Шинэ мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа12 сар 4. 14:35Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 15:00 цагт хуралдана12 сар 2. 13:29Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна12 сар 2. 13:02Нөхөр нь мөнгө хожих гэж телевизэр нүцгэлэнэ, эхнэр нь баячуудын зиндаанд орох гэж зодолдоно12 сар 1. 15:26Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай хороо, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж байна12 сар 1. 13:27Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно11 сар 30. 13:23УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа11 сар 29. 18:23Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:46Мэндчилгээ11 сар 26. 10:20Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:28Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:32Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ11 сар 25. 13:19Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд11 сар 24. 16:29Төрийн Архивын улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа11 сар 24. 13:15“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо11 сар 23. 15:37Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод хамтран хэлэлцлээ11 сар 23. 14:00УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн11 сар 22. 17:21Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?11 сар 22. 12:52“Зоос” койны урьдчилсан захиалга өнөөдөр 22:00 цагт дуусна11 сар 22. 12:27М.Даваабат: Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийн барилгын санхүүжилт шийдвэрлэгдлээ11 сар 22. 10:43Дэлхийн топ 3 биржтэй холбогдсон монголын анхны крипто бирж11 сар 21. 16:56“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо11 сар 19. 11:09“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ11 сар 18. 13:05Ж.Болорчимэг: “Зуузуу” аппликейшн болон таблетны хослол нь хүүхдийн оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалт авчрах болно11 сар 17. 18:37ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө11 сар 17. 16:10Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна11 сар 17. 13:12Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой болж байгаад баяртай байна11 сар 17. 12:44Эрсдэлгүй хөрөнгө “EBIT”11 сар 17. 9:08Т.Батболд: Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн11 сар 16. 10:52Ц.Хүсэлбаатар: "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон11 сар 15. 14:29

Ц.Хүсэлбаатар: "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон

/11-р сарын 15/  -  14 цаг 29 минут

“Ядуугийн зовлон 2”, “Аюултай харилцаа” "Нинжин сэтгэл" зэрэг чамгүй олон дэлгэцийн уран бүтээлүүдээрээ үзэгчдээс өндөр үнэлгээг авч чадсан найруулагч бол Ц.Хүсэлбаатар. Тэрбээр саяхнаас "Хиртээгүй сарнай" нэртэй шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж буйгаа зарласан. Тэгвэл удахгүй нээлтээ хийх гэж буй “Хиртээгүй сарнай” киноны талаар найруулагч Ц.Хүсэлбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу?

-Сайн. Сайн байцгаана уу?

-Шинэ уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хүргээч?

-Киноны ерөнхий агуулга нь залуучуудад чиглэсэн. Өнөөгийн нийгэмд дэх залуучуудын алдаа оноо, хүн амьдралдаа бодлогогүй алхам хийвэл дараа нь харамсаж амьдарна гэдгийг харуулсан. Хүмүүсийн болгоомжгүй үйлдэл, гэр бүлээс гадуурх харилцаа, шуналын талаар өгүүлнэ. Цаашдаа ч иймэрхүү зүйлсийг түлхүү анхаарч, хүмүүст сургамжтай байх үүднээс уран бүтээлээ хийнэ.

-“Хиртээгүй сарнай” кино таны хэддэх уран бүтээл вэ?

-Миний бие даан хийж буй 13 дах кино. Харин бусадтай хамтарсан 15, 16 дах уран бүтээл болж байна.

"Манай гурван хүүхэд бүгдээрээ урлагийн замыг сонгосон"

-Өмнө нь эхнэр болон охинтойгоо хамтарч уран бүтээл хийж байсан уу?

-Өмнө нь гурвуулаа нэг кинонд хамтарч ажилласан тохиолдол байгаагүй. "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон. Хамтарч ажиллахад давуу тал ихтэй юм билээ. Жишээлбэл, дандаа хамт байгаа болохоор бие биенийгээ ойлгоход амар байсан. Орой унтахаасаа өмнө өдрийн зураг авалтынхаа талаар ярилцахаас эхлээд их сонирхолтой байсан.

Мөн манай гурван хүүхэд бүгдээрээ урлагийн замыг сонгосон. Бага хүү маань АШУИС-д сурч байгаад сэтгэлийн дуудлагаараа СУИС-д жүжигчний мэргэжлээр сурах болсон. Хүн дуртай зүйлээ хийж байхдаа амжилт олдог гэж боддог. Миний хувьд бага хүүгээ урлагийн хүн болгохгүйгээр, өөр мэргэжил эзэмшсэн дээр гэж бодож байсан. Гэвч надад хэлэлгүйгээр СУИС-д шалгалт өгөөд тэнцсэн байсан.

Эгч нь ч мөн адил МУИС-ийн гадаад харилцааны ангид тэнцчихээд орохгүй гэж гурав хоног уйлж хэвтсэн. Тэгээд л жүжигчин болсон. /Инээв/. Урлагийн хүний ажил сайхан боловч хэцүү байдаг. Тийм болохоор хүүхдүүдээ хэцүү замаар явуулмааргүй санагддаг ч юм уу, олон уран бүтээлч хүүхдээ урлагаас өөр зүйлрүү явуулах гэж оролддог.

-Гол дүрийн жүжигчдээ хэрхэн сонгосон бэ?

-Энэ дүрд тохирно гэж үзсэн. Зохиол дээрээ харагдсан хүмүүсээ сонгосон.

-Энэхүү кино нь хэдий хугацаанд хийгдсэн бэ?

-Киноны зохиол өнгөрсөн оны 11 дүгээр сард эхлэсэн. Зохиолын ажиллагаа дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Гуравдугаар сараас зураг авалтдаа орсон. Энэ дундуур их олон зүйл болсон. Зураг авалт эхлээд 10 гаруй хонож байхад кино багаараа ковидоор өвдсөн. Олон хөл хорионд орсон. Өвөл эхэлсэн зураг авалт маань зун болтол үргэлжилсэн. Өвөл эхэлсэн зураг авалтыг зун авч болохгүй учраас хүлээж байгаад сая намар үлдсэн зургаа авч дуусгасан.

-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бэ. Жүжигчдийн талаар ярьвал?

-Зураг авалтын баг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Манай кинонд жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар, залуусын дуртай дуучин Б.Баяржавхлан буюу Jason, дуучин Tempo зэрэг залуус тоглосон. Жүжигчид маань анх удаагаа кинонд тоглож байгаа хэдий ч маш сайн байсан. Tempo-ийн хувьд анхны кино гэхэд маш авьяаслаг гэдэг нь харагдаж байсан.

Jason бол маш сайн жүжигчин, “Хүний цаана” киноны хятадын дүрээр хүмүүст танигдаж байсан. О.Амгаланбаатар маань маш туршлагатай, чадварлаг жүжигчин болсон байна. Х.Баярмаагийн хувьд ч анхны уран бүтээл биш учраас амжилттай дууссан. Харин ахмад жүжигчдийн хувьд С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг зэрэг жүжигчид тоглосон. Аль болох хүмүүсийн дуртай уран бүтээлчдийг нэг дор цуглуулсан байгаа. Сонирхуулж хэлэхэд, төрсөн ээж охин хоёр, кинонд ээж охины дүрд тоглосон. Би бүтээлийнхээ хувьд 100 хувь сэтгэл хангалуун байна.

"Хайртай, ойр дотны хүмүүстээ бусад хүмүүсээс илүү “өөнтөгч” ханддаг юм билээ"

-Өмнө таны хэлсэнчлэн гэр бүлийнхэнтэйгээ хамтарч ажиллахад давуу зүйлс их байсан гэсэн шүү дээ. Тэгвэл эсрэгээрээ хэцүү зүйл байсан уу?

-Хүнд зүйлүүд байсан. Гэр бүлийн хүмүүс учраас эротик зураг авалтын хэсэгт би хажууд нь байх хэцүү. Хүн чинь хайртай, ойр дотны хүмүүстээ бусад хүмүүсээс илүү “өөнтөгч” ханддаг юм байна. Өөрийнхөө зүгээс ажиглахад тэгж санагдсан. Бусад жүжигчид дээр анзааралгүй өнгөрдөг зүйлээ, охин дээрээ илүү өөлж хараад байсан. Манай багийнхан “Зүгээр байна шүү дээ, Хүслээ ахаа та яагаад байгаа юм бэ” гэнэ. Охин маань бусад хүмүүсийн дэргэд хэлэхгүй ч гэсэн “Аав аа та яагаад олон хүмүүсийн дэргэд ингээд байгаа юм бэ” гэдэг байсан. /инээв/ Тэгэхэд нь би “Өөр найруулагч байсан бол үүнээс ч илүү байна. Би чиний аав болохоор чи надад гомдоод байна” гэх мэтчилэн хөгжилтэй ч гэх юм уу зүйлс тохиолддог байсан.

-Одоогоор өөр шинэ уран бүтээл эхлүүлж, ажиллаж амжсан уу?

-Ирэх хоёрдугаар сард “Хэнд ч хэлээгүй” гэх уран бүтээлээ нээнэ. Энэ кино маань хийгдээд дууссан байгаа. Аль 2019 онд зураг авалт нь дууссан. МУГЖ Ц.Төмөрхуяг, С.Өлзийхүү, Т.Хулан, залуу уран бүтээлч н.Баттогтох нар гол дүрд нь тоглосон.

Тус кино нь гэр бүлийн хүчирхийллийн сэдэвтэй. Триллер төрлийн кино юм. Удахгүй олны хүртээл болоход бэлэн болоод байна. Мөн цаашдаа “Мохошгүй” гэх эх орны сэдэвтэй киног зураач, жүжигчин Ц.Хүрэлбаатартай хамтран хийж байна. Зохиол дээр нь ажиллаад л явж байгаа.

-Энэ киноны хувьд бусад уран бүтээлүүдээс тань онцгойрох зүйл нь юу вэ?

-Энэ киноны гол онцлох зүйл нь хайр дурлал. Уянгын талдаа, 100 хувь мелодрам биш хайр дурлалын сэдэвтэй романтик төрлийн бүтээл юм.

-Таны уран бүтээл хийхдээ баримталдаг зарчим юу вэ?

-Миний хувьд киногоороо залуучуудад аль болох ухаарал өгөхийг зорьдог. Харин хийсэн уран бүтээлээрээ нийгэм рүү хандсан санаа дэвшүүлэхийг хичээдэг.

-Уран бүтээл хийгээд хүмүүст хүрэхэд төрдөг сэтгэгдэл?

-Мэдээж хүн өөрийнхөө хийсэн уран бүтээлд их санаа зовно. Миний зүгээс сэтгүүлч бүрт хэлдэг нэг зүйл байдаг. Миний амьдралыг аварсан нэг хүн байдаг. Энэ хүн бол дуучин Болд. Энэ хүнтэй олон уулзаж, мэндэлж ч байгаагүй. Тэр хүний сэтгүүлд ярилцлага өгсөн байсныг үзээд үгний ухаарал авсан. “Аргалж хийсэн зүйл, амжилт авчирдаггүй” гэсэн юм. Энэ үгийг алдаж, онож явахдаа сонсож байсан. Миний хувьд бүхий л насаараа баримталж явах зарчим бол бүгдийг чанартай хийх. Юуг ч аргалж болохгүй гэж боддог. Бүтээл бүртээ ач холбогдол өгч ажилладаг. “Хиртээгүй сарнай” киноны хувьд ч мөн адил чамгүй ач холбогдол өгч ажилласан.

-Ярилцсанд баярлалаа, шинэ уран бүтээлээ нээж буйд нь дахин баяр хүргэе.

-Танай хамт олонд ч бас баярлалаа.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.