Шинэ мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа12 сар 4. 14:35Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 15:00 цагт хуралдана12 сар 2. 13:29Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна12 сар 2. 13:02Нөхөр нь мөнгө хожих гэж телевизэр нүцгэлэнэ, эхнэр нь баячуудын зиндаанд орох гэж зодолдоно12 сар 1. 15:26Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай хороо, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж байна12 сар 1. 13:27Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно11 сар 30. 13:23УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа11 сар 29. 18:23Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:46Мэндчилгээ11 сар 26. 10:20Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:28Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:32Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ11 сар 25. 13:19Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд11 сар 24. 16:29Төрийн Архивын улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа11 сар 24. 13:15“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо11 сар 23. 15:37Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод хамтран хэлэлцлээ11 сар 23. 14:00УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн11 сар 22. 17:21Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?11 сар 22. 12:52“Зоос” койны урьдчилсан захиалга өнөөдөр 22:00 цагт дуусна11 сар 22. 12:27М.Даваабат: Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийн барилгын санхүүжилт шийдвэрлэгдлээ11 сар 22. 10:43Дэлхийн топ 3 биржтэй холбогдсон монголын анхны крипто бирж11 сар 21. 16:56“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо11 сар 19. 11:09“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ11 сар 18. 13:05Ж.Болорчимэг: “Зуузуу” аппликейшн болон таблетны хослол нь хүүхдийн оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалт авчрах болно11 сар 17. 18:37ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө11 сар 17. 16:10Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна11 сар 17. 13:12Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой болж байгаад баяртай байна11 сар 17. 12:44Эрсдэлгүй хөрөнгө “EBIT”11 сар 17. 9:08Т.Батболд: Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн11 сар 16. 10:52Ц.Хүсэлбаатар: "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон11 сар 15. 14:29

Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө

/11-р сарын 25/  -  14 цаг 32 минут

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа

Эрхэм Ерөнхийлөгч өө, та хэдхэн сарын өмнө Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулж, тангаргаа өргөхдөө шүүхийн ёс бус байдлын тухай хатуухан мэдэгдэж, хүн засагладаггүй хууль засагладаг болно гэж ард түмэндээ амлалтаа өгсөн. Энэ үгийг чинь дахин нэг сануулахад илүүдэхгүй болов уу. Та “Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүгчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх , шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн тогтолцоог бий болгохын тулд нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм” гэж хэлсэн билээ. Гэвч хөрсөн дээрээ хуульч, шүүгчид өөрсдөө хуулийг хэрхэн уландаа гишгэж, хүн засагладаг болохыг ганцхан шүүгчийн гайтай захирамжаас болж хохирч яваа нэгэн гэр бүлийн бодит амьдралаас хүргэе.

Иргэн Б.Билгүүн Э.У-тай хайр сэтгэлтэй болж, хэдэн жил үерхсэний эцэст хадаг яндраа тавьж, хоёр талын ах дүүсээ цуглуулан хэдэн өдөр дамнан хурим найр хийжээ. Айлын ганц охиныг авааль гэргийгээрээ сонгосон тэрээр аавынх нь өмнө зогсч байгаад “Таниас илүү насан туршдаа хайрлаж амьдарна аа” хэмээн амлан, гадаадад суралцаж төгссөн, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй хөөрхөн охиныг хөтлөөд гэрээс нь гарчээ. Ганц биеэрээ гунхаж явсан, ганган дэгжин, мэдлэг мэргэжлээрээ Монголдоо толгой цохих охиноор галаа мануулж, цайгаа чануулсан тэрээр хөөрхөн охины аав болж, хөөрсөн сэтгэлээ дарж чадахгүй явж байжээ. Гэтэл нэг л өдөр аав ээж болон авааль гэргийдээ насан туршид нь хайрлана гэсэн нандин амлалтаа мартаж, гэр бүлээс гадуур харилцаатай болж, бүр охинтой нь тэрсхэн хүүхэд нь хүртэл мэндэлжээ. Ёс зүй, хүн чанарыг дээдэлдэг эхнэр нь энэхүү хүнээс гажууд, ёс бус харилцааг хүлээн зөвшөөрөөгүй учир гэр бүлээ цуцлуулж, гэдсэндээ дахиад нэг хүүхэд тээж яваа бүсгүйг өрөвдөөд өөрийгөө золионд гаргаж, өрх толгойлсон эмэгтэй болох шийдвэрийг гаргажээ. Ингээд Орхон аймгийн шүүх нэхэмжлэгч Э.У болон хариуцагч Б.Билгүүнд холбогдох гэр бүл цуцлуулах шүүх хурлыг хийж, өмчийн маргаангүй, дундаас нь гарсан дээлийн энгэрт багтах дэрс шиг турьхан жаахан охин нь ээжийнхээ асран хамгаалагчид үлдэж буй учир зөвхөн гэр бүл цуцлах эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Ингээд нэхэмжлэгч Э.У-гийн хүсэлтийг хангаж, ямар нэгэн маргаангүй учир ёсоор болгожээ. Шүүх танхимд гэм буруугаа хүлээж, гэр бүлийн гадуур харилцаагаа зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулахад ямар ч маргаангүй хэмээн зогсч байсан Б.Билгүүн нь хэдхэн сарын дараа шүүгч, нотариатчидтай үгсэн хуйвалдаж, хохирогчийн дүрд тоглосон нь гайхалтай. Гэр бүлээ цуцлуулж, төрхөмдөө буцсан Э.У-д хэдэн сарын дараа цочир нэгэн мэдэгдэл иржээ. Охид, хүүхнүүдийн бие, сэтгэлээр тоглож, олонг айлд хүргэн орж явдаг овлигогүй эр Б.Билгүүн нь хамтын өмчлөл болох орон сууцыг хуулиа булингартуулдаг шүүгч, нотариатч нарын тусламжтайгаар өөрийн мэдэлд шилжүүлчихжээ. Иргэн Э.У-г өөрөө мэдээгүй байхад тэрээр танил нотариатчаар хуурамч гэрээ хийлгэж, орон сууцны өмчлөгчөөс нь хасуулж, бүр улсын бүртгэлээс хүртэл хасуулсан байна. Хадаг тавьж гуйсан эхнэр, хамтын амьдралын гэрч болсон хөөрхөн охин хоёроо гудамжинд гаргахдаа тэрээр юман чинээ бодсонгүй. Гэр бүл цуцлуулах шүүх хурлын шийдвэр нь хуулийг гууль болгодог Орхон аймгийн сум дундын шүүхийн шүүгч Ж.Байгальмаагийн гараар захирамж болгон өөрчлөгдөж, нэхэмжлэгч Э.У нь хариуцагч болон хувирчих нь тэр. Өөрөө ч мэдээгүй байхад өмчлөлөөс нь хасуулж, өөдөсхөн чинээ охинтойгоо хоосон хоцорчээ. Өөрийнхөө өмчлөлд авчихлаа хэмээн хөөрөлхсөн Б.Билгүүн нь нэгэн цагт гал голомтоо асааж байсан орон байраа бусдад худалдчихсан байжээ. Улмаар Э.У шүүгч Ж.Байгальмаагийн гаргасан хууль бус захирамжийг хүчингүй болгохыг хүсч, гомдол гаргажээ. Энэ гомдлын дагуу шүүх хуралдаж, Э.У-г өөрөө мэдээгүй байхад нь өмчлөлөөс хассан болохыг нотолж, шүүгч Ж.Байгальмаагийн захирамжийг хүчингүй болгожээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд тухайн айлд очиж, орон сууцаа чөлөөлж өгөхийг хүсч, жинхэнэ эздэд нь буцааж өгөхийг шаарджээ. Гэтэл худалдаж авсан гэх иргэн тэднийг хохироосон Б.Билгүүнд уур омгоо гаргахын оронд орон байраа авахаар ирсэн Э.У руу дайрч, биед нь халдаж зодож танхайрчээ. Ингээд хэрүүл маргаантай байраа суллаж өгсөн ч Э.У-г маргааш нь очиход түлхүүрний голыг нь сольчихсон гэрт нь эзэн аятай сууж байжээ. Удаа дараа ийм балмад үйлдэл гаргасан учир цагдаагийн байгууллагад дуудлага өгч, албадан журмаар гаргасан ч Б.Билгүүн нь буцан ирж, гэрийн эд хогшлыг эвдэж танхайрсан байна. Ийнхүү хуулийн нэр барьж, хүчирхийлэл үйлддэг хүн сүгнүүд олширч байгааг Ерөнхийлөгч таньд дуулгая. Хамгийн ноцтой нь, хууль бус шийдвэр гаргасан шүүгч, өмчлөгч нь байхгүй байхад өмчөөс нь хасч, хууль шүүхийг уландаа гишгэдэг нотариатч, хуулиа баримталж ажиллах ёстой атал хүнтэй хуйвалдаж, хохирогчийн эсрэг ажилладаг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд нь өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна. Хууль бус захирамж гаргасан шүүгч Ж.Байгальмааг хохирогчид АТГ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хороо, Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргаж, шүүгчээр ажиллах ёс зүй, ур чадваргүй болохыг баримтаар илчилсээр байхад хариуцлага тооцохын оронд дэвшүүлж ажиллуулж байгаа нь харамсалтай. Орхон аймгийн Иргэний хэргийн шүүгч байхдаа иргэдийн маргааны асуудлыг шийдэж чадахгүй байгаа шүүгч Ж.Байгальмаа нь өнөөдөр Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч болчихсон яваа нь гайхалтай. Иргэн хоорондын энгийн маргааныг шийдэж чадахгүй байгаа тэрээр эрүүгийн хэргийн ээдрээтэй учгийг дэнсэлж сууна гэхэд итгэхийн арга алга. Ганц шүүгчийн ганц буруутай захирамжаас арав орчим жил шүүхээр явсан хохирогч болон ар гэрийнхэн нь тун гомдолтой байна. Арван жилийн турш хууль, шүүхийн өмнө зарцуулсан цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг барагдуулах зүйл заалт ямар ч хуульд байдаггүй нь эцэстээ иргэдийг шүүх байгууллагад итгэх итгэлийг алдруулж байна. Бас хөхөө шувуу шиг хүүхдээ энд тэнд орхиж явдаг эцэг нэртэй эрийн оронцгуудад үйлчлэх хатуу хууль байдаггүй нь айлын охидтой айл гэр болж тоглодог эрчүүд олширч байгаа нь Монголын эмгэнэл болоод байна.

Дашрамд сонордуулахад, өнөөдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр тохиож байгаа бөгөөд Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид амьдрах эрхийг хамгаалахын төлөө дэлхийн улс гүрнүүд нэгдэж байгаа билээ. Энэхүү 16 хоногийн аян нь охид, хүүхдүүдийг гэрлүүлэх, богтлох, гэр бүлийн хүчирхийлэл болон бүх төрлийн хүний наймаа зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гай гамшигт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой олон улсын аян юм. Хүчирхийлэл нь гэр бүл, олон нийтийн бат бөх барилдлагаа болсон нийгмийн бүтцийг сулруулж, улмаар улс орнуудыг нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хүрэхэд нь чөдөр тушаа болж байгааг дэлхийн улсууд дор бүрнээ байр сууриа илэрхийлсээр байгаа. Дэлхий нийтээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, тэднийг тэгш эрхээ эдэлж, эрх тэгш боломжоор хангахын тулд нэгдэж, бас уриалж байна. Хүчирхийлэл гэдэг зөвхөн бие махбодид учруулсан хохирлоор хязгаарлагдахгүй. Сэтгэл зүй, оюун санаа, олон жил шүүх цагдаагаар дарамтлах, хүүхэд эхчүүдийг залхаан цээрлүүлэх нь хүчирхийллийн сонгодог жишээ. Гэтэл жирийн нэгэн иргэнийг хууль нь хамгаалах ёстой гэр бүлийн өмнө, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэггүй хүчирхийлэгчтэй үгсэн нийлж байгаа бодит жишээ шүүхийн салбарт байна.

Эрхэм Ерөнхийлөгч өө, та үнэхээр амласан ёсоороо шүүхээ шинэчилье, шударга ёсыг тогтооё гэж бодож байгаа бол хууль журам, худал хийрхлээсээ өмнө хууль бус шийдвэр гаргадаг хуудуутай шүүгч нараасаа цэвэрлэж эхлэх хэрэгтэй байна. Таны хэлсэн шиг хүн засагладаггүй, хууль засагладаг, хуулиа дээдэлдэг шүүх, шүүгч нар Монголд агаар ус шиг хэрэгтэй байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.