Шинэ мэдээ

Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая53 минут 28 секундын өмнөUFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй4 сар 15. 11:37Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ4 сар 15. 11:20Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж4 сар 15. 11:11ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан4 сар 15. 11:10УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно4 сар 15. 11:07ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа4 сар 15. 11:05ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ4 сар 15. 9:41Ц.Анандбазар Б.Сүндэръяаг огт, хүчирхийлж байгаагүй гэж худал мэдэгдэл хийжээ4 сар 14. 21:08Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон4 сар 14. 19:40Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон4 сар 14. 17:00Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ4 сар 14. 16:16УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой4 сар 14. 15:19Ц.Aнaндбaзapaac үүдэлтэй “Ме Тоо” xөдөлгөөн өpнөж эxэллээ4 сар 14. 10:48УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчиррхийлэлд өртөж явсан охид, эмэгтэйчүүд баримт дэлгэж эхэллээ4 сар 13. 21:04УИX-ын гишүүн Ц.Aнaндбазap яaгaaд caндpax бoлoв?4 сар 13. 15:56Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:53С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:30

ГҮҮРНИЙ ЗОРИГОО

/3-р сарын 15/  -  10 цаг 40 минут

Өнөө цагт бол зүүд зэрэглээ мэт санагдах социализмийн цаг үе байлаа. Барилгачны хүүхэд барилгачин, малчны хүүхэд малчин л болдог жишигтэй тэр нийгэмд ажилчин аав, ээжийнхээ ар тал болж, гэр орон дүү нараа асрах үүрэгтэй хөдөөгийн жаал хүү гадаадад сургуульд явахыг мөрөөдөж байсан юм. Зоргоороо мөрөөдөж, хүссэнээ хийж, хүссэнээрээ амьдрах боломж хүн бүрт олдоггүй тэр үед жаахан хүүгийн дотор хэнзэлсэн холын тэр мөрөөдөл биеллээ олж, хэтдээ улс орны олон арван түүхэн бүтээн байгуулалтыг босголцож, түүнээс ч олон зам гүүрүүдийг гардан гүйцэтгэж, “гүүрний” гэх овог мэт тодотголтой болтлоо бүтээлцэж, босголцож явах юм гэж хэн санах билээ. Хэний ч санаагүйг санаж, холыг зорьж, хэтийг мөрөөдөж байсан дорно хязгаарын тэр жаахан хүүг ирээдүйн Монгол Улсын зөвлөх инженер болох хувь зохиол тосож байж. Тэр бол өнөөгийн Монгол Улсын зөвлөх инженер, зам гүүр бүтээн байгуулалтын “ЗМЗ” компанийн захирал Цэндийн Шинэзориг буюу салбарынхных нь нэрлэдгээр бол гүүрний Зоригоо юм.

Гадаадад сурч инженер болох мөрөөдөлтэй Зоригоо 10 жилээ төгсөөд л ЗХУ-ын Инженерийн цэргийн сургуульд суралцахаар болж, Калининград хотыг  зорьсон нь түүний бүтээн байгуулалтын нөр их ажлын  гараа байлаа.  Сургуулиа төгсөөд, “будаг нь ханхалсан” цэл залуу боловсон хүчин Зоригоо Батлан хамгаалах яамны харьяа Эрдэнэтийн Хялганат дахь ус гатлалтын ангид хуваарилагджээ. Тэрбээр “Энд ажиллахдаа зам, гүүртэй холбоотой бүтээн байгуулалтуудад үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн оролцож явснаараа бахархдаг. Цэргийн техник хэрэгслүүдийг эзэмшиж, үер устай олон голуудад хөвүүр гүүр тавьж, тэр ажилдаа урамшин дараагийн бүтээн байгуулалтад дарвин орж явсан дурсамж минь амьдралаас олсон том туршлага, миний ажил амьдралын суурь байсан юм” хэмээн ардын армид зүтгэж байсан он жилүүдээ дурсана. Тэнд Зоригоо 4 жил ажиллаад төрөлх Дорнод аймгийнхаа зам ангид механикчаар ажиллах болсноор армийн хүү Зоригоо авто замын салбарт гүүрний Зоригоо болох эхлэлийн цэг тэр байлаа. Энгийн нэг механикчаас Ерөнхий инженер болсон Дорнодын зам ангийн зургаан жил түүнд өнөөдрийг бүтээх суурийг тавьсан хэмээн өдгөө дүгнэх аж.

Замын барилга угсралтыг хувийн компани хийх боломж нээгдэж, тус салбарын ажлыг хувийн хэвшилд шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан 1996 онд Зоригоо өнөөгийн “ЗМЗ” компаниа байгуулсан байна. Тэрбээр зам барилгын салбарт 30 гаруй жил ажиллахдаа нийт 700 гаруй км зам, 100 гаруй гүүр барьж, 400 гаруй зам, гүүрийн зураг төслийн ажилд санал өгч, 500 гаруй объектийн газар чөлөөлөлтөд ажиллаж, 150 гаруй бүтээн байгуулалтад биечлэн оролцсон байна. Түүний үүсгэн байгуулсан “ЗМЗ” компани дангаараа л гэхэд 3500 гаруй у/м явган хүний болон урт, богино гүүр, 100 гаруй км зам барьж ашиглалтад оруулжээ. Тэрбээр Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод 460 гаруй км автозам, 100 гаруй гүүрийн засвар арчлалтыг хариуцах ажлыг удирдаж байсан юм. Түүний барьсан анхны гүүр нь төрж өссөн Халхгол дээгүүрээ барьсан 250 гаруй метр урттай гүүр байлаа. Дараа нь алдарт Хэрлэн, Онон, Туул, Хараа Улз гээд түүний гүүр бариагүй гол ховор. Харин нийслэлд хийсэн бүтээн байгуулалтаас нь дурьдвал, бидний хамгийн сайн мэдэх 100 айлын гүүрэн гарцыг жишээ татан нэрлэж болно. Энэ уулзварт  гүүр бариагүй байх үед сардаа 5-6 хүүхэд зам тээврийн осолд ордог гэсэн статистик тоо байдаг байлаа. Харин гүүрэн гарц баригдсанаас хойш энэ тоо буурснаас гадна  түгжрэлийн гол цэгүүдийн нэг байсан 100 айлын асуудал цэгцэрсэн. 100 айлын гүүр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнууд ашиглах боломжтой Монголын анхны лифттэй гүүр юм. Улмаар Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд явган хүний болон автозамын гүүрүүдийг  гүүрний Зоригоо барьсан байдаг. Тухайлбал, Биокомбинатад Туул гол дээр 205 у/м шинэ гүүр, Сансарын Шилэн налуу шаттай явган хүний гүүр гээд олон арван бүтээн байгуулалтуудыг дурдаж болно.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ПК283+560 дахь 226. 18 у/м төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил

Хамгийн сүүлийн үеийн бүтээн байгуулалт нь монголчуудын олон жилийн мөрөөдөл болсон Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн  416.1 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, 226.18 у/м төмөр бетон гүүр барьжээ. Энэ бол төмөр замын хамгийн урт  гүүр гэдгээрээ онцлог. Анх удаа монгол компаниуд Монголдоо төмөр зам барьж, бас төмөр замын гүүрийг хийж байгаа нь энэ юм. “Гүүрний” Зоригоогийн багийнхан гүүр барихаас гадна төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа инженер техникийн ажилчдад сургалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг давхар гүйцэтгэнэ.  Тэрээр эх орноо эдийн засгийн эрх чөлөө рүү хөтлөх төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаагаараа бахархдаг зуу зуун эгэл замчдын нэг.  Гүүр барина гэдэг түүний хэлснээр үнэхээр ч утга ерөөлтэй ажил ажээ. Холыг холбож, хоёрыг ойртуулах гүүрчин байна гэдэг  утга учиртай, үлдэх түүхтэй сайхан ажил юм. Тиймдээ ч өдгөө түүний байгуулсан “ЗМЗ” компаниас  дөрөв, таван  компани өрх тусгаарлан зам гүүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэнэ. Түүний компанид ажиллаж байсан дөрөв таван гүүрчин өөрийн гэсэн зам гүүрийн компанитай болж, Зоригоо шиг мөрөөдлөө биелүүлж яваа гэсэн үг.  Амьдралынхаа 30 гаруй жилийг зам гүүр барихад зориулсан Шинэзориг гэх энэ эрхэм  “Зам гүүрийн дотоодын компаниуд тодорхой хэмжээний хөгжлийн түвшинд хүрчихлээ. Дам нуруугаа өөрсдөө хүчитгээд гүүрээ барьж байна. Шаардлагатай техник технологиудыг оруулж ирээд эхэлчихсэн байна. Манай компани хамгийн сүүлийн үеийн гүүрийн суурийн өрөмдлөгийн өндөр өртөг бүхий техникийг оруулж ирээд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил төмөр замын том бүтээн байгуулалтад олон Монгол компани оролцлоо. Тэд бүгд манайхтай адил өрөмдлөгийн том тоног төхөөрөмж аваад ирсэн харагдаж байна лээ. Биднийг төрөөс хөнгөлөлттэй зээл, тусламж болон бодлогоор дэмжээд өгвөл манай замчид ямар ч бүтээн байгуулалтыг хийхэд бэлэн болчихсон байна” хэмээн  олзуурхаж байлаа.

Тийм ээ, энэ салбар өнөөдрийн хэмжээнд хүрч, монгол компаниуд бие даан бүтээн байгуулалтаа хийх чадамжтай болоход түүний оруулсан хувь нэмэр, урсгасан хөлс, гүйцэтгэсэн үүрэг их нь мэдээж. Тиймээс ч  тэр ийнхүү олзуурхаж байгаа болов уу. Монгол Улсад автозамын салбар үүсч хөгжөөд 90 гаруй жил болсны гуравны нэгд нь гүүрний Зоригоогийн бүтээн байгуулалтууд хамаарах юм. Улирч үлдсэн тэртээх он жилд гадаадад сурч инженер болох тухай мөрөөдөн зогссон Халхголын жаахан хүүгийн мөрөөдөл биелж, өдгөө төмөр замын их бүтээн байгуулалтад оролцож монгол мөрөөдлийг биелүүлж явна. Ай, хүсэл чинь хүрсэн газар бие чинь хүрнэ гэдэг юутай үнэн.

Г.Орчлон

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.