Шинэ мэдээ

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу9 сар 7. 10:55Шинэ сайд ховор ан амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв8 сар 27. 12:55Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8 сар 27. 12:45Ecдүгээp capын цaг агaap8 сар 26. 21:56Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8 сар 26. 19:18“Хоногоо хүлээж буй Засгийн газар”8 сар 26. 14:33Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ8 сар 20. 12:38Д.Ирмүүн Ерөнхий сайдын зөвлөх болжээ8 сар 20. 12:05Тээврээс болсон үнийн өсөлтөд Л.Халтар хамаагүй юу?8 сар 19. 16:48“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу8 сар 18. 11:43Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8 сар 18. 10:50Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана8 сар 18. 10:10Хөрөнгийн зах зээлийн топ 5 компанийн өчигдөр, өнөөдөр8 сар 18. 9:02Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө8 сар 16. 20:01Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8 сар 16. 13:54Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8 сар 10. 15:52ТТАХН эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ8 сар 7. 12:00Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз8 сар 6. 12:32Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!8 сар 2. 13:38Д.Мөнх-Эрдэнэ: “Ковид-19“ халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ бүртгэгдсэн7 сар 30. 13:07Хятадын тал тоо хязгаарласан, Монголын тал зохицуулалт хийнэ7 сар 30. 13:03Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7 сар 30. 13:02

Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз

/8-р сарын 6/  -  12 цаг 32 минут

Зам тээврийн хөгжлийн сайд гэх албанд томилогдсон Л.Халтарын зөрүүтэй үг, үйлдлээс бол энэ салбар өөдлөхөөсөө өнгөрөх нь бололтой.

Энэ удаа түүний гарын үсэг бүхий гэрээ ил болсон нь олон нийтийг бухимдуулж байна. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 31 гэсэн бичиглэл бүхий ЭКО ЖИШИГ ТЭЭВРИЙН ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 1-нд гарын үсэг зуржээ.

Ингэхдээ энэ гэрээний дагуу “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ Цогтцэций-Чойр чиглэлийн улсын чанартай замд хяналт тавих аж. Түүнчлэн гэрээг Авто замын тухай хуулийн 22.1 дэх хэсэг болон Зам тээврийн хөгжлийн сайд 2019 оны 134 дугаартай тушаалыг үндэслэн байгуулж буйгаа тусгажээ.

Тэгвэл Авто замын тухай хуулийн 22.1-т “Авто замыг эзэмшигч нь авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллана” гэж заасан байдаг. Харин Зам тээврийн хөгжлийн сайд 2019 онд 134 дугаартай тушаал гаргаагүй бөгөөд 2017 онд дээрх дугаар бүхий тушаал гаргасан байдаг. Гэхдээ тэр нь Зам, тээврийн салбарын шагнал олгох журам гэх нэртэй.

Тэгэхээр гэрээнд гарын үсэг зурсан Л.Халтар сайд чухам ямар тушаалын дагуу гэрээ байгуулсан хэрэг вэ. “Баян зам тээвэрчдийн холбоо”-ны хувьд тээвэрлэлт, жолооч нарын асуудлыг байнга хөндөж байдаг гэдгийг олон нийт сайн мэддэг болсон.

Гэхдээ тэд улсын чанартай замд хяналт тавьж ажиллах бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллага биш. Тодруулбал, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай заагдсан тогтоолууд байдаг. Гэхдээ мэргэжлийн бус байгууллагаар улсын чанартай замд хяналт тавиулна гэдэг нь өөрөө ихээхэн анхаарал татах хэрэг.

Товчхондоо бол дээр дурдагдаад байгаа улсын чанартай замаар Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс таван толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс” зэрэг компанийн тээвэрлэлт хийгдэнэ. Гэтэл түүгээр зорчих тээвэрлэлт явуулах жолооч нарыг бүх эрхийг Л.Халтар сайд “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-д өгчихсөн байгаа юм.

Уг нь гэрээнд заасан QR код олгох зэрэг заагдсан бүхий л ажлыг Авто тээврийн үндэсний төв гэх том байгууллага хариуцан ажиллах чиг үүрэгтэй. Хийсээр ч ирсэн. Үнэхээр төрийн бус байгууллагад өгөх гээд байгаа бол мэргэжлийн багт өгч болох байсан.

Харамсалтай нь Л.Халтар сайд тэгсэнгүй. Хаяа мань сайдыг гөвчхөөд байдаг төрийн бус байгууллагаас айхдаа дээрх гэрээг хийчихсэн бололтой.

Товчхондоо Л.Халтар сайдад зам тээврийн хөгжлөөс илүү өөрийнх нь нэр хүнд, нүүрний арьс л чухал байдаг гэдгийг байгуулсан гэрээнээс нь бэлхнээ харж болохоор байна. Хэдийгээр түүнийг салбарын мэргэжилтэн гэж үнэлдэг ч мань хүн сайдын хэмжээнд хүрч ажиллах менежер биш гэдгээ алхам тутамдаа харуулж байна. Тэр зам тээврийн салбар дундаа зөвхөн төмөр замын л мэргэжилтэн юм байна.

Эх сурвалж: Shuurhai.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.