Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

УГТЭ: “СOVID-19 үеийн мэс засал мэдээгүйжүүлэгийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт үндэсний СУРГАЛТ СЕМИНАР боллоо

/5-р сарын 7/  -  14 цаг 10 минут

Манай улс Коронавируст халдварын цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдалд онцгой анхаарч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг халдвараас сэргийлэх, хянах эмнэлгийн дотоод халдварын хяналтыг сайжруулах хүрээнд 2021 оныг ЭМС-ын А/178 дугаар тушаалаар “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал”-ын уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон билээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ өөрийн байгууллагын хэмжээнд 2021 оныг “Мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтот жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд сувилагч мэргэжилтэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж байна.

Тус эмнэлэг жил бүрийн "Олон улсын сувилагчдын өдөр"-ийг угтан сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор нийт сувилагч мэргэжилтнүүдийн дунд Үндэсний хэмжээний сургалт семинарыг зохион байгуулдаг уламжлалтай юм.

О.Батгэрэл /УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор/

О.Батгэрэл /УГТЭ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор/

Энэ удаа дэлхий нийтийн хэмжээнд шинэ коронавируст халдварын цар тахлын онцгой нөхцөл байдал үүсэж, улс орны хэмжээнд халдвараас сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдал, тохиолдлын удирдлагын тогтолцоонд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан бид нийт сувилагч мэргэжилтнүүдийнхээ Үндэсний VII сургалт семинарыг  хоёр дахь  удаа цахим хэлбэрээр “Сovid-19 үеийн мэс засал мэдээгүйжүүлэгийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэв дор 2021 оны 5-р сарын 07-ны өдөр буюу өнөөдөр зохион байгуулж байна. 

С.Наранцэцэг /УГТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор, кл.Профессор/

С.Наранцэцэг /УГТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, АУ-ны доктор, кл.Профессор/

Өнөөдрийн энэхүү үндэсний хэмжээний сургалт семинарт олон улс, нийслэл,  орон нутгийн 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 700 гаруй сувилагч, эх баригч мэргэжилтэн, 63  эрдэм судлалын бүтээл ирүүлэн оролцож байгаагаас 11 боловсролын илтгэл, 10 судалгаа илтгэлийг цахим хэлбэрээр хэлэлцүүлж байна.

Мөн хуралд ЭМЯ, ЭМХТ, Тайвань, АНУ, Япон, Тайланд улсын их дээд сургуулийн профессор, эрдэмтэн доктор сувилагч мэргэжилтнүүд цахимаар оролцож, сувилагч мэргэжлийн хөгжлийн чиг хандлага, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээний орчин үеийн мэдлэг, ур чадвар, хандлага, өндөр хөгжилтэй улс орнуудын ололт амжилтын талаар боловсролын лекц уншиж туршлага солилцох, үндэсний сувилагч мэргэжилтнүүд өөрсдийн туурвисан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ хэлэлцүүлж мэргэжил нэгт сувилагч судлаачдад таниулж, олны хүртээл болгон туршлагаа хуваалцаж байна. Түүнчлэн цаг үеийн байдалтай холбоотой шинэ кронавируст халдварын талаар сувилагч мэргэжилтнүүдэд зориулсан мэдэээлэл, судалгааны илтгэлүүд уншигдаж байна.

Энэ үеэр УГТЭ-ийн Сувилахуйн албаны дарга Д.Тунгаамаа хэлэхдээ, "Энэ удаагийн Үндэсний хэмжээний сургалт, семинарыг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна. Өнөөдрийн хуралд хөдөө орон нутаг болон нийслэлийн 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 600 гаруй сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүд оролцож байна. Сургалт, семинарын гол онцлог нь гадаадын өндөр хөгжилтэй орнууд туршлагаас мэргэжил нэгт нөхдөдөө хуваалцах, мөн Тайваний Үндэсний Их Сургууль, Япон улсын Хёого Их Сургуулийн зочин багш, Япон улсын Мие Их Сургуулийн зочин профессорууд лекц унших бол манай эмнэлгийн хорь гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ." гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн УГТЭ ММЗНТ-ийн сувилагч С.Уранчимэг "Өнөөдрийн сургалт, семинарт миний бие "Ковид-19" халдвар аваад эмчлүүлэгчдэд мэдээгүйжүүлгийн тусламж үйлчилгээний үед халдвараас сэргийлэх, авах арга хэмжээ сэдвээр илтгэл тавилаа. Энэхүү сургалт, семинарт цахимаар оролцож байгаа мэргэжил нэгт нөхдөдөө ажлын амжилт хүсье." гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Arslan.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.