Шинэ мэдээ

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу9 сар 7. 10:55Шинэ сайд ховор ан амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв8 сар 27. 12:55Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8 сар 27. 12:45Ecдүгээp capын цaг агaap8 сар 26. 21:56Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8 сар 26. 19:18“Хоногоо хүлээж буй Засгийн газар”8 сар 26. 14:33Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ8 сар 20. 12:38Д.Ирмүүн Ерөнхий сайдын зөвлөх болжээ8 сар 20. 12:05Тээврээс болсон үнийн өсөлтөд Л.Халтар хамаагүй юу?8 сар 19. 16:48“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу8 сар 18. 11:43Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8 сар 18. 10:50Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана8 сар 18. 10:10Хөрөнгийн зах зээлийн топ 5 компанийн өчигдөр, өнөөдөр8 сар 18. 9:02Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө8 сар 16. 20:01Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8 сар 16. 13:54Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8 сар 10. 15:52ТТАХН эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ8 сар 7. 12:00Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз8 сар 6. 12:32Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!8 сар 2. 13:38Д.Мөнх-Эрдэнэ: “Ковид-19“ халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ бүртгэгдсэн7 сар 30. 13:07Хятадын тал тоо хязгаарласан, Монголын тал зохицуулалт хийнэ7 сар 30. 13:03Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7 сар 30. 13:02

Б.Баатархүү: Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг Сангийн яамнаас шүүхэд өгсөн гэдэг нь худал мэдээлэл

/7-р сарын 24/  -  21 цаг 44 минут

Сүүлийн өдрүүдэд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа, нэр хүндэд халдсан худал мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Тодруулбал, нэр бүхий зарим цахим сайт, олон нийтийн сүлжээнд нэр бүхий зарим иргэн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нийт 116.2 тэрбум төгрөгийг гаргаж өгөөгүй”, “Сангийн яамнаас банкийг хариуцагчаар татаж шүүхэд хандсан” гэх зэрэг үндэслэлгүй, худал мэдээллийг санаатайгаар, зохион байгуулалттайгаар олон нийтэд тараажээ.

Иймд Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас нэр хүндэд удаа дараа халдан, худал мэдээллийг олон нийтэд зохион байгуулалттайгаар түгээж буй нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэдэд хууль бус үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлэхийн зэрэгцээ холбогдох хууль хяналтын байгууллагад хандан хуулийн дагуу шалгуулахаар болжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. Тэрбээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаа учраас Сангийн яам шүүхэд хандлаа гэсэн худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээллийг шалгаж өгнө үү гэж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага тухайн хүсэлтийг гомдол мэдээллээр хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг буцааж олгохгүй байгаа учраас Сангийн яам шүүхэд хандсан гэдэг нь тогтоогдоогүй. Ийм мэдээллийг ямар эх сурвалжаар, ямар хүмүүс олон нийтэд тараасан бэ гэдгийг эхний ээлжид шалгаж тогтооно. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн үед олон нийтийн сүлжээ, цахим хэрэгслүүдээр санаатай, зохион байгуулалттайгаар худал мэдээлэл түгээх болсон. Иймд иргэд, олон нийтийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье” гэв.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.