Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ

/4-р сарын 20/  -  20 цаг 00 минут

 НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр хамгийн багадаа найман жилийн туршлага шаардах тус албанд COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн томилогдсон. Энэ нь нэг талаар дээрх хуульд нийцүүлэн томилогдсон мэт боловч нөгөө талдаа Төрийн албаны тухай хуулиа илтэд зөрчсөн хууль бус томилгоо юм.

 COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т заасны дагуу аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг энэ хууль үйлчлэх хугацаанд зохион байгуулахгүй гэж заасан байдаг.

   Яг энэ заалт төрийн албыг төрлийн алба болгож, эрх мэдэл бүхий хүмүүс өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг өндөр албан тушаалд дур зоргоороо томилдог жишиг тогтоод байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Гэрээлэлт, худалдан авах ажиллагааны газрын даргаар томилсон тухай асуудал өнгөрсөн гуравдугаар сард өрнөж, багагүй шуугиан тарьсан ч Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр намжсан юм.

   Энэ мэтчилэн COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд гэх тодотголтой хууль бус томилгооны буухиа үргэлжилж, эхнээсээ ил болсоор байна.

МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөний тухайд, төрийн албаны зөвлөлийн шалгалт ч өгөөгүй хэрнээ 11 хүнтэй ТЗ9 гэсэн ангилалд хамаарах албан тушаалд томилогдсон. Тус албан тушаалд төрийн албанд найман жил ажилласан. Ингэхдээ, дэс түшмэлийн албан тушаалд дөрвөн жил ажилласан хүнийг томилох учиртай. Гэтэл төрийн албанд ажилласан туршлага гэх юмгүйн дээр төрийн албаны шалгаль ч өгөөгүй том даргын хүү хууль бусаар, хүчээр томилогдсон нь олон нийтийн эгдүүцлийг бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

 -АТГ-ААС Д.ДӨЛГӨӨНИЙГ ТУС АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАХ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

   Дээрх томилгоог хууль бус гэдгийг нотлох бас нэг нотолгоо нь Д.Дөлгөөнийг тус албан тушаалд ажиллах шаардлагыг хангаагүй гэх утга бүхий албан бичгийг түүнийг томилогдохоос өмнө АТГ-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн явдал юм. Тус албан бичигт, "Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан" байхаар заасныг нэр дэвшигч Д.Дөлгөөн хангаагүй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т "энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсны дагуу түр орлон гүйцэтгүүлэх", 43.6-д "энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчихөөр байна. Тиймээс тухайн албан тушаалд тохирох өөр хүнийг нэр дэвшүүлж, томилох асуудлыг шийдвэрлэнэ үү" гэж тодорхой бичжээ.

   Гэвч АТГ-ын тус албан бичгийг үл тоон хууль бус томилгоог хийснээр НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн гэх нөхөр өнөөдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын хариуцлагатай албан тушаалыг хашиж байна.

-ТАЗ-ӨӨС Д.ДӨЛГӨӨНИЙГ ЧӨЛӨӨЛЖ, ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХҮНИЙГ ТОМИЛОХ ТОГТООЛЫГ НХААГ-Т ХҮРГҮҮЛЖЭЭ-

   АТГ-аас хүргүүлсэн тус албан бичиг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт очоод замхарч хууль бус томилгоо хийгдсэн бол ТАЗ-өөс тус албан бичгийн хүрээнд хяналт шалгалт хийж, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоон, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Зөрчил арилгуулах тухай тогтоолыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна. Тус тогтоолд, Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зогсохтой холбоотойгоор уг хуулийг үндэслэн иргэнийг албан тушаалд томилсон шийдвэрийг хууль үйлчлэх хугацааны дотор хуульд нийцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ. Өөрөөр хэлбэл, ТАЗ-өөс Д.Дөлгөөнийг чөлөөлж, шаардлагад нийцсэн хүнийг томилох тогтоолыг НХААГ-т хүргүүлсэн байна.

Та бүхний харсанчлан АТГ болон ТАЗ-өөс НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллах шаардлагыг хангаагүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ. Тэр ч байтугай энэ бүхэн нь ил болж, иргэд олон нийт эсэргүүцэж, холбогдох байгууллагууд нь зөрчлөө арилгаж, ажлаа өг гэх хугацаатай албан шаардлагыг хүргүүлсээр байхад сандал ширээтэйгээ зууралдсаар байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн хардлагыг хамгийн түрүүнд төрүүлж байна. Арга ч үгүй биз. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тэр дундаа санхүү хариуцсан хэлтсийн дарга гэдэг их хэмжээний мөнгө эргэлддэг, том сэнтий учраас хууль зөрчин байж хүчээр томилогдсон даргын хүүд ажлаа өгөх сонголт амар биш байх нь аргагүй биз ээ.

 

Эх сурвалж: Newspress.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.