Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

А.Амарбат: Ковидын улмаас цагдаагийн алба хаагч НАС БАРААГҮЙ

/5-р сарын 6/  -  20 цаг 01 минут

Цаг   үеийн   асуудлаар   Увс   аймаг   дахь   цагдаагийн   газрын   дарга,   цагдаагийн хошууч А.Амарбатаас тодрууллаа.

Цахим орчинд Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч ковид-19 халварынулмаас болж нас барсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн   коронавирусийн  халдварын эсрэг вакцинд  хамрагдаж   эхэлсэн. Уг дархлаажуултанд нийт  алба хаагчдын 96.5 хувь нь хамрагдаж, үлдсэн  3.5 хувь эрүүл мэндийн шалтгааны улмаас хамрагдаагүй. Манай цагдаагийн   газрын   хоёр   ч   алба   хаагч   өвчний   улмаас   таалал   төгссөн харамсалтай явдал болсон.

Эхнийх нь манай Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П нь биеийн байдал тааруу шалтгаанаар 04 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн нэгдсэн эмнэлэгт  цөс,  нойр   булчирхайн   архаг  үрэвсэлтэй   гэсэн  оношоор  хэвтэн эмчлүүлсэн. Хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарын зөвлөгөөнөөр хоёр удаа оруулж, компьютер  томографийн  шинжилгээ   хийлгэхэд   онош   тогтоогдоогүй,   хоёр   удаа коронавирус  илрүүлэх PCR  шинжилгээ  авахад  сөрөг гарсан.  

Аймгийн   Нэгдсэн эмнэлэгт хэвтээд бие нь сайжраагүй тул 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу  эмчилгээ  хийлгэхээр   УНТЭ-рүү  явсан.  УНТЭ-т  PCR  шинжилгээ   өгөхөд сөрөг гарсан. Улаан бүсээс ирсэн халуурч бөөлжиж байсан шинж тэмдэгтэй учраас УНТЭ-т   тусгаарлалтанд   орсон.   Улмаар  тавдугаар  сарын   02-д   УНТЭ-т   байж байгаад   нас   барсан. Эрүүл   мэндийн   шалтгаанаар   нас  барсан  тул   задлан шинжилгээ хийгдсэн. Одоо шинжилгээний хариу хүлээж байна.

Харин   хоёр   дахь   алба   хаагч   болох   Л   нь  зүрх   судасны   өвчний   улмаас зүрхэндээ “Стент” /тэлэгч/ тавиулах хагалгаа хийлгэж эмчийн байнгын хяналтандбайсан.  Тус  алба   хаагч   маань   энэ   сарын   04-ний   өдөр   гэртээ   эрүүл   мэндийн шалтгааны улмаас нас барсан харамсалтай явдал болсон.

Тиймээс дээрх хоёр талийгаач нь коронавирусийн халдварын улмаас нас бараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хэрэв ковидын улмаас нас барсан байсан бол шууд чандарлах ёстой байдаг. Харин  талийгаачдыг  ном ёсоор нь нутаглуулж байгаа.

Хаанаас ковидын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан юм бол?

Одоогоор хаанаас ийм мэдээлэл цацагдсаныг мэдэхгүй байна. Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбоотой байгаа. Одоо ажил явдал нь болоод хүнд хэцүү байхад нь буруу ташаа мэдээлэл явж байгаад их эмзэглэж байгаа. Тиймээс цар тахлын үед аливаа мэдээ, мэдээллийг нягтлахгүйгээр бусдад мэдээлэхгүй байхыг хүсье.Увс аймгийн цагдаагийн газрын нийт алба хаагчид хоёр алба хаагчаа алдсандаа маш  их  харамсаж  байгаа  бөгөөд  талийгаачийн  ар  гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Танай цагдаагийн газраас алба хаагчдаа вакцинд хамрагдахгүй бол ажлаас нь хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл гарсан байсан. Та энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

Тийм зүйл байхгүй. Манай цагдаагийн алба хаагчид бүгд сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтанд хамрагдаж байгаа. Ямар ч сүрдүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан  ёсоор хэлье.  Цар тахлын үед  манай алба хаагчид ачааны хүндийг  үүрч,хариуцлагатай ажиллаж байгаа.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.