Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Б.Отгонхүү: Харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр эрүүл мэндийн байгууллагад хандан СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭГ өгөх боломжтой

/12-р сарын 17/  -  13 цаг 47 минут

Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн эмч Б.Отгонхүүтэй ярилцлаа.

- Ковидын үед сүрьеэ өвчний хавсарсан хүндрэл гарч байгаа юу, хяналтанд байдаг хүмүүсийн эмчилгээний явц хэр түвшинд байгаа вэ?

- Уушгины сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн болон эмчилгээтэй байх үедээ ковидын халдвараар өвчлөх нь хүндрэх эрсдэлтэй. Манай дүүргийн хувьд хяналтанд эмчилгээтэй өвчтөнүүд ковидын халдвараар өвчилж байгаа хэдий ч одоогоор хүндэрсэн, нас барсан тохиолдол гараагүй байна. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хяналт суларч өвчин хүндэрсэн, нас барсан, хяналт алдагдсан тохиолдлын эзлэх хувь нэмэгдээгүй өмнөх жилүүдийн түвшинд байна. Сүрьеэгийн өвчлөл 2021 оны эхний 11 сарын байдлаар илэрсэн тохиолдлыг 2020 оны мөн үетэй харьцуулахад 2021 онд өвчлөл 31%-иар буурсан үзүүлэлттэй байна.

- Коронавируст халдварт өвчин болон сүрьеэгийн ялгаатай тал юу вэ?

- Сүрьеэ болон ковидын халдвар нь ихэвчлэн амьсгалын замаар халдварлаж уушгийг гэмтээдэг, ханиалгах, халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг төстэй шинж тэмдгүүд илэрдэг боловч өвчний эхлэл, эмнэлзүйн явцын хувьд ялгаатай.

Коронавируст халдварын үед эмнэлзүйн шинж тэмдэг цочмог богино хугацаанд илэрч, эмчилгээ 1-2 долоо хоног хүртэлх хугацаанд үргэлжилдэг бол сүрьеэгийн үед шинж тэмдэг аажим илэрч, эмчилгээ 6-18 сар хүртэл хугацаанд үргэлжилдэг, удаан явцтай архаг өвчин юм. Сүрьеэ өвчний үед цэртэй ханиалгах, цустай  цэр ялгардаг бол хүндрэлгүй ковидын үед хуурай цэргүй ханиалгадаг. Мөн Ковид-19 халдварын үед амьсгал давчдах, амьсгалын дутагдлын шинж эрт илэрдэг, харин сүрьеэгийн үед хожуу үе шатанд хүндрэл байдлаар илэрнэ.

Сүрьеэ болон ковидын халдварлах байдал, халдвар авсны дараа өвчлөх эрсдлийн хувьд ялгаатай. Ковидын үед гэр бүлийн хүрээнд болон олон хүн цугларсан газарт халдвар авсан хүн бүр өвчилж, шинж тэмдэг 1-2 долоо хоногийн дотор илэрдэг бол сүрьеэгийн халдвар авсан хүмүүсийн 10-15% нь өвчлөх магадлалтай.

Ковидын үед халдвартай хүнтэй 2м-ээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд хамт байхад халдвар авах эрсдэлтэй байдаг бол сүрьеэтэй хүнтэй 6-8 цаг хамт байхад халдвар авсан байх магадлалтай гэж үздэг.

-Сүрьеэтэй өвчтөний ар гэрт нэн шаардлагатай анхаарах зүйлс юу юу байдаг вэ? Ар гэрийн асаргаа хэр түвшинд байдаг вэ? Нийтлэг асаргаа тал дээр ямар зүйл дээр алдаад байгаа харагддаг вэ?

-Сүрьеэгээр өвдсөн тохиолдолд өвчтөн, гэр бүлийн гишүүд, эмч эмнэлгийн ажилтнуудын хамтын хүчин чармайлт дэмжлэг маш чухал. Зарим хүн сүрьеэгээр өвдсөнөө мэдээд эдгэрэх болов уу, ажлын хамт олон найз нөхөд мэдчихвий, яаж хүлээж авах бол зэрэг сэтгэлзүйн дарамтанд орж, ялгаварлан гадуурхалтай тулгардаг. Ер нь ихэнх хүмүүс ажлын хамт олон найз нөхдөөсөө нуухыг хичээдэг. Тийм болохоор сэтгэлзүйн зөвлөгөө, эдгэнэ гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэх нь эмчилгээ үр дүнтэй болох чухал хүчин зүйл гэж боддог.

Ар гэрийнхний зүгээс шантарч эмчилгээ таслах тохиолдол ховор, харин эмийн гаж нөлөө, эм таарахгүй байх, архины хамааралтай тэнэмэл иргэд эмчилгээ таслах тохиолдол хааяа гарна.

-Урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлдэг вэ, мөн эмчилгээний чанар амжилтыг ахиулах тал дээр хийсэн гол гол ажлаасаа дурдвал ?

-Сүүлийн 2 жилийн хугацаанд өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажлуудыг зохион байгуулахад хязгаарлагдмал байгаа ч гэсэн тодорхой ажлуудыг хийж байна. ӨЭМТ-үүдэд жилд 2 удаа дэмжлэгт хяналт хийж зөвлөгөө өгч ажиллаж байна. Иргэдэд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хийж, гарын авлага зөвлөмжүүдийг бэлтгэн тараах, цахм хэлбэрээр мэдээлэл хийх зэрэг ажлуудыг хийж байна.

Сүрьеэгийн шинж тэмдэг мөн л ханиалгаж, халуурахаас эхэлдэг. Гэтэл зарим иргэд “Ханиад туссан” гэсэн онош өөртөө тавиад, сүрьеэгээ хүндрүүлээд ирдэг гэсэн. Энэ тухай та юу хэлэх вэ.

Уушгины сүрьеэгээр өвдсөн хүн ихэнхдээ өвчнөө хүндрүүлж, халдвартай болсон үедээ эмнэлэгт ханддаг. Энэ нь хүн амын эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаатай холбоотой. Сүрьеэ өвчний үед ханиалгах, халуурах, цустай цэр гарах, цээжээр өвдөх, шөнөдөө хөлрөх, турах зэрэг олон шинж илэрдэг гэдгийг мэдэхгүй байж болно. Гэхдээ ганцхан 14 хоног, түүнээс дээш хугацаанд ханиалгах шинж илэрвэл сүрьеэгээр өвдсөн байж болзошгүй гэдгийг иргэд мэдэж байвал хугацаа алдахгүй эмнэлэгт хандах боломжтой.  Ингэснээр халдвар тараах эрсдэл буурч, сүрьеэгийн өвчлөл  багасна.

-Урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд сүрьеэгийн шинжилгээг өгч болох уу?

- Оршин суугаа хаяг харгалзахгүй өөрт ойр газрынхаа эрүүл мэндийн байгууллагад хандан сүрьеэгийн шинжилгээ өгч болно.

-Эмчилгээ хийлгэхэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Нэгэнт сүрьеэгээр өвдөөд эмчилгээ хийлгэж эхэлсэн бол эмч, эмнэлгийн мэргэжилтний заавар зөвлөмжийн дагуу эмээ таслахгүй уух нь хамгийн чухал. Эмээ тасалбал эмчилгээ үр дүнгүй болох, өвчин хүндрэх, эмэнд тэсвэртэй сүрьеэнд шилжих, цаашлаад нас барах эрсдэлтэй. Мэдээж чанартай хоол идэх, сайн унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт алхах, даарч хөрөхгүй байх дархлаагаа дэмжих гээд энгийн дэглэмийг баримтлах хэрэгтэй.

-Ковид-19 цар тахлын үед иргэд сүрьеэ өвчнөөс сэргийлэхийн тулд юуг илүү анхаарах вэ.

-Цар тахлын энэ үед сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Чанартай хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зөв зохицуулах, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх, дасгал хөдөлгөөн хийх, хорт зуршлаас сэргийлж, байгалийн дархлаагаа сайн байлгах нь чухал.

-Баярлалаа

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.