Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна

/9-р сарын 23/  -  15 цаг 58 минут

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран улсын хэмжээнд тархвар судлаач,  мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх зорилгоор цогц сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. 

Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх аргачлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх  мэдээлэх,  үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг зохион байгуулах, халдвартай өвчтөнг тусгаарлах, эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм. 

Сургалт нь “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин 21 аймаг, есөн дүүргийн  тархвар судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Arslan.mn

Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс сургалтанд эмч нараас гадна хариуцан ажилладаг албаны мэргэжилтнүүдийг хамруулсан нь аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлаач эмч Б.Болормаа: Дүүрэг, сумын эмнэлгүүдэд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарах үед тасаг, орыг хэрхэн зөв зохион байгуулах,  халдварын сэргийлэлт, хяналтыг дэглэмийг хэрхэн зөв баримтлах талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө. Орон нутагт эмнэлгийн байр нь дутагдалтай байдаг учир халдварын сэргийлэлтийн асуудал маш их яригдана.Энэ үед орц, гарцаа хэрхэн зөв шийдэх, хог хаягдлын асуудлаа зөв шийдэх нь чухал. Тиймээс өнөөдрийн сургалт ковидын үед тархвар судлаач эмч нарт мэдлэг, мэдээлэл олгох, мэдэхгүй буруу хийж байгаа ажлаа залруулах, орон нутагтаа очиж үндэсний төвийн ажилтай уялдуулан ажиллах зэрэг олон талыг мэдлэг, мэдээлэл өгч байгаагаар онцлогтой болж байна. 

ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон: Өнөөдрийн сургалтаар КОВИД-19 цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналт, эрүүл мэндийн ажилтан халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.  Уг сургалтад бүх аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар болон эмнэлгийн тархвар судлаач болон  асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа учраас бүгд ойлголтоо нэгтгэх боломж гарч байна. ХӨСҮТ-ийн зүгээс бодлогын түвшинд аймаг, дүүргүүдтэй хэрхэн уялдаа холбоогоо сайжруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх тал дээр тэдний санаа бодлыг сонсох, олон талын мэдээлэл солилцох зэрэг өндөр ач холбогдолтой болж байна. Цар тахлын улмаас орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалтууд хийгдээгүй байсан. Тиймээс энэ удаагийн нүүр тулсан сургалтаас эмч, мэргэжилтнүүд хэрэгтэй мэдээ, мэдээллээ олж авсан хэмээн найдаж байна. 

Arslan.mn

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг:  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ сүрьеэгийн төслийн тусламжтайгаар 21 аймаг, есөн дүүргийн ДОХ, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан. Харин энэ ХӨСҮТ тэр дундаа Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой тасаг болон Сүрьеэгийн тандалт судлалын эмч нартай хамтран  сүрьеэ болон Коив-19 цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, ор дэлгэх, өвчтөнг тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг хэрхэн зөв хийж ажиллах талаар  сургагч багш бэлдэх сургалтыг халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан амжилттай зохион байгууллаа.  Ингэснээр Ковидын халдварын үеийн халдварын сэргийлэлт, хяналт хөдөө орон нутагт  илүү сайжирна гэж харж байна.  Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэр, бодлогын бичиг баримтын хүрээнд сургалтад суусан сургагч эмч нараар дамжуулан, халдварын сэргийлэлт, хяналтын ажил алслагдмал хөдөө орон нутагт хэрэгжих боломж бүрдэх юм.

Сургагч багш нарт гэрчилгээ олгогдоно. Цаашид ч аймаг, сум, бригадын түвшинд эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах тал дээр илүү анхаарна.

Arslan.mn

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач эмч Х.Алтан-Очир: Миний хувьд халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалтад аймгийн ЭМГ-ыг төлөөлөн оролцож байна.  Ковидын халдвар бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн салбар  тэр дундаа эмнэлгийн байгууллагууд маш тусгай нөхцөлд ажиллаж байна.  Манай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон, маш олон сумтай  учраас халдварын тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байна. Сургалтаар халдварын үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ямар арга хэмжээ авах, өөрсдийгөө халдвараас хэрхэн сэргийлж ажиллах, цаашид авах хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн үр өгөөжтэй сургалт болж байна.  Сургалтын зохион байгуулж буй ХӨСҮТ, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ны хамт олон талархал илэрхийлье.

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгэм, эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргал:  Энэ удаагийн сургалт маш их онцлогтой болж байна. Учир нь эрүүл мэндийн газрын  мэргэжилтнүүдэд зориулсан сургалт тэр болгон хийгддэггүй. Ихэнхдээ орон нутгийн салбарын  эмч  нарт сургалт хийгддэг байсан. Энэ удаа бол эмч, мэргэжилтнүүдийг хамтатган сургалт хийснээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүд Ковид-19 халдварын үед халдварын сэргийлэлт, хяналтыг ХӨСҮТ-д хэрхэн хийж байгаа талаар бодит мэдээлэл авснаар  орон нутагт энэ талын ажлыг цаашид илүү сайжруулах боломж бүрдэж байна гэж харж байна.

 “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сургалтаар,

  • ХӨСҮТ-ийн  ЭТҮХХ-ын тасгийн эрхлэгч Б.Соёлмаа “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх  мэдээлэх”
  • ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тухай ойлголт, өнөөгийн нөхцөл байдлын танилцуулга”, “КОВИД-19 тархалтын үе шатны үнэлгээ хийх, үнэлгээ хийх үзүүлэлт, шалгуур”, “Сум орон нутгийн түвшинд КОВИД-19 тандалт хийх арга зүй, тандалтын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх”
  • ЭТҮХХ-ын тасгийн тархвар судлаач, зөвлөх зэргийн эмч М.Цолмон “КОВИД-19 тархалтын үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах”, “КОВИД-19 үеийн халдварын сэргийлэлт, хяналт, ЭМА-ны өвчлөлийн өнөөгийн байдал”
  • ХӨСҮТ-ийн ЧА-ны тархвар судлаач С.Оюунгэрэл “КОВИД-19 өвчтөнг тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалт”, “ЭМБ-ын хог хаягдлын менежмент”сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлгүүд хийгдлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.