Шинэ мэдээ

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу9 сар 7. 10:55Шинэ сайд ховор ан амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв8 сар 27. 12:55Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8 сар 27. 12:45Ecдүгээp capын цaг агaap8 сар 26. 21:56Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8 сар 26. 19:18“Хоногоо хүлээж буй Засгийн газар”8 сар 26. 14:33Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ8 сар 20. 12:38Д.Ирмүүн Ерөнхий сайдын зөвлөх болжээ8 сар 20. 12:05Тээврээс болсон үнийн өсөлтөд Л.Халтар хамаагүй юу?8 сар 19. 16:48“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу8 сар 18. 11:43Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8 сар 18. 10:50Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана8 сар 18. 10:10Хөрөнгийн зах зээлийн топ 5 компанийн өчигдөр, өнөөдөр8 сар 18. 9:02Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө8 сар 16. 20:01Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8 сар 16. 13:54Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8 сар 10. 15:52ТТАХН эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ8 сар 7. 12:00Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз8 сар 6. 12:32Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!8 сар 2. 13:38Д.Мөнх-Эрдэнэ: “Ковид-19“ халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ бүртгэгдсэн7 сар 30. 13:07Хятадын тал тоо хязгаарласан, Монголын тал зохицуулалт хийнэ7 сар 30. 13:03Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7 сар 30. 13:02

Эрүүл мэндийн салбарыг аврая гэвэл С.Энхболд сайдыг яаралтай огцруул!

/7-р сарын 5/  -  20 цаг 34 минут

ЭМЯ-ыг мэргэжлийн хүнээр л удирдуулбал иргэн бүр эрүүл байх юм шиг шахаж шаардаж, итгэж, хүлээж байсан эрүүл мэндийн салбар эмч сайдаар удирдуулсан ч сахил хүртээд шал дордов гэгч болоод байна. Цар тахалтай тэмцэхэд Засгийн газар хэдэн тэрбумаар хөрөнгө мөнгө төсөвлөж шинэхэн томилогдсон С.Энхболд гэх эмч- сайдад их итгэл хүлээлгэж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр ковидын цар тахал өдөрт мянгаар хэмжигдэж, цөахөн монголчуудын үхэл мянга руу дөхөж буй хариуцлагыг ард түмэн Эрүүл мэндийн сайдаас нэхэж байна.

ЭМ-ийн сайд С. Энхболдын салхинд хийсгэсэн 18 тэрбумын үр дүн. . . ?

Томилогдонгуутаа "1 өрх 1 шинжилгээ" аяныг өрнүүлж халдварын хүрээг хумьж, илрүүлж ёстой нэг үзүүлээд өгнө хэмээн 18 тэрбумыг зарцуулсан. Гэтэл УБ хотыг тэрчигт нь тэг зогсолтод оруулан 1. 5 сая хүнийг гэрт нь хорьсон сүр дуулиант энэ аянаар 54 тохиолдлыг илрүүлсэн байдаг. Нийслэлийн хагас сая өрхөөс 54 шүү. Харин өнөөдөр энэ тоо хэдхэн цагт л бүртгэгдэж байна.

Тухайн үед явагдсан энэ шинжилгээ айл өрх бүрт чадсан эсэхэд мэргэжлийнхэн эргэлздэг. Төрийн албаныхнаас бусад нь гэр хорионд байсан ч хаалгыг нь тогшиж шинжилгээ аваагүй олон айл өрх үлдсэн. УОК болон НОК-ийнхон төдийгүй төрийн албан хаагчид бүгд дайчлагдан чадах чинээгээрээ дэм тус болцгоосон. Харамсалтай нь ЭМ-ийн сайдын төрийн болон салбарын хэмжээнд ажил зохион байгуулах туршлага, мэдлэг дутсанаас 18 тэрбум төгрөг салхинд хийссэнийг өнөөдөр өдөр бүр 1000+ давсан халдварын тохиолдол, 600+ хүрсэн эрдэнэт хүний амь нас, энэ тооны гэр бүлд учруулсан үхэл хагацал уй гашуу батлагдлаа.

18 тэрбум төгрөгийг хаана юунд зарцуулсан, одоо үүсээд байгаа нөхцөл байдалд мэргэжлийн үүднээс ямар бэлтгэл хангасан зэрэг хатуу нэхлийн эзэн нь С. Энхболд сайд болоод байна. Энэ залуу сайд болсноос хойш Монголд ковидын цар тахал галзууртлаа улайссан. Эмч ажилтнууд туйлдаж гүйцэв. Аргаа бартлаа ажиллаж, олон хүний зовлонд сэтгэл нь эмтэрсэн эмнэлгийн ажилтан ажлын байрныхаа цонхоор үсэрч амиа хүртэл алдав. Эрдэнэт хүний амь нас золбин нохойн хэмжээнд үнэлэгдэж эрүүл энхийн манаанд тангараг өргөсөн эмч нар иргэдээ алагчилж эмнэлгийн үүдэн дээрээ үхүүлэх хүртлээ ёс зүй, оюун санааны хувьд доройтож ядарснаа батлав. Ийм үед тангараг өргөсөн эмч, эрүүл мэндийн салбарыг удирдаж буй С. Энхболд сайд ард түмнээсээ уучлалт ч гуйсангүй. Харин уг хэрэгт нэр холбогдсон эмнэлгийн дарга нарт хариуцлага тооцоод өнгөрөв. С. Энхболд сайд аа, доод ажилтнууддаа хариуцлага тооцож ажлаас нь халснаар Та өөрөө сайдын суудалд суугаад үлдэхгүй ээ.

Та одоо өөрийнхөө хүсэлтээр огцрооч ээ. Хичнээн хүний алтан амь, хэдэн ажилтныхаа ажил амьдралаар Та дэнчин тавьж сайдынхаа суудалтай зууралдах вэ?! Та сайн эмч байж магадгүй, эмнэлгийн сайн дарга байсан байж магадгүй. Харин Та салбар удирдах хэмжээний менежер, эрүүл мэндийн салбартаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, эмч ажилтнуудаа удирдан чиглүүлж, зохион байгуулах манлайлагч биш юм байна.Таныг сайд болсноос хойш ковид цар тахал галзуурч, Монгол хүний эрүүл мэнд, амь нас хорхой шавьжны чинээ үнэ цэнэгүй боллоо.

ЭМЯ--ыг С. Энхболд биш эхнэр Цолмон нь удирдаад байна уу?!

Анх С. Энхболдыг ЭМ-ийн сайдаар томилогдоход эрүүл мэндийн салбарынхан бас ч гэж итгэж байсан гэдэг. Залуу хүн шинэ менежмент, шинэ арга барилаар энэ хүнд үед манлайлан удирдана гэсэн хүлээлтэй байжээ. Харамсалтай нь өнөөдөр ЭМ-ийн салбарыг С. Энхболд гэж хүн биш түүний эхнэр Цолмон удирддаг хэмээн ЭМЯ-ынхан ярьдаг болжээ. Цолмон нэртэй эхнэрүүд яам байтугай улс орныг далдаас удирдахыг санаархаж байсан түүх бий. Энэ түүх эрүүл мэндийн салбарт давтагдаж буй бололтой.

С. Энхболд сайдын эхнэр Цолмон эмч мэргэжилтэй. Нөхрийгөө сайд болохоос өмнө ЭМЯ-нд ажиллаж байжээ. Нөхрийгөө сайд болмогц ёс зүй заан, ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Харамсалтай нь яамныхаа өрөөг сулласан ч хажуу талын шилэн барилгын дээд давхарт оффисоо байгуулан ЭМ-ийн сайд нөхрийнхөө ажлыг удирдан чиглүүлдэг болсон талаар яамаар нэг жиг жуг яриа байна. Яамнаас зарлагдсан тендер, ажил болгон энэ хүний сонголтоор хийгддэг болсон гэж ярьж байна.

Цар тахлын онцгой нөхцлийн үеийн хууль төрийн байгууллагуудад мөрдөгдөж буй. Үүнийг ЭМЯ тендер худалдан авалт зэрэг "онцгой" ажилд ягштал хэрэгжүүлдэг бололтой.

www.tender.gov.mn рүү орж үзвэл ЭМЯ-ны захиалгатай тендер битүү. Ихэнх нь хялбаршуулсан журмаар буюу шууд шалгаруулалтаар явагджээ. Гэтэл өнөөдөр төлбөргүй гээд байгаа түргэвчилсэн болон PCR шинжилгээний сорьц өрхийн эмнэлгүүдэд хүрэлцэхгүй байгаагаас иргэд аргагүйн эрхэнд хувийн эмнэлгүүдэд 60-120 мянган төгрөгөөр шинжилгээ өгч өөр өөрсдийгөө илрүүлж байна.

Ийм байхад Эрүүл мэндийн сайд нь ядаж салбарынхаа бодит байдлыг зөв үнэлж, дүгнэж төсөв хөрөнгөө зарцуулах нь байтугай эхнэрийнхээ үгээр яамны мөнгийг өрх гэрийнхээ санхүү шиг мэдүүлдэг болсон гэдэгт итгэхэд бэрх. Гэвч олны яриа ортой л байдаг. Ийм хүнээр сайд хийлгэж, салбар удирдуулж байхаар ковид дунд иргэдээ зөнд нь хаясан шигээ эрүүл мэндийн салбараа сайдгүй болгочихвол тангараг өргөсөн эмч нар байна даа тартагт нь тулгасан одоогийнхоос дордуулалгүй ая учраа олчих байх шүү , Ерөнхий сайд аа!!!

Эрүүл мэндийн салбар ёроолдоо тултал доройтлоо. Үүнээс доош ёроол үгүй болголоо Энхболд сайд чинь.

Д.Дандархүү

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.