Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна

/12-р сарын 2/  -  13 цаг 02 минут

Хүн бүр л койноос ашиг хүртэхийг эрмэлзэх болж. Шил шилээ даран гарах олон койнуудаас  иргэд баталгаатай, барьцаатай койныг сонгох нь чухал болоод байна. Электрониксийн үйлдвэрлэл, IT боловсрол, Программ хангамж, Smartphone-ын төслүүдэд ашиглагдах нэгэн койн тун удахгүй арилжаалагдах гэж байна. Энэ койн бол Amjilt Ehlel coin буюу AEC койн юм. Тус койны талаар EAC төслийн бизнес хариуцсан захирал Т.Говийлхагаас тодрууллаа.

-Манай улсад 60  гаруй койн гараад байгаа гэсэн мэдээлэл байдаг. Та бүгдийн гаргаж байгаа койн эдгээр койнуудаас юугаараа онцлогтой вэ, Ямар учраас койн гаргах болов?

-Эхлэл болон Амжилт компани нийт 20 салбар компанитай. Энэ 20 компани дунд гадаадад бүтээгдэхүүн гаргах боломжтой дөрвөн төсөл байгаа. Энэ дөрвөн төслийг гадаадад гаргахын тулд бид нарт нэгдүгээрт, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм. Энэ хөрөнгө оруулалтыг бид нар олон нийтээс EAC босгох зарчмаар босгоод хөрөнгө оруулагч нартаа компанийнхаа ногдол ашгийг хуваарилж хөрөнгө оруулалтын үр ашгийг буцаагаад өгөх юм. Дээрээс нь эрэлтийг бий болгож койныхоо үнэ цэнийг үргэлж өсгөх зорилготой. Хоёрдугаарт манайх Турк,  Казакстан Кыргызстан зэрэг улсад компанийнхаа салбарыг байгуулаад тухайн орны бизнесийн түншүүдтэй хамтраад бүтээгдэхүүнээ тэр зах зээлд гаргахаар болж байгаа. Ингэхлээр AEC нь Эхлэлийн бүтээгдэхүүний урамшуулалд давхар ашиглагдаад явна. Бидний гаргаж байгаа койн бол энэ дөрвөн улсын зах зээлд хангалттай хэмжээний үнэ цэнийг бий болгоод өсгөх боломжтой юм.

-Нэгж койн нь ямар үнэтэй гарах вэ?

-Нэгж койны үнэ нь Монголд гарч байгаа койнуудаас хамгийн бага ханшаар буюу 0.01 төгрөгөөр гарч байгаа. Цаашлаад бид койныхоо үнэ цэнийг 1 төгрөг, 10 төгрөгт хүргэх боломжтой учраас хамгийн бага нэгжээр гаргасан.

-0.01 төгрөгөөр нэгж койныг борлуулаад 1 төгрөг, 10 төгрөг болгож өсгөнө гэлээ. Босгосон хөрөнгөөрөө ямар ажлууд хийгдвэл энэ койны үнэ цэн дагаад өснө гэсэн үг юм бэ?

-Бид хөрөнгийн зарцуулалтыг цэвэр дөрвөн төсөл рүүгээ оруулна. Дөрвөн төслийнхөө бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж үйлдвэрлэх тоног төхөөрөмж татаж авах программ хангамжийн хөгжүүлэлтийг нэлээд өндөр түвшинд олон улсын жишигт нийцүүлж шинээр кодоо бичүүлэх юм.

-Нийт хэдэн ширхэг койн гарах, хэдэн хувийг нь зах зээлд арилжих, нэг хүн хэдэн койн авах боломжтой талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Ер нь 10 их наяд койн гарч байгаа. Тэрнээс ICO нь 20 хувь буюу 20 тэрбум төгрөгийн үнэ бүхий 2 их наяд AEC гарч байгаа. Нэг хүний худалдаж авах дээд хэмжээ нь 20 сая төгрөг байгаа. Тэрнээс гадна бид стратегийн хөрөнгө оруулагч нарт зориулсан 1-3 жилийн хугацаанд түгжээтэй байдаг 1 их наяд буюу 10 тэрбум төгрөгийн койн хийдэг сан байдаг. Тэр 10 тэрбум төгрөгийн захиалгыг стратегийн хөрөнгө оруулагчдаас уулзалт хийж авах юм.

-Ямар биржээр, хэзээнээс арилжаалагдаж эхлэх вэ?

-ICO маань 12 дугаар сарын 10-нд болно. Eac.mn гээд бидний өөрсдийн флатформоор гарна. Хоёр дахь арилжааг бид 12 дугаар сарын сүүлээр төлөвлөж байгаа. Саяхан 48 цагийн хугацаатай урьдчилсан захиалга гаргасан. Тэгэхэд 10 тэрбумаас их захиалга ирсэн. Илүү захиалгуудыг нь хүмүүст нь буцааж өгсөн байгаа. 10-ны өдрийг хүлээлгүй мөнгөө байршуулсан байхад бирж дээр койн арилжигдахад таны захиалга хийгдсэн байх болно гэж ойлгож болно.

Аль болох олон бирж дээр гаргахыг зорьж байгаа. Турк,  Казакстан, Кыргызстан гэх мэт улсуудад манай бүтээгдэхүүнүүд зарж борлуулагдаж байдаг. Хамтын ажиллагаатай хөрөнгө оруулагч, бизнесийн түншүүд байдаг гэж түрүүн хэлсэн. Эхний ээлжид эдгээр улс орны бирж дээр гаргахыг зорьж байгаа. Ингээд тэнд гарснаараа койны маань эрэлт нь өсөх боломжтой. Яагаад гэвэл койноороо манай бүтээгдэхүүнийг худалдаж авах юм бол давхар урамшуулалтай байх зохицуулалтыг тэр улс орнуудад хийх юм. Турк улс гэхэд 65 сая орчим хүн амтай. Тэгэхээр тийм том зах зээлд бид койноо гаргаад бүтээгдэхүүнээ давхар борлуулж байгаа. Манай улсад гарч байгаа койнууд дангаараа олон улсад гарч байхад бид зөвхөн койн гаргахгүй өөрийн гэсэн бүтээгдэхүүнтэйгээ хамт гаргаж байгаа. Манай бүтээгдэхүүнийг мөнгөөр авч болно, койноор ч авч болно. Койноор авах юм бол илүү урамшуулалтай гэдэг утгаараа койн илүү эрэлттэй, илүү үнэ цэнтэй. 

Мөн бид Төв Азийн бусад улс орны биржүүд рүү холбогдоод шат дараатайгаар явна гэсэн үг. Ер нь бол бүтээгдэхүүн аль зах зээл рүү орж байна. Бүтээгдэхүүнийг маань EAC койн дагаж явна гэж ойлгож болно. Тэрнээс ганцхан бүтээгдэхүүнгүй койныг түрүүлж гадны улсад оруулах нь ямар ч эрэлтгүй, олонд танигдахгүй байх магадлалтай.

-Эхлэл болон Амжилтын 20 компани баталгаа болж байгаа гэсэн. Нэг талаас нь харвал үүнийг хувьцаа гэж ойлгож болох уу?

-Энэ бол хувьцаа биш. 20 компаниа бид юун дээр баталгаа болгож байна вэ гэвэл энэ койны үнэ цэн унахгүй ээ. 0.01 ханшаас доош орсон үед бид нар тодорхой цаг хугацааны туршид өөрсдөө худалдан авалт хийх замаар ханшийг барина. Ийм баталгааг бид өгч байгаа юм. Энэ бол манай койныг авсан хүмүүсийн давуу тал.

Хоёрдугаарт EAC койныг авсан хүмүүс улирал тутамд тогтмол манай компаниудын цэвэр ашгаас хувь, ногдол ашиг хүртээд явна гэсэн үг. Ногдол ашиг авна гэдэг нь хувьцаат компани гэсэн үг биш. Манай койныг 6 сар, 1 жил хадгалж байгаа хүмүүстээ бид нар урамшуулал болгож компанийнхаа ашгаас өгөх юм. Тэгэхээр энэ бас нэг давуу тал болж байгаа юм. Мөн хадгалж байгаа хүмүүстээ хүүтэй стэкинг хийх үйлчилгээ нэвтрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хүүтэйгээр койноо өсгөхөөс гадна ногдол ашиг хүртэнэ гэсэн үг.  Гол нь ханш унахгүй байх баталгааг нь бид өгч байна. Гаднын зах зээл дээр манай компаниудын бүтээгдэхүүнүүд танигдаад борлуулалт нь ихсэх тусам ашиг орлого өснө. Үүнийгээ дагаад койн эзэмшиж байгаа хүмүүсийн ашиг орлого бас дагаад өсөх боломжтой. Тэгэхээр мэдээж койны эрэлт өснө, үнэ өснө гэдэг ийм зарчим байгаа.

-Койн авахаар сонирхож байгаа хүмүүст хандаж EAC койны давуу талыг товчхон дурдвал?

-Койн авч байгаа хүмүүс богино хугацаанд ашиг хийгээд гаръя гэдэг сонирхолтой байдаг. Яг бодит бизнест хөрөнгө оруулаад урт хугацаанд үр ашгаа авч банканд мөнгөө хадгалснаас илүү их урт хугацааны ашгийг тогтмол аваад явъя гэдэг баталгаа өгч байгаа койн бол цөөхөн харагдаж байгаа юм. Яагаад гэвэл тэр койнуудын цаана бодитой бизнес байхгүй дандаа санаа төдий л зүйл байдаг. Тийм учраас хүмүүс ороод л ашиг хүртэх сонирхолтой байгаад байдаг. Тэгэхээр богино хугацаанд ашиг хийгээд гарахаас илүү урт хугацаанд дэлхийд гарах Монгол брэндийг хамтдаа хөрөнгө оруулж,  хамтдаа хөгжүүлж, хамтдаа ашиг хүртье гэдэг зорилготой урт хугацааны хөрөнгө оруулагчид манайд орж ирэх нь зөв сонголт юм.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагва

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.