Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

/9-р сарын 21/  -  11 цаг 45 минут

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ, ХӨСҮТ хамтран аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалт өчигдөр албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 халдварын үед ДОХ, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсад төдийгүй манай улсад энэ талын тулгамдаж буй асуудлууд, сүрьеэгийн лабораторийн оношлогооны аргууд, сорьц тээвэрлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн үйлчилгээг сайжруулах  зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгохоороо онцлог юм.

Сургалтанд 21 аймаг, есөн дүүргийн 40 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, энэ сарын 20-оос 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс энэхүү сургалтанд ам сайтай байсан бөгөөд аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа сургалтын үеэр илэрхийллээ.

Arslan.mn

Энэ талаар ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон:  “Гурван өдөр зохион байгуулагдах тус сургалтаар сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, тэр дундаа ковид-19 цар тахлын үед сүрьеэгийн эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах талаар эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийнэ. Түүнчлэн өмнөх  жилүүдэд аймгуудын эрт илрүүлэг зохион байгуулсан туршлага дээр үндэслэн цаашид  юуг анхаарах ёстой талаар голчлон мэдээлэл өгч байна. Уг сургалтанд бүх аймаг, дүүргийн ДОХ, Сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа учраас бүгд ойлголтоо нэгтгэх боломж гарч байна. ХӨСҮТ-ийн зүгээс бодлогын түвшинд аймаг, дүүргүүдтэй хэрхэн уялдаа холбоогоо сайжруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх тал дээр тэдний санаа бодлыг сонсох, олон талын мэдээлэл солилцох зэрэг өндөр ач холбогдолтой болж байна. Цар тахлын улмаас орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалтууд хийгдээгүй байсан. Тиймээс энэ удаагийн нүүр тулсан сургалтаас эмч, мэргэжилтнүүд хэрэгтэй мэдээ, мэдээллээ олж авна хэмээн найдаж байна” гэлээ.

Arslan.mn

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг:  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ сүрьеэгийн төслийн тусламжтайгаар 21 аймаг, есөн дүүргийн ДОХ, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадвахжуулах, сургагч багш бэлтгэх гурван өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Ковид-19 халдварын үед ХӨСҮТ-тэй хамтран сүрьеэ, БЗХӨ-ний тусламж, үйлчилгээг сайжруулах, орхигдуулахгүй байх, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах чиглэлээр сургагч бэлтгэж байгаагаар онцлогтой. Сургагч багш нарт гэрчилгээ олгогдоно.

Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан танхимын сургалтыг нэлээн удаан хойшлуулаад байсан. Тэгвэл бид энэ удаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан онол практикийн мэдээлэл өгөх, сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Цаашид ч аймаг, сум, бригадын түвшинд эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах тал дээр илүү анхаарна. Ингэснээр сүрьеэгийн эрт илрүүлэг, өвчлөл, сүрьеэгийн эмчилгээний амжилт сайжирна гэж харж байна.  Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэр, бодлогын бичиг баримтын хүрээнд сургалтад суусан сургагч эмч нараар дамжуулан, халдварын сэргийлэлт, хяналтын ажил алслагдмал хөдөө орон нутагт хэрэгжих боломж бүрдэх юм.

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгэм, эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргал:  Энэ удаагийн сургалт маш их онцлогтой болж байна. Учир нь эрүүл мэндийн газрын  мэргэжилтнүүдэд зориулсан сургалт тэр болгон хийгддэггүй. Ихэнхдээ орон нутгийн сүрьеэгийн  эмч  нарт сургалт хийгддэг байсан. Энэ удаа бол эмч, мэргэжилтнүүдийг хамтатган сургалт хийснээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж байна. Глобаль сангаас бүх аймгуудыг рентген аппаратаар хангасан болохоор орон нутаг сүрьеэгийн илрүүлэг хийхэд асуудалгүй болж байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь эмч, мэргэжилтнүүдийн  ажилд сэтгэл, хариуцлага  их чухал. Мөн сүрьеэг эрт илрүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын уялдаа холбоотой ажиллах нь маш чухал юм.

Arslan.mn

Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгэм, эрүүл мэндийн сүрьеэгийн хөтөлбөрийн зохицуулагч эмч Б.Цэрмаа:  Ковид-19 халдварын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээний хүртээмж чанар буурч байгаа ч гэсэн бидний зүгээс анхааран ажиллаж байна. Тийм учраас  энэ удаагийн сургалт хуучнаа сэргээх, ковид-19 халдварын үед сүрьеэг хэрхэн давхар илрүүлэх вэ, ямар арга хэмжээ авах нь чухал вэ гэдгийг илүү нарийн сурч, мэдээлэл авч байна. Ингэснээр бидний зүгээс орон нутагтаа очиж удирдлагууд болон харьяа өрх сумууд, сүрьеэгийн диспансеруудад нөлөөллийн үйл ажиллагааг хийж, төсөв төлөвлөгөө гаргаж ажиллах их чухал ач холбогдолтой болж байна.

Сургалтын эхний өдөр :

  • ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга Э.Оюунчимэг “Дэлхий болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”
  • ХӨСҮТ-ийн СТСА-ны тасгийн эрхлэгч Д.Ганцэцэг  “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний А/30 дугаар тушаалын журамын товч танилцуулга”
  • СЛЛ-ийн эрхлэгч Т.Оюунтуяа “Сүрьеэгийн лабораторийн оношилгооны аргууд, сорьц тээвэрлэлт”
  • ХӨСҮТ-ийн  СТСА-ны тасгийн эрхлэгч П.Насанжаргал “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний А/30 дугаар зааврын товч танилцуулга”
  • ХӨСҮТ-ийн хяналтын эмч П.Янжиндулам “Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ”
  • ХӨСҮТ-ийн СТСА- тархвар судлаач Б.Цолмон “Сүрьеэ, Коронавируст халдварын эрт илрүүлэгийг хэрхэн хамтатган   хийх, анхаарах  асуудал”
  • ХӨСҮТ, СТСА-ны тархвар судлаач Э.Уянга “Сүрьеэгийн далд халдварын менежмент, хавьтлын хяналт, тайлан”
  • ХӨСҮТ, СТСА-ны тархвар судлаач Б.Нямдулам “Сүрьеэгийн халдвар хяналтын арга хэмжээ” сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлгүүд хийгдлээ.

Хоёр дахь өдрийн сургалт ДОХ, БЗХӨ-ний тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр үргэлжилж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.