Шинэ мэдээ

"Төрийн банк" харилцагчдаа "чадав"1 сар 17. 14:56"Эрдэнэс силвер ресурс"-ийн захирал асан Т.Мөнхбаяр нялх амрагаа МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч болгохоор 200 сая төгрөгөөр гэрээ хийсэн гэв үү1 сар 17. 12:41Төртэй “сундалсан” ТББ-уудын санхүүжилт ил болвол авлига буурна1 сар 14. 16:55Ц.Билэгтсайхан: Омикрон голомтлон гарч буй кластер халдварыг цааш тархаахгүй барих чиглэл рүү орно1 сар 14. 11:41О.Батбаяр: Дэлхий дахинд нийт халдварын 59%, Монголд 70 орчим хувь нь омикрон хувилбар бүртгэгдэж байна1 сар 14. 11:38Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 22 цаг хүртэл ажиллана1 сар 14. 11:29Хүүхдийн мөнгөн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргах заавар1 сар 14. 11:21ЭМЯ: Халдварын 2010 тохиолдол бүртгэж, гурван хүн нас барлаа1 сар 14. 11:11Д.Нарангэрэл: Одоо л зарим нэг хязгаарлалтыг хийхгүй бол эмнэлэг ачааллаа дийлэхгүй болох нь1 сар 14. 10:59Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтийг бүх сараар нь гаргах боломжтой болжээ1 сар 14. 10:54Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ1 сар 14. 10:48Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ1 сар 14. 10:30Ж.Бат-Эрдэнэ: Импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна1 сар 14. 10:14Хилийн тэг цэгээс нийт 132 чингэлэг татан авчээ1 сар 14. 10:00Өнөөдөр 8700 иргэнийг дархлаажуулна1 сар 14. 9:50Өчигдөр 68 жолооч согтуу жолоо барьж, 219 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 сар 14. 9:43Чуулганы нэгдсэн хуралдаан болно1 сар 14. 9:30Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдана1 сар 14. 9:21Энэ өдрийн зурхай1 сар 14. 9:20Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 14. 9:00Дүрслэх урлагийн академи уран бүтээлчдийн мөрөөдөл байсан1 сар 13. 13:20Сургуулийн захирлыг огцруулах суулт сөрсөн базаа байжээ1 сар 13. 13:04“Тавдугаар сарын 1-нээс төрийн өмчит компаниудын алдагдал, орлого, өр төлбөрийн бүх мэдээлэл шилэн болно“1 сар 13. 12:28Төрийн эсрэг ТӨРИЙН БАНК1 сар 13. 12:21Омикрон хувилбарын халдвар авч, гэрээр тусгаарлагдаж байгаа иргэдэд өгөх ЗӨВЛӨМЖ1 сар 13. 12:01Танилц: Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан асуудлаар МҮБХ-ноос гаргасан тайлбар1 сар 13. 11:26ЭМЯ: Коронавируст халдварын 2,279 тохиолдол шинээр батлагдаж, 3 хүн нас барлаа1 сар 13. 11:08МШХХ “Мон­­­­голын спортын кор­­­пораци” гэх байгууллагыг үйл ажиллагаагаа зогсоохыг анхаарууллаа1 сар 5. 13:36Н.Учрал: Монгол Улсыг цаашид мэдээллийн технологийн салбар “ТЭЖЭЭНЭ“1 сар 5. 10:05Алтай нутгийн сурагчид авьяас билиг, ур чадвараар өрсөлдлөө1 сар 3. 12:22

Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя

/11-р сарын 28/  -  15 цаг 46 минут

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр. Энэхүү өдрөөр Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг дэлхий даяар зохион байгуулж байна. Энэхүү аян нь охид, хүүхдүүдийг гэрлүүлэх, богтлох, гэр бүлийн хүчирхийлэл болон бүх төрлийн хүний наймаа зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гай гамшигт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой олон улсын аян юм. Дэлхий нийтээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, тэднийг тэгш эрхээ эдэлж, эрх тэгш боломжоор хангахын тулд нэгдэж, бас уриалж байна. Харамсалтай нь манай улсад энэ талаар дуугарч байгаа нэг ч албан тушаалтан, төрийн байгууллага алга. Хүчирхийлэл гэдэг зөвхөн бие махбодид учруулсан хохирлоор хязгаарлагдахгүй. Олон жил шүүх, цагдаагаар дарамтлах, хүүхэд эхчүүдийг залхаан цээрлүүлэх нь хүчирхийллийн сонгодог жишээ. Гэтэл энгийн нэгэн иргэнийг хууль шүүх нь хамгаалах ёстой атал гэр бүл болоод нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй хүчирхийлэгчтэй нийлж, хохироож байгаа бодит жишээ манай шүүхийн салбарт байна. Шүүгчидтэй нийлж, салсан эхнэр, охиндоо олон жил сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байгааг баримтаар хүргэе.

Иргэн Б.Билгүүн Э.У-тай хайр сэтгэлтэй болж, хэдэн жил үерхсэний эцэст хадаг яндраа тавьж, хоёр талын ах дүүсээ цуглуулан хэдэн өдөр дамнан хурим найр хийжээ. Айлын ганц охиныг авааль гэргийгээрээ сонгосон тэрээр аавынх нь өмнө зогсч байгаад “Таниас илүү насан туршдаа хайрлаж амьдарна аа” хэмээн амлан, гадаадад суралцаж төгссөн, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй хөөрхөн охиныг хөтлөөд гэрээс нь гарчээ.. Гэтэл нэг л өдөр аав ээж болон авааль гэргийдээ насан туршид нь хайрлана гэсэн нандин амлалтаа мартаж, гэр бүлээс гадуур харилцаатай болжээ. Ёс зүй, хүн чанарыг дээдэлдэг эхнэр нь энэхүү хүнээс гажууд, ёс бус харилцааг хүлээн зөвшөөрөөгүй учир гэр бүлээ цуцлуулж, өөрийгөө золионд гаргаж, өрх толгойлсон эмэгтэй болох шийдвэрийг гаргажээ. Ингээд Орхон аймгийн шүүх нэхэмжлэгч Э.У болон хариуцагч Б.Билгүүнд холбогдох гэр бүл цуцлуулах шүүх хурлыг хийж, өмчийн маргаангүй, өөдөсхөн охин нь ээжийнхээ асран хамгаалагчид үлдэж буй учир зөвхөн гэр бүл цуцлах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Гэтэл Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгч Ж.Байгальмаа нь иргэн Б.Билгүүн шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй, өмчлөлийн маргаантай шүүх хурал огт болоогүй дур мэдэн Б.Билгүүнд орон сууцыг нь шилжүүлэх захирамж гаргачихсан байна. Аливаа шүүх хурлын шийдвэр шат дараалсан нарийн явцтай байдаг. Хэн нэгэн гомдол гаргасан бол нэхэмжлэгч, хариуцагч нарыг өөрийн биеэр байлгаж, гомдлын дагуу шүүх хурал болж, шийдвэр гаргадаг. Гэтэл хэн ч гомдол гаргаагүй, шүүх хурал огт болоогүй байхад шүүгч Ж.Байгальмаа нь ямар шүүхийн шийдвэрийг үндэслэж, ийм захирамж гаргасныг гайхаад баршгүй. Нэхэмжлэгчгүй, маргаан үүсээгүй, хамгийн ноцтой нь шүүх хурал огт болоогүй байхад санаанаасаа “зохиол” бичиж суудаг ёс зүйгүй, өргөсөн тангаргаа үзэгний үзүүрээр зөрчөөд сууж байдаг шүүгчид өнөөдрийн Монголын шүүхийн салбарт амь бөх оршсоор байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Иргэн Б.Билгүүн нь шүүхэд өмчийн маргааны талаар нэхэмжлэл гаргаагүй байхад шүүгч Ж.Байгальмаа нь шүүх хурал хийсэн мэтээр “зохиол” бичиж, ёс бус балмад үйлдэл хийн, Б.Билгүүнийг нэхэмжлэгч болгон хамтын өмчлөлд нь байсан орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлж, эхнэр хүүхдийг нь гудамжинд гаргачихсан байдаг. Тангараг өргөсөн шүүгчээс байтугай тарианд орсон галзуу хүнээс ч ийм санаа сэдэл төрөхгүй. Яаж зохиохоороо шүүхийн шат дараалсан олон явцыг алгасч, өмнө гарсан шүүхийн шийдвэрийн огноог өөрчилж, захирамж болгон сууж байдаг байна аа!!!

Үнэхээр эрүүл хүний санаанд багтамгүй эрүүл бус шийдвэр гаргаж суухдаа тэрээр шүүхийн салбараа шороонд хутгаж орхилоо. Иргэн Э.У нь ёс зүйгүй шүүгч Ж.Байгальмаагийн гаргасан адал балмад, хуулиас гадуур бусдыг хохироосон захирамжийг хүчингүй болгохыг хүсч, гомдол гаргажээ. Энэ гомдлын дагуу шүүх хуралдаж, Э.У-г өөрөө мэдээгүй байхад нь, мөн ямар ч гарын үсэг зураагүй байхад өмчлөлөөс хассан болохыг нотолж, шүүгч Ж.Байгальмаагийн захирамжийг хүчингүй болгожээ. Хамгийн ноцтой нь, хуулиас гадуур, ёс бус захирамж гаргасан шүүгч, өмчлөгч нь байхгүй байхад өмчөөс нь хасч, хууль шүүхийг уландаа гишгэсэн нотариатч, хуулиа баримталж ажиллах ёстой атал бусадтай хуйвалдаж, хохирогчийн эсрэг ажилладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна. Хуулиас гадуур, илт буруу захирамж гаргасан шүүгч Ж.Байгальмааг хохирогчид АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж, шүүгчээр ажиллах ёс зүй, ур чадваргүй болохыг баримтаар илчилсээр байхад хариуцлага тооцохын оронд дэвшүүлж ажиллуулж байгаа нь харамсалтай. Соёлт ертөнц, шударга ёс тогтсон газарт дураараа аашилж яваа энэхүү шүүгчийг эрүүгийн хэрэгт татах ёстой байтал идээ бээрэндээ баригдсан манай улсад албан тушаал ахисаар явна. Орхон аймгийн Иргэний хэргийн шүүгч байхдаа иргэдийн маргааны асуудлыг хуулиас гадуур өөрийн дураар шийддэг шүүгч Ж.Байгальмаа нь өнөөдөр Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч болчихсон явааг юу гэж ойлгох вэ?! Иргэн хоорондын энгийн маргааныг шийдэж чадахгүй байгаа тэрээр эрүүгийн хэргийн ээдрээтэй учгийг дэнсэлж сууна гэхэд итгэхийн арга алга. Хийгээгүй шүүх хурлыг санаанаасаа зохиож, хэн дуртайгаа хохирогч болгож чадаж байгаа шүүгч Ж.Байгальмаа эрүүгийн хэргийг хуулийн дагуу нягтлан шалгаж, дэнслэнэ гэдэг юу бол. Ганц шүүгчийн буруутай захирамжаас болж, арван жилийн турш хууль, шүүхийн өмнө зарцуулсан цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг барагдуулах зүйл заалт ямар ч хуульд байдаггүй нь эцэстээ иргэдийг шүүх байгууллага, шүүгчдэд итгэх итгэлийг алдруулж байна. Иймд нэн даруй ёс зүйгүй, мэргэжлийн ур чадваргүй, мэдлэг боловсролгүй шүүгчдээсээ салахгүй бол иргэд энэ мэтээр хохирсоор байх нь. ­

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2022 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.