Шинэ мэдээ

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу9 сар 7. 10:55Шинэ сайд ховор ан амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв8 сар 27. 12:55Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8 сар 27. 12:45Ecдүгээp capын цaг агaap8 сар 26. 21:56Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8 сар 26. 19:18“Хоногоо хүлээж буй Засгийн газар”8 сар 26. 14:33Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ8 сар 20. 12:38Д.Ирмүүн Ерөнхий сайдын зөвлөх болжээ8 сар 20. 12:05Тээврээс болсон үнийн өсөлтөд Л.Халтар хамаагүй юу?8 сар 19. 16:48“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу8 сар 18. 11:43Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8 сар 18. 10:50Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана8 сар 18. 10:10Хөрөнгийн зах зээлийн топ 5 компанийн өчигдөр, өнөөдөр8 сар 18. 9:02Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө8 сар 16. 20:01Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8 сар 16. 13:54Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8 сар 10. 15:52ТТАХН эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ8 сар 7. 12:00Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз8 сар 6. 12:32Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!8 сар 2. 13:38Д.Мөнх-Эрдэнэ: “Ковид-19“ халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ бүртгэгдсэн7 сар 30. 13:07Хятадын тал тоо хязгаарласан, Монголын тал зохицуулалт хийнэ7 сар 30. 13:03Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7 сар 30. 13:02

Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!

/8-р сарын 2/  -  13 цаг 38 минут

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гаднын компани, хоолны газар, ресторануудын үйл ажиллагаа, тэдний эздийн даварсан зан авир хэрээс хэтэрсэн тухай мэдээ баримт олон бий. Тэгвэл энэ тухайд хоёр иргэн манай сайтад хандсан төдийгүй зохих газарт нь гомдол гаргаж байгаагаа дуулгасан юм.

Тухайлбал, тэд өнөөдөр 15.30 цагийн орчимд Зайсанд үйл ажиллагаа явуулдаг “WOODEN” хэмээх солонгос эзэнтэй хоолны газраар үйлчлүүлжээ. Тэд “Кимчи жигэ” гэх хоол захиалан авчраад идэх гэтэл дотроос нь ялаа гарсан учраас рестораны нөхдөд хэлэхэд “Гал тогооноос ширээ хүрэх замд л ялаа орж үхэж дээ. Ийм зүйл байх ёсгүй” хэмээн мэлзсэн байна. Ингээд үйлчлүүлэгчид рестораны эздэд хандахад “Зун цагт ялаа элбэг шүү дээ. Та бүхнээс хоолны мөнгө авахгүй. Манайхаас мах захиалаад идчих” хэмээн бараг л тохуурхажээ. Үүнээс үзэхэд солонгосчууд Монголд ирж үйл ажиллагаа явуулж байж тухайн улсын иргэнийг нутаг дэвсгэр дээр нь үмх махнаас дор үзэж байгаа нь харагдана.

Тиймээс үйлчлүүлэгчид “Ийм зүйл байж болохгүй. Танайхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулна. Наад захын шаардлага хангахгүй байна” гэхэд рестораны солонгос эзэд “Бид учир байдлаа хэлээд мах ав гэлээ. Өөрөөр яах юм. Хэлэх л үгүй юу” хэмээн өөдөөс нь хэрүүл хийсэн байна. Энэ нь их л бардам байгааг илтгэнэ. Үүгээр ч зогсохгүй харь эзэнтэй хоолны газар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон бусад эрх бүхий байгууллагыг халаасандаа хийсэн ч гэж болохоор харагдаж байна. Ерөөсөө Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ресторануудын нийтлэг үзэгдэл энэ юм. Тэгэхээр ил цагаандаа гарч, монголчуудын толгой дээр гарсан энэ мэт байгууллагыг эмхэлж цэгцлэх цаг нь болсныг харуулсан хэрэг.

Тэдний хэлж байгаагаар бол рестораны гал тогооноос ширээ хүртэл зөөвөрлөсөн хоолонд ялаа бүү хэл юу ч орж үхэж болох эрсдэлтэй аж. Өөрөөр хэлбэл эрүүл ахуйн наад захын шаардлага хангаж ажилладаггүй гэдгээ нуусангүй. Нөгөө талаар тэд Монгол Улсын засаг захиргааны байгууллагыг үл тоож, иргэдийг нь нутаг дэвсгэр дээр нь доромжилж байгаагийн нэгээхэн жишээ гэдгийг холбогдох байгууллагууд анхааралдаа авна гэдэгт иргэд итгэж байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.