Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!

/4-р сарын 19/  -  19 цаг 45 минут

Дэлхий ертөнц гэрлийн хурдаар хөгжиж эрчим хүчний хэрэглээ өсөхийн хэрээр нар, салхинаас эхлээд цаашлаад устөрөгчөөс хүртэл цахилгаан гаргадаг технологиуд улам боловсронгуй болов. Эрчим хүчний гол түүхий эд болох нүүрсийг байгаль орчин, агаар мандалд хор хөнөөлтэй хэмээн их гүрнүүд ад шоо үзэж эхэлсэн байх юм. Монгол Улсын хувьд 174 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд тун багахан хэсэг нь коксжих нүүрс.

Нэн түрүүнд эрчим хүчний нүүрсээ түлхүү борлуулж бусад салбараа өөд татах хэрэгтэй гэсэн бодлого барьдаг улс л даа. Тэрхүү бодлогын хүрээнд Шивээ-Овоо болон бусад ойролцоох 30 гаруй ордыг түшиглэсэн "Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ" хөтөлбөрийг явуулах явуулах хэрэгтэй. Энэхүү төслийг БНХАУ санхүүжүүлэх санаачилга гаргасан бөгөөд БНХАУ-аар дамжин Зүүн хойд Азийг эрчим хүчээр хангах стратегийн төсөл.

Энэ төсөл хөдлөх аваас Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө дөрвөн тэрбум ам.доллараар шууд нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Бид нүүрсээ машин, галт тэргээр бус цахилгааны утсаар “зарах” бололцоо бүрдэнэ. Нэг кВт эрчим хүчээ хэдээр зарах уу, бүтээгдэхүүн хуваах уу гэдэг нь дараагийн асуудал. Шивээ-Овоогийн нүүрсний ордын тухайд 2,7 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгээс гадна хувийн хэвшилд 2,2 тэрбум тонн байдаг.

Энэ том төсөлд тулгарч бус гол бэрхшээл бол ус. Хэрлэн голын дагуу нөөцлүүр бий болгох, бороо цасны усны хуримтлал үүсгэх дэд төсөлтэй юм билээ. Уснаас гадна ажилтан хятадууд ороод ирнэ гэсэн улс төрийн айдас зовлон бий. Тэр хятадууд барилгын хятадууд шиг цахилгаан станцуудаа барьчихаад яваад өгнө. Тэр нөөцлүүр, станцын тохиргоо дээр мэргэжилтэн хятадууд ирж л таарна. Жилдээ 40 сая тонн нүүрс шатаах энэхүү төсөл ("Өрний хүүдий" Шивээ-Овоо жилдээ 1.5 сая тонн нүүрс цахилгаан станцуудад өгдөг) хөдөлгөхөд зориг хэрэгтэй.

Сүүлчийн 30 жил шийдэлгүй, авлигын эх үүсвэр шахуу болчихоод байсан утааны асуудалд зоримог алхам хийсэн У.Хүрэлсүх түүхэнд хүссэн хүсээгүй Шахмал түлшний үйлдвэр барьсан гэдгээрээ үлдэнэ. Түүнтэй адилхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засагт тэлэлт өгөх, монголчууд чаддаг гэдгээ харуулан Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ төслийг хөдөлгөх хэрэгтэй.

Тун удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах учраас энэхүү санааг зоригжуулан сануулж байгаа юм. Улс төрийн хэрүүл, хятадын аюул гэж шийрэгнэлгүй Л.Оюун-Эрдэнээ энэ удаа “All in” хий. Танай У.Хүрэлсүх ах чинь “Зориг эс хүрвээс ухаан үл хүрнэ” гэдэг бил үү. Дэмжээд шейрлээрэй залуусаа... 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.