Шинэ мэдээ

Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая2 цаг 14 минутын өмнөUFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй4 сар 15. 11:37Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ4 сар 15. 11:20Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж4 сар 15. 11:11ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан4 сар 15. 11:10УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно4 сар 15. 11:07ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа4 сар 15. 11:05ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ4 сар 15. 9:41Ц.Анандбазар Б.Сүндэръяаг огт, хүчирхийлж байгаагүй гэж худал мэдэгдэл хийжээ4 сар 14. 21:08Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон4 сар 14. 19:40Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон4 сар 14. 17:00Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ4 сар 14. 16:16УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой4 сар 14. 15:19Ц.Aнaндбaзapaac үүдэлтэй “Ме Тоо” xөдөлгөөн өpнөж эxэллээ4 сар 14. 10:48УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчиррхийлэлд өртөж явсан охид, эмэгтэйчүүд баримт дэлгэж эхэллээ4 сар 13. 21:04УИX-ын гишүүн Ц.Aнaндбазap яaгaaд caндpax бoлoв?4 сар 13. 15:56Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:53С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:30

Ж.Чинбүрэнгийн хуулийн ард 'ГАМШИГ' нуугдаж байна

/3-р сарын 29/  -  12 цаг 15 минут

“Би бүх монголоо эмчилнэ” хэмээн алга ташуулан, олны дэмжлэг хүлээн гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль” хэмээх том нэртэй, бие чилээрхүү хуулийн төсөл санаачилсан дуулдана. Бие чилээрхүү гэхийн учир нь хэрвээ энэ хууль батлагдах аваас эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд эрх баригч МАН-ыг үзэн ядаад зогсохгүй, жигшин зэвүүцэх болно хэмээн салбарынхан шивэр авир хийж байна. “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ардын үг байдаг. Эрхэм гишүүн дээрх хуулиасаа болж муу нэр, луу данстай болох эрсдэл өндөр харагдана.

Учир юу вэ гэвэл “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажилгаатай холбогдсон харилцааг тусгайлан хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлийн 16.6-д заасан Монгол Улсын иргэнийн баталгаат эрх буюу “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг төрийн байгууллага биш “Төрийн бус байгууллага” гүйцэтгэж ажиллахаар тусгасан байгаа нь “но-той, ноцтой” үйлдэл юм. Иргэн таны амьд явах баталгаа “Төрийн бус байгууллага”-д шилжиж байна гэсэн үг. Төрийн байгууллагын үүргийг “Төрийн бус байгууллагад” шилжүүлэн авах далд санаачлагын ард хувийн эрх ашиг нуугдаж байдаг нь нууц биш. Өөрийн хүнээр “Төрийн бус байгууллага”-ын удирдлагыг тавих, тэндээсээ ашиг орлого олох, өөрийн нөлөөг тогтоох зэргээр дарга нар давуу эрх эдэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм танил технологи үнэртээд эхэлсэн байна.

Мөн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүй, сахилга, хариуцлага алдвал төрийн бус байгууллагын шийдвэрээс шалтгаалахаар байгаа учир төрөөс чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариуцлага тооцох замаар чанар, стандартыг сайжруулах боломж хязгаарлагдаж байна. Дээрээс нь “Төрийн бус байгууллага”-ын тухай хуулиар эмнэлгийн мэргэжилтний төрийн бус байгууллага байгуулах нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага эсхүл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг нь ойлгомжгүй байхаас гадна төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ямар шаардлага байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс энэхүү хуулийг салбарын мэргэжилтнүүд дэмжихгүй байгаа бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд сайтар шүүн тунгаан үзнэ биз ээ.

Дараагийн нэг асуудал нь эмнэлэгийн мэргэжилтнүүдийг татвараар дарамтах заалт оржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй, сар бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд гишүүний татвар суутгах талаар тусгагдсан байна. Заавал гишүүнчлэлтэй байгууллагын татвар учраас хууль батлагдвал бүх эмнэлгийн мэргэжилтэн сар бүр татвар төлөх буюу хүсээгүй татвар нэмэгдэх, татварын дарамт үүснэ. Ийм учраас заавал гишүүнчлэлээр элсэх ёстой, гишүүн бүр татвар төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаажсан эрхийн дагуу ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх болон бусад эрхүүд зөрчигдөх эрсдэл үүсч байна.

Монгол Улсад одоогоор Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Донорын тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэсэн багц хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Ж.Чинбүрэн гишүүний  санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид аль хэдийнээ тусгалаа олсон, дахин зохицуулах шаардлагагүй зохицуулалтууд байгаа тул хоёр ажил хийж цаг үрэхийн хэрэг юун.

Маш их зөрчил дутагдалтай, гомдол дагуулж, гамшиг нуугдсан эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаран сандран батлах шаардлага огт байхгүй бөгөөд салбарт шаардлагатай эрх зүйн өөрчлөлтийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

Хүний их эмч Т.Буяннэмэх

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.