Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон

/9-р сарын 24/  -  12 цаг 42 минут

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх цогц сургалтыг энэ сарын 20,21-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргалтай ярилцлаа.

-Танай аймаг сүрьеэгийн эрт илрүүлэг тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Коронавирусийн цар тахал дэгдээгүй байх үед бид сүрьеэгийн эрт илрүүлгийг зохион байгуулах, хавьтлыг илрүүлэх, тусгаарлах, шинжилгээ хийх тал дээр маш сайн анхаарч ажилладаг байсан. Одоо харин цар тахал гарснаас хойш хүний нөөц коронавирусийн цар тахлыг хумих ажилд томилогдож, сүрьеэгийн эрт илрүүлгийн ажил бага зэрэг цалгардах тал байна. Аймгийн хэмжээнд сүрьеэ өвчнөөр өвчилж байгаа иргэдийн тоо харьцангуй бага учраас бид илүү их эрэлттэй байгаа коронавирусийн цар тахалруу анхаарлаа хандуулан ажиллаж байна. Тэгэхдээ бид шаардлагатай хүмүүстээ сүрьеэгийн илрүүлэг шинжилгээ хийх ажлыг тасалдуулалгүй хийж байгаа.

-Аймгийн хэмжээнд жилд дунджаар хичнээн хүн сүрьеэгийн халдвар авч байна вэ? Ямар шинжилгээн дээр үндэслэн сүрьеэ өвчний халдвар авсныг тогтоодог вэ?

-Жилд дунджаар 100 орчим хүн шинээр халдвар авч, үүний 30-40 хувь нь эрт илрүүлгээр илэрч байсан.

Ер нь сүрьеэ өвчний шинжилгээг нян судлалын шинжилгээн дээр үндэслэн гаргадаг. Үүнээс гадна рентгений эмчтэй зөвлөлдөж, цээжний зургийг нь үндэслэн оношийг тавьдаг байгаа. Мөн тухайн халдвар авсан хүнтэй ойр төрлийн хүмүүсээс хавьтлын шинжилгээг авдаг. Нэг болон хоёрдугаар хавьтлын хичнээн хүн байна, тэр бүх хүмүүсээс шинжилгээг авч, өрхийн хяналт хийж байж бид цааш нь халдвар тархаахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Манай аймгийн хувьд газар тариалан их хөгжсөн учраас шилжилт хөдөлгөөн ихтэй. Оршин суугаа хаяг дээрээ байхаас байхгүй нь бас  ихтэй. Тэгэхээр үүнийгээ дагаад халдвар бас тархах өндөр эрсдэлтэй байдаг учир эрт илрүүлгийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх шаардлагатай байгаа.

-Танайд ДОХ, сүрьеэгийн эмчийн хүний нөөц хэр хангалттай байдаг вэ?

-Манай аймгийн хүн амын тоо өнгөрсөн онд 107 мянга гаруй болж нэмэгдсэн. Эдгээр хүмүүст гуравхан л энэ төрлийн эмч байна. Энэ бол маш хангалтгүй тоо. Тэгээд гурван эмчийн тухайд зөвхөн энэ төрлөөрөө дагнаж ажиллахгүй коронавирусийн цар тахлын өвчлөлийн үед нэмэлт хүч болон ажиллаж байна.

-Аймгийн удирдлагуудын зүгээс сүрьеэ өвчний эрт илрүүлгийн ажлыг хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

-Уг нь энгийн үед биднийг их дэмжиж ажиллаж, сүрьеэ өвчний эрт илрүүлгийг жил бүр 2-3 удаа зохион байгуулдаг байсан.  Халдварын тоо буурч, энгийн амьдралд шилжээд эхэлвэл бид энэ төрлийн үзлэгээ өмнөх шигээ хийгээд л явна. Манай аймгийн иргэдийн хувьд ч энэ төрлийн мэдлэг, мэдээлэл ихтэй болж, жишиг аймгаар тодорч байсан.

-Иргэдийн хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн их анхаарах ёстой зүйл нь юу вэ?

-Сүрьеэ өвчний халдварыг хэн ч хаанаас ч авч болно. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч эмнэл зүйн шинж тэмдэг илрэх нь ч бий, илрэхгүй байх нь ч бий. Тийм болохоор иргэд жилдээ дор хаяж нэг удаа эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Үүнээс гадна сүрьеэ өвчтэй хүнтэй цуг байсан л бол цаг алдалгүй шинжилгээ өгч, хайртай гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүсээ халдвараас хамгаалаарай.

Arslan.mn

-Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ, ХӨСҮТ хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх цогц сургалт явуулж байна. Тус сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцаач.

-Аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 халдварын үед ДОХ, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсад төдийгүй манай улсад энэ талын тулгамдаж буй асуудлууд, сүрьеэгийн лабораторийн оношлогооны аргууд, сорьц тээвэрлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйлчилгээг сайжруулах  зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл солилцох чухал ач холбогдолтой болж байна.

Мөн энэ удаагийн сургалт маш их онцлогтой болж байна. Учир нь эрүүл мэндийн газрын  мэргэжилтнүүдэд зориулсан сургалт тэр болгон хийгддэггүй. Ихэнхдээ орон нутгийн сүрьеэгийн  эмч  нарт сургалт хийгддэг байсан. Энэ удаа бол эмч, мэргэжилтнүүдийг хамтатган сургалт хийснээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж байна.

Глобаль сангаас бүх аймгуудыг рентген аппаратаар хангасан болохоор орон нутаг сүрьеэгийн илрүүлэг хийхэд асуудалгүй болж байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь эмч, мэргэжилтнүүдийн  ажилд сэтгэл, хариуцлага  их чухал.

Мөн сүрьеэг эрт илрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын уялдаа холбоотой ажиллах нь маш чухал юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.