Шинэ мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа12 сар 4. 14:35Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 15:00 цагт хуралдана12 сар 2. 13:29Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна12 сар 2. 13:02Нөхөр нь мөнгө хожих гэж телевизэр нүцгэлэнэ, эхнэр нь баячуудын зиндаанд орох гэж зодолдоно12 сар 1. 15:26Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай хороо, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж байна12 сар 1. 13:27Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно11 сар 30. 13:23УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа11 сар 29. 18:23Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:46Мэндчилгээ11 сар 26. 10:20Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:28Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:32Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ11 сар 25. 13:19Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд11 сар 24. 16:29Төрийн Архивын улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа11 сар 24. 13:15“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо11 сар 23. 15:37Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод хамтран хэлэлцлээ11 сар 23. 14:00УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн11 сар 22. 17:21Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?11 сар 22. 12:52“Зоос” койны урьдчилсан захиалга өнөөдөр 22:00 цагт дуусна11 сар 22. 12:27М.Даваабат: Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийн барилгын санхүүжилт шийдвэрлэгдлээ11 сар 22. 10:43Дэлхийн топ 3 биржтэй холбогдсон монголын анхны крипто бирж11 сар 21. 16:56“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо11 сар 19. 11:09“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ11 сар 18. 13:05Ж.Болорчимэг: “Зуузуу” аппликейшн болон таблетны хослол нь хүүхдийн оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалт авчрах болно11 сар 17. 18:37ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө11 сар 17. 16:10Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна11 сар 17. 13:12Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой болж байгаад баяртай байна11 сар 17. 12:44Эрсдэлгүй хөрөнгө “EBIT”11 сар 17. 9:08Т.Батболд: Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн11 сар 16. 10:52Ц.Хүсэлбаатар: "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон11 сар 15. 14:29

Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу

/9-р сарын 7/  -  10 цаг 55 минут

Улаанбаатар Ассет Менежмент компанийн гүйцэтгэх захирал Н.Монсор

Бид Оюу Толгойн гэрээг хэдэн жилээр маргаж байх хооронд Оюу Толгой жил бүр 130-200 сая долларыг урд хөршийн цахилгаан станцуудад төлсөөр ирлээ. Анх 2012 оны 12 сард баяжуулах үйлдвэр нээлтээ хийсэн цагаас хойш Оюу Толгой нийтдээ 950 орчим сая долларыг урд хөршийн цахилгаан станцуудад төлөөд байгаа мэдээ байна.

Оюу Толгойн гүнд олборлолт явуулах техник хэрэгсэл нь тэр чигтээ цахилгаан эрчим хүчээр ажилладаг билээ. Үүний ердөө 4-5 жилийн зардлаар л Таван толгойн нүүрсний ордыг түшиглэсэн дотоодын цахилгаан станц барьчих боломжтой байсан гэхээр манайхны улс төржилт хэрээс хэтэрч байгаа нь харагдана. Таван толгойн нүүрсний ордын хүрэн нүүрс ашиглагдахгүй хэвтсээр л байна.

Оюу Толгойн төслийн нийт зардал дотор томоохон зардлуудын нэг бол эрчим хүч. Бид улсаараа эрчим хүчний хомстолтой байдаг үүний тод жишээ бол импортоор авч буй цахилгааны өндөр зардал юм. Гэтэл Оюу Толгойн хажууд 100 орчим километрийн зайд манай  Таван Толгойн хүрэн нүүрс үнэгүйдэх эрсдэлд ороод багагүй хугацаа өнгөрч байна. Таван Толгойн цахилгаан станц гэж ярьсаар бид арав гаран жил өнгөрч байна. Гэтэл Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар. Өнгөрсөн оны байдлаар Оюу Толгой дангаараа цахилгааны зардалд Хятад улсад 130 гаран сая долларыг гаргасаар байна. Цар тахлын үед энэхүү мөнгө нь дотооддоо үлдэж олон зуун ажлын байр бий болгохоос гадна тасраад байгаа төсвийн орлогыг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрийг үлдээх учиртай.

Олон улсад ийм төрлийн төслийн санхүүжилтийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж ард иргэд нь урт хугацааны тогтвортой ашиг хүртэх бүрэн боломжтой юм. Олон нийтийн хөрөнгө оруулалт гэдэг бол хяналтыг ил тод болгож өгнө зардлыг бодит байлгана гээд олон давуу талуудтай. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж дуусмагц зөвхөн цахилгааны зардал нь жилдээ 300 орчим сая доллар болох тооцоог ч эдийн засагчид гаргаад байна.

Тэгвэл дотоодын хөрөнгө оруулалтын сангууд нь нээлттэй хэлбэртэй санхүүжилт босгож энэхүү бүтээн байгуулалтад оролцох бүрэн боломжтой юм. Үүнийг хийх нөхцөл ч манай санхүүгийн зах зээл дээр бий болсон бөгөөд эхний хөрөнгө оруулалтын сангууд ч амжилттай хөрөнгө оруулалт босгоод  эхэлсэн байна. Хэрэв бид нэгдэж үндэсний бүтээн байгуулалтаа дэмжиж чадвал гадагшаа гарч байгаа валютын урсгалаа дотоодын хөрөнгө оруулагчид даа хүртээх бүрэн боломжтой.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.