Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ

/11-р сарын 25/  -  13 цаг 19 минут
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  ээлжит XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Үргэлжлүүлээд Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн  тухай хэлэлцсэн юм.

Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. 2015-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар батлагдсан хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас өнөөдрийн байдлаар хувьчлагдаагүй үлдсэн нийт 26 барилга байгууламж байна. Эдгээр объектоос 2022 онд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын шийдвэрээр хувьчлах ажлыг зохион байгуулах тул хувьчлалын орлогыг бүрдүүлэх боломжтой. Мөн нийслэлийн өмчөөс 2022 онд шинээр 4 барилга байгууламжийг хувьчилж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт нийт 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсоныг нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.


 

2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар  хороонд байрлах Ахуй үйлчилгээний төвийн барилга,  32 дугаар хороонд байрлах  Эмээлтийн мал эмнэлгийн лабораторын барилга, 17 дугаар  хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн   21 дүгээр  салбарын түрээсээр эзэмшиж буй байр болон  Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн  46 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр багтсан байна. Тухайлбал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хөрөнгөд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эмээлт түүхий эдийн захын лабораторыг мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ хийж, баталгаажуулалт олгох зорилгоор байгуулж байсан. Барилгыг 2005 онд 14.5 сая төгрөгөөр  барьсан. Гэвч эрчим хүчний асуудлыг шийдээгүйн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Тиймээс хувьчлах обьектын жагсаалтад оруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнгөрсөн хугацааны өмч, хувьчлалын жагсаалт, жил бүрийн баталсан тогтоолын хэрэгжилтийн талаар 2022 оны эхний улиралд багтаан танилцуулахыг  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазарт тэмдэглэлээр үүрэг болгосон юм.


2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 859 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар  төлөвлөжээ


 
Үргэлжлүүлэн Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар  2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг танилцууллаа. 2021 оны төлөвлөгөөнд нийт 5 бүлгийн 21 дэд бүлэгт хамаарах 946 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай байна. Харин нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох, газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, барилга байгууламжийг буулган шинэчлэн барилгажуулах зэрэг 5 бүлэг, 22 дэд бүлгийн 859 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төсөлд тусгаад байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан үргэлжлүүлэн Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэнэ. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.