Шинэ мэдээ

Антигонаг дахин амьлууллаа8 цаг 37 минутын өмнө"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна9 сар 24. 18:55С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42

Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон

/4-р сарын 14/  -  19 цаг 40 минут

Иргэн Б.Сүндэръяа өөрийгөө хүчирхийлэлд өртсөн талаар дөрөвдүгээр сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээн дэх хаягтаа мэдээлсэн. Тэрбээр үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад өнөөдөр хандаж байна.

Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч

 "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хийсэн үйлдэл нь гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна.

  1. Хүний мэндийн халдашгүй байдалд халдсан
  2. Бэлгийн халдашгүй байдалд халдаж довтолсон
  3. Заналхийлэх буюу өөрт болон бусдад үйлдэл, эс үйлдэл хийхийг шаардаж, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах мэдээ баримт бий гэх мэтээр сүрдүүлсэн зэрэг гомдол гарган, шалгуулах гэж байна.

Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяа гэх хувь хүний асуудал биш, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой учир хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна.

Түүнчлэн хуулийн байгууллагаас миний үйлчлүүлэгчийг хамгаалалтад авна гэж найдаж байна" гэв.

Иргэн Б.Сүндэръяа "2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг удаа дараа хүссэн. Тэр бүрт нь татгалздаг байв.

Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичсэн. 

УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан.

2020 оны сонгуулийн өмнө намайг ямар ч хамааралгүй УИХ-ын нэр бүхий гишүүн болон тухайн үеийн Ерөнхий сайдтай амрагийн харилцаатай болгож зураг бичлэг цацсан. Тэр бичлэгийг Анандбазар гишүүний захиалгаар таван залуу Эрдэнэтэд очиж хийж, эвлүүлсэн. Тэд нараас хуулийн байгууллага мэдээлэл авсан. 

Миний хувьд өөрийн нандин нууцаараа Анандбазар гишүүнд барьцаалагдаж, үг ч хэлж чадахгүй өдийг хүрсэн. Цаашид дарамт шахалттай амьдарч чадахгүй тул өргөдөл өгч байна. 

Өмнө нь намайг бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий.

Удаан хугацаанд дарамттай, сүрдүүлэгтэй, маш хэцүү амьдарсан тул яг одоо л зогсоохгүй бол миний энэ байдал дахиж 10, 20 жил ч үргэлжилж магадгүй байна. 

Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан. "Улаан бал" нэвтрүүлэгт орсны дараагаас л цагдаагийн байгууллагаас надтай холбогдож, нэлээд олон шүүх хурал болж, хариуцлагаа хүлээх хүмүүс нь хүлээсэн боловч дахиад л дарамталдаг хүмүүс гарч ирсэн" гэв.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.