Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!

/10-р сарын 7/  -  10 цаг 39 минут

Засгийн эрхийг барьж буй нам сүүлийн гурван жилд Дарханы замыг ТАМЫН ЗАМ болгов. Үүний хамгийн гол буруутан нь Зам тээврийн хөгжлийн яамны сайд, удирдлагууд. Бүүр тус замд ажиллаж байсан ХЯТАДЫН компаниас “АВЛИГА АВСАН” жишээ ч бий. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр угаас АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ, АЛЛАГА, АРХИДАЛТ шүглэсэн тус яаманд лам бөө залаад ч ариусахаасаа өнгөрсөн гэхэд хилсдэхгүй.

Дайны хажуугаар дажин гэгчээр салбарын сайд нь ч бас зүгээр байхгүй халтуурын ажил хийж, гэр бүлийнхээ бизнесийг өөд татдаг бололтой. Эрхэм сайд Л.Халтар саяхан тамын тогооны үлгэр болоод удаж буй өнөөх алдарт ДАРХАНЫ ЗАМ дээр баахан сэтгүүлчдээр бүчүүлчихээд. Л.Халтар гэдэг хүний хүүхэд Замын-Үүдтэй холбоотой ямар нэгэн тээвэр зуучын компани байхгүй. Хэрэв тийм зүйл байвал би огцорно. Хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн. Миний хүү сүүлийн гурван жил эмчилгээтэй байгаа. Үнэхээр харамсалтай байна. Би амьдралдаа шударга байхыг боддог. Сүүлдээ миний эхнэрээр оролдоод эхэлсэн. Миний эхнэр УБТЗ-д 27 жил болж байгаа. Тээвэр зохион байгуулалтын албанд төлөвлөлтийн инженер хийдэг. Гэтэл вагон зохицуулдаг гэсэн. Тийм зүйл байхгүй” гээд нэлээд сүржин мэдэгдэл хийж байв.

Гэтэл үнэн ачир дээрээ түүний эхнэр Ц.Ганзул, хүү Х.Нямдорж нар нь нэлээд олон компанитай нэр холбоотой болж таарлаа.

Баримт НЭГ: Зам тээврийн сайд Л.Халтартай гэр бүл, үр хүүхдээс нь ч илүү дотно нэг эрхэм бол түүний бизнесийн хамтрагч Ишбэлийн Шатархүү гэгч эрхэм. Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг бол эхнэртэй нь хамтарч “Ти эф ти трейд” ХХК-ийн хувь эзэмшдэг. “Илинкс Экспресс” гэх тээвэр зуучийн компанийн захирал. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн.

Баримт ХОЁР: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын эхнэр Цэнд-Аюушийн Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байгаад 2020 онд хасагдсан байна.

Баримт ГУРАВ: Зам тээврийн сайдын хүү Халтарын Нямдорж нь Ишбэлийн Шатархүү гэгчтэй нийлэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо" гэх нэртэй төрийн бус байгууллагыг 2014 онд байгуулсан байна. “Бизнесийн Оргил” хадгаламж зээлийн хоршоог 19 хүний хамт байгуулсан.

 

Эндээс замын салбарыг толгойлж буй Л.Халтар сайд гэр бүл, найз нөхөдтэйгөө нийлэн АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ үүсгэн ажиллаж байгаа нь илт. Тодруулбал Авлигатай тэмцэх газраас “Төрийн албан хаагч ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Л.Халтарын нэр дээр гаргаж байжээ.

Тэгэхээр замын салбар дахь “ТЭЭВЭР ЗУУЧИЙН МАФИ” байгуулан энд тэндэхийн ачаа барааг зохицуулан, өөрийн хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан ашиг олж, ард олныг хохироодог байж болзошгүй юм. Гэтэл иргэд Таньжэнь боомт, Замын-Үүд боомтоос ачаагаа татаж чадахгүй өнөөг хүртэл гацсаар байгаа. Замын-Үүдийн боомтоор Монгол Улсын нийт импортын 80 хувь дамждаг. Гэвч Монголд халдварын тоо буурч байгаа ч нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын талаас Эрээний хилийн боомтын хяналтаа чангаруулж, гуравдугаар сарын сүүлчээр хилээ 15 хоног хаасан. Үүний улмаас Монголын экспорт гацаанд орж, хилийн боомтоор нэвтрэхээр 800 гаруй ачааны автомашины бөөгнөрөл өмнө үүссэн юм. Энгийн иргэд урд хөршид бөөгнөрсөн ачаагаа авч чадахгүй байгаа, харин Замын-Үүдэд орж ирсэн ачааг зөвхөн Зам тээврийн сайдын хамаарал бүхий компаниар дамжуулан зөөж байгаа нь ашиг сонирхолын зөрчил мөн юм

Эх сурвалж: Ulsturch.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.