Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Ч.Хандсүрэн: 25-40 насны эрэгтэйчүүд сүреэгээр өвчлөх нь нэмэгдсэн

/12-р сарын 16/  -  14 цаг 22 минут

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн зохицуулагч Ч.Хандсүрэнтэй олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний эмчилгээ, өвтөн  болон ар гэрийнхний анхаарах асуудлын талаар ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн үед мэргэжилтнүүд ковидын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээ цалгардлаа хэмээн ярих болсон. Танай дүүргийн хувьд сүрьеэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байна вэ?

-Чингэлтэйн эрүүл мэндийн төв нь 160,000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай Сүрьеэгийн диспансер нь 8 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд жилд дунджаар 200 иргэнд сүрьеэгийн илрүүлэг, эмчилгээг хийж байна. Ковидын тусламж үйлчилгээтэй холбоотойгоор сүрьеэгийн тусламж үйлчилгээ хүртээмж муу болсон гэж ярьж байгаа нь хоёр талбай байна. Нэгдүгээрт иргэд эмнэлэг дээр ирж тусламж үйлчилгээ авах хандлага харьцангуй бага болсон. Хоёрдугаарт эмч мэргэжилтнүүд ковидын дайчилгаанд ихээр хамрагдаж эмч мэргэжилтнүүд давхар ажил хийсэнтэй холбоотой. Гэсэн хэдий ч бид өдөр тутамдаа сүрьеэ болон ковидын багийг ажлуулж өнөөдрийн байдлаар 4,000 гаруй иргэд үйлчилгээ үзүүлсэн байна.

-Чингэлтэй дүүрэгт сүрьеэ өвчний гаралт хэр байдаг вэ?

-Чингэлтэйн эрүүл мэндийн төвд жилдээ 200-300 тохиолдол бүртгэгддэг. Эдгээрийн 200 орчим нь шинэ тохиолдол, 100 орчим нь давтан эмчилгээнд орж буй иргэд байдаг. Бид амбулаториор, өрхийн эмнэлгээр, сайн дурын идэвхтнүүдтэй хамтран тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сайн дурын идэвхтнүүд маань 16-аас 18 хүнд гэрээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд эмчилгээний үр дүн сайн байна. Бид амбулаторийн үйлчилгээг түрхэц эерэг буюу халдвар ялгаруулж буй иргэддээ үзүүлдэг бол өрхийн эмнэлэг болон сайн дурын идэвхтэн гишүүд маань халдваргүй сүрьеэтэй иргэдэд гэрээр нь тусламж үйлчилгээг үзүүлдэг. Зарим тохиолдолд хэвтэрт байдаг иргэдэд гэрээр нь очиж эмийг нь уулгадаг дагах эмчилгээг хийж байна.

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөний гэр бүлд мэдээллийг хэрхэн өгдөг вэ? Ийм гэр бүлүүдэд зайлшгүй мэдэж, анхаарах ёстой зүйл нь юу байдаг вэ?

Манайд жилдээ 25-30 олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж эмчилгээндээ хамрагддаг. Эдгээр өвчтөнүүдийн хувьд хамгийн түрүүнд хавьталыг нь л илрүүлэх нь маш чухал байдаг. Хавьтал бүрийг шинжилж өвдсөн хүнийг олж илрүүлэх нь ажиллагааг 7-14 хоногт багтааж хийдэг. Хавьтлын оношилгоог насанд хүрэгчдэд уушгины зургаар хийдэг бол 0-16 насны хүүхдүүдэд сүрьеэгийн сорилыг тавьж эрт илрүүлгийг хийж байна. Энэ жилээс бидэнтэй ХӨСҮТ-ийн сэтгэлзүйн баг хамтран ажиллаж байгаа бөгөөд өвчтөний эмчилгээ эхлэхээс өмнө заавал уулзалт зохион байгуулж өвчтөний сэтгэлзүйг эмчилгээнд бэлддэг. Мөн олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь маш удаан хугацаанд эмчилгээг тасралгүй хийхийг шаарддаг бөгөөд зарим тохиолдолд өвчтөн шантрах шинж илэрч эмчилгээг таслах тохиолдол гардаг бөгөөд эдгээр иргэдийг 14 хоногт нэг удаа сэтгэлзүйн багтай уулзуулж дэмжлэг үзүүлдэг. Ингэсэнээр өвчтөн эмчилгээг таслахгүй байх, сэтгэлзүйн бэлтгэлтэйгээр эмчилгээгээ урт хугацаанд чанартай хийлгэх боломж бүрдэж байгаа.

-Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдсөн өвчтөн хоол хүнсэндээ юуг анхаарах ёстой вэ?

-Ерөөсөө л олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэлтгүй мэдрэг сүрьеэ ч мөн адил хувь хүний дархлаатай холбоотой үүсдэг өвчин. Ажил амралтаа тохируулж, гэртээ агаар сайн оруулж, шим тэжээл сайтай хоол хүнс хэрэглэж, гол нь эмчилгээг таслахгүй тууштай хийлгэснээр хурдан хугацаанд хохирол багатайгаар энэ өвчнийг даван туулах боломжтой. Сүрьеэ эдгэрдэг өвчин тул эмчилгээг таслахгүй бүрэн тунгаар хийлгэх нь хамгийн чухал.

-Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн насны бүлэг нь ямар байна вэ?

Өмнө нь  сүрьеэг ядуусын өвчин хэмээн нэрлэж байсан. Гэвч өнөөдрийн хувьд энэ байдал өөрчлөгдсөн бөгөөд сүүлийн үед ид хөдөлмөрийн 25-40 насны эрэгтэйчүүд өвчилж байгаа нь сэтгэл зовоож байна. Энэ юутай холбоотой байна гэхээр эрчүүд эрүүл мэнддээ маш хайнга хандаж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байгаатай шууд холбоотой.

-Сүрьеэгээр өвчилсөн хүний гэр бүлийнхэн сүрьеэгээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

- Ер нь сүрьеэтэй гэдгээ мэдсэн өвчтөн сэтгэлзүйн хувьд маш их дарамтанд ордог. Гэрийнхэндээ хэрхэн хэлэх үү? Хайртай хүмүүсээ өвчлүүлсэн байх вий гэх мэт олон айдаст автдаг. Үүнээс болоод гэр бүлд маргаан үүсэх тохиолдол цөөнгүй тохиолддог. Өвчтөн эхлээд хавьтлуудаа маш сайн хэлж өгөх шаардлагатай бөгөөд хавьтал бүрээс шинжилгээг авч өвчний тархалтыг зогсоодог. Хавьтлын шинжилгээгээр гэр бүлийнхэн өвчлөөгүй байх тохиолдол ихээр гардаг бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр дархлаагаа сайн дэмжих нь хамгийн чухал. Үүнээс гадна өвчтөнд гэр бүлийн дэмжлэг маш чухал. Маш их ядардаг, олон төрлийн эмийг уудаг тул хоолыг нь тохируулах, сэтгэл санаагаар дэмжих нь энэ өвчний халдварын эрсдэлийг багасгах гол хүчин зүйл болдог.

-Иргэд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээг хаана хэрхэн өгч болох вэ?

-Сүрьеэгийн үндсэн долоон шинж тэмдэг байдаг. Үүнд 2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах, цэр болон цустай цэр гарах, цээжээр өвдөх, бие сульдах, амархан ядардаг болох, хооллох дур багасах, жин буурах, богино хугацаанд турах, шөнөөр хөлрөх, халуурах, үе мөч өвдөх шинж тэмдгүүд байдаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэгтээ хандах шаардлагатай. Эмч үзээд шаардлагатай гэж үзвэл харьяа дүүрэг, орон нутгийнхаа сүреэгийн диспансерт хандахыг зөвлөх бөгөөд энд ирснээр оношилгоо, эмчилгээний цогц үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломж бүрдэнэ.

-Та иргэдэд хандаж зөвлөгөө өгнө үү?

-Иргэд хамгийн түрүүнд хувь хүний эрүүл мэндийн боловсролоо сайжруулж урьдчилан сэргийлэх үзлэгт насны багцад заасан үйлчилгээг авч хэвших хэрэгтэй. Эдгээр үйлчилгээг та эрүүл мэндийн даатгал төлдөг л бол жилд нэг удаа нэмэлт төлбөр төлөлгүйгээр хамрагдах боломжтой байдаг.

Мөн иргэд ханиад эдгэрэхгүй удаад байна гээд яваад л байдаг. Энэ нь маш эрсдэлтэй. Хэрэв та удаан хугацаанд ханиалгаж байвал заавал өөртөө хяналттай байж эмчид хандаж зөвлөгөө тусламж аваарай. Бас нэг анхаарах зүйл нь иргэд аливаа өвчний үед дур мэдэн эмэн эмчилгээг гэрээр хийдэг. Энэ нь тухайн өвчнийг хүндрүүлэх шалтгаан болдог тул өөрийн эрүүл мэндэд хайнга хандалгүй эмчийн үзлэгт орж өөрийн онош, зовуурт тохирсон эмчилгээг бичүүлж, эмчийн давтан үзлэгт хамрагдаж аливаа өвчнийг бүрэн гүйцэд эмчлүүлж хэвшээрэй.

-Баярлалаа

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.