх сурвалж: mass.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.