Шинэ мэдээ

21 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00Ж.Оджаргал нарын бизнесмэнүүд том төслүүд дээр баталгаа хэрэгтэй гэв9 сар 15. 13:57“Чингис хааны өв, соёл” боть I,II,III бүтээлийн нээлт боллоо9 сар 9. 13:50Оюу Толгойн цахилгааны зардал гадагшаа гарсаар байх уу9 сар 7. 10:55Шинэ сайд ховор ан амьтаны зөвшөөрлийг шилэн болгоно гэснийхээ төлөө ширүүн дайралтад өртөв8 сар 27. 12:55Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8 сар 27. 12:45Ecдүгээp capын цaг агaap8 сар 26. 21:56Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8 сар 26. 19:18“Хоногоо хүлээж буй Засгийн газар”8 сар 26. 14:33Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ8 сар 20. 12:38Д.Ирмүүн Ерөнхий сайдын зөвлөх болжээ8 сар 20. 12:05Тээврээс болсон үнийн өсөлтөд Л.Халтар хамаагүй юу?8 сар 19. 16:48“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу8 сар 18. 11:43Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8 сар 18. 10:50Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана8 сар 18. 10:10Хөрөнгийн зах зээлийн топ 5 компанийн өчигдөр, өнөөдөр8 сар 18. 9:02Улсын арслан Р.Пүрэвдагва хуулийн хүрээнд шийтгэлийн хугацаа нь дууссан боловч төр түмнээ хүндэтгэн уучлал гуйгаад энэ наадмыг өнжлөө8 сар 16. 20:01Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8 сар 16. 13:54Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8 сар 10. 15:52ТТАХН эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын сарын аян“-ыг эхлүүллээ8 сар 7. 12:00Л.Халтар сайд аа, халаагаа өгч үз8 сар 6. 12:32Монголчуудыг үмх махаар үнэлж буй “WOODEN”-ыг анхаараач !!!!8 сар 2. 13:38Д.Мөнх-Эрдэнэ: “Ковид-19“ халдвар авсан иргэдийн 30-40 хувьд сэтгэл түгшилт хэлбэрийн СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТ бүртгэгдсэн7 сар 30. 13:07Хятадын тал тоо хязгаарласан, Монголын тал зохицуулалт хийнэ7 сар 30. 13:03Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7 сар 30. 13:02

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой

/4-р сарын 14/  -  15 цаг 19 минут

Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр цахим сүлжээнд байршуулсан. Тэгвэл өнөөдөр тэр уг асуудалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад хандаж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Олон нийтийг хирдхийлгэсэн энэ асуудлыг чухам ямар учраас хийх болов, цаана ямар нэгэн улс төрийн дэмжлэг, оролцоо байгаа гэх хардлага ч бий.

Энэ үеэр иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч "УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдуулан гурван удаагийн үйлдлээр нь гомдол гаргаж байна. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяад хамаатай асуудал биш учраас хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хамааралтай. Тиймээс хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна. Мөнхүү хуулийн байгууллага хамгаалалтад авна гэж найдаж байна" хэмээсэн юм.

Учрыг тодотговол, иргэн Б.Сүндэръяа 2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн гэдгээ дуулгаж байсан. Тиймээс тэр хэлэхдээ “Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгөх болно. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичих ёстой юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотойгоор надтай 1000 гаруй эмэгтэй холбогдсон.

Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий. Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан" хэмээн өчсөн юм. Иргэн Б.Сүндэръяагийн мэдээлж байгаагаар бол УИХ-ын гишүүн Ц.Анандбазар зөвхөн нэг бус мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой. УИХ-ын гишүүний бүрэн эрх энэ тэр бол өнгөрсөн хэрэг боллоо. Гагцхүү ялтай салах уу, ялгүй салах уу гэдэгт л тулж байна.

З.Шатар

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.