Шинэ мэдээ

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 цаг 49 минутын өмнө"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу9 сар 7. 10:55Шинэ сайд ховор ан амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв8 сар 27. 12:55Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8 сар 27. 12:45Ecдүгээp capын цaг агaap8 сар 26. 21:56Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8 сар 26. 19:18“Хоногоо хүлээж буй Засгийн газар”8 сар 26. 14:33Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ8 сар 20. 12:38Д.Ирмүүн Ерөнхий сайдын зөвлөх болжээ8 сар 20. 12:05Тээврээс болсон үнийн өсөлтөд Л.Халтар хамаагүй юу?8 сар 19. 16:48“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу8 сар 18. 11:43Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8 сар 18. 10:50Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана8 сар 18. 10:10Хөрөнгийн зах зээлийн топ 5 компанийн өчигдөр, өнөөдөр8 сар 18. 9:02Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө8 сар 16. 20:01Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8 сар 16. 13:54Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8 сар 10. 15:52ТТАХН эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ8 сар 7. 12:00Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз8 сар 6. 12:32Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!8 сар 2. 13:38Д.Мөнх-Эрдэнэ: “Ковид-19“ халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ бүртгэгдсэн7 сар 30. 13:07Хятадын тал тоо хязгаарласан, Монголын тал зохицуулалт хийнэ7 сар 30. 13:03Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7 сар 30. 13:02

Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл

/8-р сарын 27/  -  12 цаг 45 минут

Цар тахлын амаргүй цаг үед хувийн хэвшилүүд хаалгаа барьж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд шилжсэн. Үнэн хэрэгтэй энэ хэмнэлтийн горим төрийн жирийн алба хаагч хийгээд, энгийн иргэдэд л үйлчилж байна. Харин эрх мэдэлтнүүдийн тасаг хэрэглээ хэрээс хэтэрч,  хэмнэх нь бүү хэл төсвийн мөнгөөр “туйлж” байна гэхэд хилсдэхгүй. Бичиг цааснаасаа салж, цахим үйлчилгээнд  бүрэн шилжээгүй хэрнээ “Бичгийн цаас авах мөнгөө хэмнэ, аль болох бага зардал гарга” гээд Ерөнхий сайд аль дээрээс үүрэг өгчихсөн. Ингээд сайд, дарга нар ковидын үеэр өөрсддөө тааруулан хууль баталж, захирамж, тушаал доод шатандаа хэрэгжиж дээд шатанд хэрэгждэггүй нь олон жишээгээр нотлогддог.

Энэ удаад Барилга хот байгуулалтын яамны эрх бүхий албан тушаалтнуудын тансаглалыг баримттайгаар хүргэж байна.

Тодруулбал, тус яамныхан бүтээн байгуулалтын ажил хийхээсээ урьдаж, төслийн хөрөнгөөр хоёр ч удаа үнэтэй машин худалдан авчээ. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм.

No description available.

Тэгвэл дээрх төслийн ажил нь эхлээгүй 2 жил өнгөрч байхад төслийн хүрээнд нэрийдлээр Барилга хот байгуулалтын яамнаас 2 жил дараалан тендер зарлаж, том оврын хоёр жип машин худалдан авсан нь баримтаар нотлогдож байна. Эхний тендерийг 2019 онд “Ногоон нуур 1008” айлын орон сууц төсөл 2019 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөө гэх тендерт НН1008АОСТ/201906003 код бүхий 180 сая төгрөгийн авто машин худалдан авах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байгаа юм.  https://www.tender.gov.mn/mn/plan/index?year=2019&selGovernorId=122&selClientId=1561080425283&tenderNumber=201906003&tenderTypeId=1&get=1

Эх сурвалжийн мэдээлж буйгаар сонгон шалгаруулах тендерийг ямар ч өрсөлдөөнгүй буюу нэг компанид давуу байдал бий болгож зарласан гэх. Ингээд “Албан хэрэгцээнд” гэх нэрээр тендер зарлуулж, төслийн хөрөнгөөс 180 сая төгрөгөөр “Ланд крузер-200” маркийн машин худалдан авчээ. Үүнийг нь тухайн үеийн Барилга хот байгуулалтын сайд асан УИХ-н гишүүг Х.Баделхан албан хэрэгцээндээ унаж байгаад дараагийн сайдад нь буюу Барилга хот байгуулалтын дэд сайдаас  дэвшсэн Б.Мөнхбаатарт хүлээлгэн өгсөн байгаа юм.

Гэвч үүнээс жилийн дараа буюу 2020 оны арван нэгдүгээр сард мөн л “Ногоон нуур 1008” айлын орон сууц төсөл дээр дахин албан хэрэгцээний машин худалдан авах тендер дахин зарлаж, 177 сая төгрөгөөр дахин шинэ машин худалдан авчээ. Тодруулбал, “Моннисмоторс” ХХК-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Портал-200” маркийн цоо шинэ автомашин худалдан авсан нь Төрийн  худалдан авах ажиллагааны цахим системд тэмдэглэгдсэн байна. https://www.tender.gov.mn/mn/result/detail/1604993984002?fbclid=IwAR2mIMJYd3VqKfVToUWT0GIi9YKaRkdgKE6Rlf6CWKdemURlZAiJPOL2n-I

Угтаа бол Барилга хот байгуулалтын яам, сайд Б.Мөнхбаатар бүтээн байгуулалтын төслийн хөрөнгийг гарын салаагаараа урсгаж, албан хэрэгцээнд гэх нэрийн дор үнэтэй машины цуглуулга бий болгохоор шийдсэн бололтой. Уг нь бол машин худалдан авхаасаа өмнө газар чөлөөлөлтийн хөрөнгө нь шийдэгдээгүй байгаа 2-3 айлын газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажилд багагүй хувь нэмэр оруулах боломжтой байж гэж хардаж байна.

Гэтэл гурван Засгийн газар дамжиж 2 ч удаа нээлт хийсэн өнөөх Ногоон нуур 1008 айлын орон сууцны хороололын барилга баригдах нь битгий хэл хэзээ эхлэх нь тодорхойгүй байсаар.

Үргэлжлэл бий...

эх сурвалж:dugnetl.mn

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.