Шинэ мэдээ

Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 23:12УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57

Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?

/4-р сарын 15/  -  12 цаг 18 минут

Иргэн Б.Сүндэръяа өчигдөр /2021.04.14/ Цагдаагийн ерөнхий газарт очиж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эсрэг гомдол гаргаснаа сэтгүүлчдэд мэдээлсэн. Тэрбээр "2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн. УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон" гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазар иргэн Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй гэх мэдэгдэл нүүр номоороо цацсан. Үүний учрыг хууль, шүүхийнхэн удахгүй олох биз.

Харин ажлын байрны бэлгийн дарамт учруулдаг дуулианд нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазар,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд хоёрыг холбоотой гэдэг.

Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд барьсан хауснаасаа З.Энхболд, Г.Занданшатарт өгсөн гэх мэдээлэл ч олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Энэ асуудалд иргэд З.Энхболдоос тайлбар нэхэж байгаа юм. Ц.Анандбазар нь Зундуйн Доржийн зээ дүү. Зундуйн Доржийн охин  О.Батханд өдгөө Ерөнхийлөгчийн хэвлэлийн албыг хариуцаж байгаа. Тэрбээр З.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад нь хэвлэлийн албаны даргаар нь ажилладаг байсан юм. Энэ мэтээр Ц.Анандбазар, З.Энхболд хоёр ойр дотны хүмүүс, бүр бизнесийн хамтрагч гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболд нь "Сод Монгол"-ын ШТС-аас бинзен авах талон тарааж байгааг эдийн засагч Л.Наранбаатар хэвлэлээр мэдээлж байсан юм. Мөн Ерөнхийлөгчийн соёлын зөвлөх, яруу найрагч Ц.Хулан үүнийг батлаж ярилцлага өгч байсан билээ.

З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын "Сод Монгол газ"-д хувьцаа эзэмшдэг юм байна.  Хэрэвзээ өөр хүний талаар дуулиан дэгдсэн бол өдийг Ерөнхийлөгчийн пиарчид нь өлгөж аваад сэвэх байсан. З.Энхболд өөрөө ч өлхөн сэвж чадах хүн. Гэтэл таг чиг байгаа нь Ц.Анандбазарын асуудал явж явж З.Энхболдын Ерөнхийлөгч болох мөрөөдөлд нь гай тарьж мэдэхээр байна.

Б.НИРУН

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.